Арын хангайн Алдартууд цуврал 3
А.Тэлмэн 2012 оны 7-р сарын 02 -нд
Нутаг амьтай хүү
Найзынхаа бэлэглэсэн битүү мориор “Сайн морь эзнээ хайж явдаг”-ийг бас хүлэг эзэн хоёр хэрхэн “хорших”- ыг харуулсан эрхэм бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг юм. Найз нарынх нь бэлэглэсэн битүү бор морь багын “өвчнийг” нь сэдрээж ийнхүү мориноос холдож чадахгүй болгож орхижээ. Түүний ээж аав багш хүмүүс. Тийм ч болохоор зарим нэгэнтэй харьцуулахад адуу малаас хол өссөн ч хүмүүсийн бэлэглэсэн ганц нэг адуу тэднийд байдаг байв. Ямартаа л арван жилийн жаахан хүү ангийнхаа нөхөдтэй нийлж байгаад бэлэгний ганц нэг морио гололгүй уяна. Харин аав ээж нь “хоёр мориныхоо нэгийг уячихаад нөгөө нь наадамд унадаг” гэж Ганзориг хүүгээ цаашлуулна. Ингээд дунд сургуулиа төгсөх хүртлээ уйгагүй “хөдөлмөрлөсөн” ч эрдэм номын мөр хөөх болсноор морины ажил ард хоцорчээ. Харин 2000 онд нэг найз нь битүү бор морь бэлэглэсэн. Бэлэгний морьд Ганзориг захиралд ирсэн даруйдаа уралдсан болгондоо айраг түрүү хүртэж багын моринд хорхойтой хүүд урам зориг нэмэх нь тэр. Анхны айргаа хүртчихээд “том, бага ялгаагүй санагддаг юм билээ. Үгээр хэлэхийн аргагүй” хэмээн товчхон атлаа тодорхой сэтгэлээ уудалсан нь бий. Өдгөө түүний бэлэгний морь өнөр болжээ. Өөрийн угшлын адуутай болох зорилготойгоор Хэнтий, Сүхбаатар болон Араб, Англи цусны адуунууд цуглуулан, уржнангаас унаган адуугаараа наадаж, Эрдэнэтийнхээ наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртжээ. Түүний унаган адуунуудын нэг болох хээр азарга гэхэд даагандаа зургаалж, Боржигоны бүсийн наадамд гуравлан, шүдлэндээ мөн л улсад зургаалж, Булганы 70 жилийн төвийн бүсийн наадамд гуравлан, хязааландаа улсад 11, Баянхонгорын бүсийн наадамд зургаалж, “Дүнжингаравын хурд 2010”- т гуравласан амжилтын эзэн билээ. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул тэрээр зөвхөн морь уяж сойх биш хурдан морины хөгжил, унаач хүүхдийн аюулгүйн асуудал, цаашлаад Монголын өв соёл гэхчилэн олон зүйлд сэтгэл тавьж, анхаарал хандуулсаар явна.
Алдарт шимтдэггүй Манлай
Гэр бүлийн нэг л гишүүн моринд орвол бусад нь уруу татагдаж орхидог гэлцдэг. Тийм ч болохоор Ганзориг захирлын эргэн тойрныхон бүгд л моринд орсон байх ажээ. Түүний хүү Г.Тэмүүлэн залуу хүн гэлтгүй чамбай нэгэн. Уяач Г.Тэмүүлэнг хотын унаган хүүхэд байж морь мал уядаг гэхээр олон хүн гайхдаг юм билээ. Амралтаараа Булганд амьдардаг нагац ахындаа очиж морь малтай ноцолдож зуныг өнгөрөөдөг байсан нь ийнхүү моринд орохын эхлэл болжээ. Аав хүү хоёр өдгөө төрийн наадамд морь мордуулаад 11 жил өнгөрсөн байх аж. Түрүү жил 11 жилийнхээ босгон дээр улсын наадмын анхны түрүүгээ хүртчихээд “Монгол наадмын дэвжээ ийм л хатуу. Хэн дуртай нь морь айрагдаж түрүүлгээд байдаггүй юм” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан нь бий. Г.Тэмүүлэн уяач одоогоор дөрвөн түрүү, зургаан айргийн эзэн болжээ. Гэхдээ тэрээр айраг түрүү, амжилт гэхээсээ илүүтэй адууныхаа цусыг сэлбэж, адуугаа сайжруулахыг илүүд үздэг. Энэ тухайгаа “Би моринд үнэхээр хорхойтой. Гэхдээ өөрийгөө уяач гэж хэлэхэд бас чамлалттай. Манай гайгүй сайн морьдыг Монгол Улсын Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг ах маань уядаг. Хар үрээг маань олон жил дараалан уяа сойлгыг нь тааруулж хурдлууллаа. Мөн нутгийн ах Тод манлай уяач Ц.Дуламсүрэн зааж зөвлөн, зарим адууг маань уяж хурдлуулж байгаа. Миний хувьд адууныхаа цусыг сайжруулах тал дээр илүүтэй анхаарал хандуулдаг” хэмээн ярьдаг юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна