Д.Бадрах: Чанар дагаж үнэ гэдэг шиг үнэтэй авсан адуу хоосонгүй байдаг юм
Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул луу жилийн аймгийн сайн малчин аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахтай ярилцлаа. Дунд сургуулийн сурагч байхаас адуу малласан тэрээр эмнэг сургалтай спортын мастер цолтой. Мөн олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.
-Аймгийн сайн малчнаар шалгарч, Алтангадас одон хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа, та бүхэнд. Олон жил мал дагасныг хөдөлмөрийг маань төр засаг үнэлж Алтангадас одонгоор шагналаа. Мөн орон нутгийн удирдлагууд маань урамшуулан дэмжиж аймгийн сайн малчнаар шалгаруулсанд баяртай байгаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Хөвсгөл аймгийнхаа болон Тариалан сумынхаа нийт уяачдад уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байхын ерөөлийг дэвшүүлье.
-Дунд сургуулийн сурагч байх үеэсээ л адуу малласан гэсэн. Саналаараа хөдөөг сонгосон илгээлтийн эзэн үү?
-Тиймээ, 8-р ангиа төгсөөд илгээлт авч мал дээр гарч байлаа. Тэр цагаас хойш одоог хүртэл адуу гэдэг хийморилог амьтныг маллаж байна. Манай аав бас аймгийн аварга адуучин байсан хүн. Дөрвөн настай жаахан хүүхэд аавынхаа уясан морийг унаж байсан бол дараа нь өөрөө уядаг болсон. Одоо үр хүүхдүүд удам залган морь уяж байна.
-Адуун тэнгэртэй эрчүүд байх нь ээ?
-Эр хүний хийморийг сэргээсэн сайхан мал шүү дээ. Миний аав нэгдлийн адуу маллаж, морь уяхаас гадна барилдчихдаг. Сум орон нутагтаа 7-8 удаа түрүүлсэн, аймгийн заан цол хүн байлаа.Тариалангийнхан андахгүй дээ Дондов заан гээд. Цаг хатуу байсан болохоор ийш тийшээ явж барилдахыг нь зөвшөөрдөггүй. Тэрүүхэн хавьдаа нааддаг байсан хүн. Аавын нэртэй олон сайхан хурдан хүлгэд байсны дотор хүрэн морь, улаан морь хоёр нь байна. 1972 оны аймгийн баяр наадамд нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдаж байсан.
-Дээр үеэсээ Тариалангийн адуу илүүд тооцогддог байсан гэх юм билээ. Таны мэдэх ямар ямар хурдан хүлгэд, эрдэмт уяачид байв?
-Тариалангийн адуу аймгийн наадмын айргийн таван морьдод ёс юм шиг л ордог байсан. Миний мэдэхийн Бөөрөлжийн Пүүжээ гэдэг хүний морь их хурдан байсан юмдаг. Манай адуу ч тэр хүн адууны угшилтай. Ер нь олон сайхан уяачид, олон сайхан хурдан буянгууд байлаа. Тэр болгоныг нэг бүрчлэн тоочно гэвэл барагдахгүй биз дээ.
-Бие дааж морь уясан анхны наадам хэдэн оных вэ?
-1971 онд байхаа 6,7-р ангийн сурагч байхдаа анх бие даан морь уяж байсан юмдаг. Тэр жил аав маань аймагт ажилтай байгаад би бие дааж морьдоо уячихаад аймгийн наадамд аваад очиж байлаа. Аав маань намайг тосон авч, тэр жил улаан морь маань түрүүлж, хүрэн морь маань аман хүзүүдсэн.Дараа нь хэлтсийн баяр болж хоёр морь маань бас түрүү, аман хүзүүнд хурдалж би гэдэг хүн бишгүй магтуулж хөөрч явлаа. /инээв/
-Тэгэхээс ч аргагүй юм даа?
-“Тариалангийн морьд хурдан юм байна” гээд хүмүүсийг ярихыг сонсох сайхан байсансан. Манай сум чинь аймгийнхаа төвөөс 200-аад километрийн зайтай шүү дээ. Хөлөөр нь аваад явахад хоёр хоноод гурав дахь өдрийнхөө орой нь орж ирдэг байсан. Тэгэхэд хүүхэд байсан хэр нь дажгүй л яваад ирж билээ.Түүнээс хойш адуунаас холдоогүй ээ. Цэргээс ирснийхээ дараа эхнэр авч тусдаа гараад сангийн аж ахуйн адуу маллах болсон. 1990 он хүртэл аавтайгаа хамт 700 гаруй адуу малласан.
-Дунд сургуулийн сурагч аймгийнхаа наадамд их морь түрүүлгэчихэж байсан юм чинь хожим нь түүн шиг бахдалт наадмууд олон байсан байлгүй?
-Аймаг сумын нийлсэн 150 гаруй түрүү, айрагтай. Харин улс бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн байдаг юм. Хамгийн анх 2000 оны ”Тамирын хурд” бүсийн уралдаанд их насны хүрэн морьтойгоо очиж таваар давхиулсан. Түүний дараа 2001 оны өвөл Тариалан сумандаа болсон уралдаанд хүрэн морь маань түрүүлсэн. Хүрэн морио би дааганд нь Их-Уулын гаралтай нэг найзаасаа авсан юм. Соёолонгоосоо хойш давхихдаа тэр хавьдаа гүйцээгдээгүй нас нийлсэн жилээ сумынхаа наадамд аман хүзүүдээд Булганы Тэшиг сумын наадамд тавласан. Ер нь уралдсан болгондоо ордог хурдан адуу байгаа юм.
-Бүсийн статустай наадам юм уу?
-Тэгж л ярьдаг юм ш дээ. Түүний дараа 2002 онд Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд бор морь аман хүзүүдсэн. Тэгээд өнгөрсөн жил Таван цагаан үрээ маань улс, бүсийн наадамд айрагдлаа.
-“Хотгойдын хурд” наадмуудад ямар амжилттай оролцож байсан бэ?
-Хүрэн морь маань доголоод хойгуур ирсэн.Олигтой амжилт үзүүлж чадаагүй ээ.
-Гэхдээ та чинь улсад жороо морь түрүүлгэж байсан юм байна лээ шүү дээ?
-Тиймээ, 1995 оны баяр наадмаар хоёр жороо морьтой очиж, нэгийг нь түрүүлгээд нөгөөг нь гуравлуулж байлаа. Түрүүлдэг бор нь манай унаган адуу байгаа юм. Манайх чинь жороо ч төрдөг, хурд ч төрдөг айл шүү./инээв/ Нэгэн үе жороо нь ч тэр хурдан нь ч тэр гол Дондов зааных гэж хэлэгдэж л явлаа. Дондов заан гэдэг нь миний аав. Улсад түрүүлсэн бороос илүү жороо хар саарал морийг тухайн үед мотоцикль өгөөд авъя гэхэд л манай аав өгдөггүй байсан юмдаг. Тэр хар саарал морийг 21 гэдэг машинтай дагахад 45км/цагийн хурдтай түрүүлж байсан гэдэг юм. Дараа нь нэг жороо хонгор морь гарсан.Түнэлийн панз баян хүн тэрэг татлагатай 10 шар өгье гэхэд “Надад тэр олон шар чинь хэрэггүй, сайхан морь унаад олонтойгоо баясаж явах нь сайхан” гэж хэлээд аав өгөөгүй л гэсэн. Манай аав ер нь панз хийдэггүй хүн байсан. Би бол панз хийнээ.
-Жишээлбэл?
-1996 онд шиг санаж байна. Одоогийнхоор бол бараг машины өртгөөр үнэлж нэг жороо морь авч байсан. 10 бүдүүн үхэр дээр унагатай гүү өгөөд таалагдсан адуугаа авч байлаа. Чанар дагаж үнэ гэдэг шиг үнэтэй авсан адуу хоосонгүй байдаг юм. Би өөрөө л үнэ өгч адуу авдаг болохоос биш эцгийн минь адуу одоо ч гэсэн энд тэнд түрүүлж айрагдаад байна, хөөрхий.
-Аавынхаа уяаны эрдмийг өвлөсөн юм байна. Барилдаж байв уу?
-Сумын наадамдаа нэг хоёр удаа аманд гарч үзснээс биш сүрхий барилдаж цол авсан нь үгүй. Тийм ч учраас би барилдахгүй, морио л уяъя гэж шийдсэн. Харин миний хүү Ганбаяр хөөрхөн барилдана. Аймаг сумандаа сайн барилдаж аймгийн начин цол хүртсэн. Төрийн буян, түмэн олны хүч, төрсөн эцэг эхийн буянаар хаана ч гэсэн нэр төрөө гаргаж яваадаа би баярлаж явдаг.
-Удам залгах ганц хүү тань морь уяж, бөх барилдаж байгаа нь таныг хөглөдөг юмаа даа?
-Ах нь хүүгээрээ бахархаж явдаг хүн. Би ганц хүү охин хоёртой. Сайн нөхрийн бэлэг, шандаст хүлгийнхээ буянаар төрийн наадмаас хишиг хүртлээ. Энэ далимд МУ-ын Алдарт уяач Доржпүрэв болон гэр бүл үр хүүхдэд нь “дандаа баярлаж явдаг шүү” гэдгээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хэлмээр байна.
-Талархлын үгс хаягласан эзэддээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийнхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Сэтгүүлээрээ дамжуулан Хөвсгөл аймгийн болон уугуул Тариалан сумын бүх уяачид, нутгийнхандаа хурд нь улам өсч, унага нь босоо төрөх болтугай хэмээн ерөөх байна.
-За баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна