Ю.Бүрэндүүрэн: Манай адуу зээрэндүүхэн, гөрөөсөрхүү ч юм шиг өвөрмөц хийцээрээ ялгардаг


Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Юмжигмэдийн Бүрэндүүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. Монгол Улсын Алдарт уяач Н.Юмжигмэд агсны голомт залгах ганц хүү Бүрэндүүрэн удам залгасан уяач. Хүүхэд байхын л адуун захад өссөн тэрээр аавынхаа уяаны эрдмийг үргэлжлүүлэн хурд ирлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 2008 онд Сэлэнгэ аймгийн Алдарт уяач болжээ. Ааваасаа өвлөн ирсэн унаган адуугаараа одтой наадагч Бүрэндүүрэн Алдарт аавынхаа амжилтын товчоон бүхий номыг гаргахаар зэхээд буй гэнэ.
-Та өөрийн аав Монгол Улсын Алдарт уяач Юмжигмэд агсны тухай бидэнд ярьж өгөөч?
-Миний аав 1935 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнд суманд төрж, 73 настайдаа бурхан болсон. 2000 онд Улаанбаатар хотод очиж Монгол Улсын Алдарт уяач цолоо Баярмагнай гэж хүнээс гардан авч байлаа.
Аав маань 20 настай, хонгор зүстэй залуухан насандаа уяачдыг дагаж гүйсээр хурд ирлэх болсон гэдэг. 22 настайдаа Сэлэнгэ аймгийн Шаамарт ирээд цаг уурын харуулын ажиглагч хийж байх үеэсээ морь уяж эхэлсэн гэдэг. Тэгээд 1971 онд юм шиг байна лээ. Орос руу гардаг тууврын 300 гаруй адуунаас нэг халиун морь тэр үеийн ханшаар 100 төгрөгөөр авч уясан нь Сэлэнгэд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэн, улсад 11-ээр давхиж байсан түүхтэй. Сонирхуулахад, тэр халиун яс нь үегүй, аман хүзүү нь толгойтойгоо үргэлж, долоон нуруу нь долуулаа үегүй, нэг сүвээний хавирга илүү, тэгсэн хэрнээ бас үегүй өвөрмөц адуу байсан. Одоо манайд араг яс нь хадгалаастай бий. Сэлэнгэд мөн ч олон удаа түрүүлсэн. Аав дүүдээ бас нэг халиун морь авч өгсөн нь аймагт олон удаа түрүүлж, айрагдсан.
-Ер нь хаа хаанаас адуу авч байсан юм бол?
-Туувраас л авдаг байлаа. Тууврын адуу чинь хаанахын хэний адуу болохыг мэдэх аргагүй шүү дээ. Өөрөө шинжиж хараад л авна. Хойно Оросоос нэг буурал азарга ирж, Сэлэнгэд соёолондоо түрүүлсэн юм. Энэ үрээг авч азарга тавиад гарсан төл хоёр үрээ нь улсад тавлаад, 1996 онд нэг нь хязааландаа зургаалсан. Мөн буурал азарган төлүүдээс Сүхбаатар аймгийн Онгуу Манлай, уг аймгийн Дэрэм, бас “Дэрэнгийн хурд” компанийн захирал Гочоод очсон байна. Гочоод очсон хонгор азарга Сүхбаатар аймгийн Асгатад байдаг юм. Ер нь Сүхбаатарт очсон азаргануудын төлүүд сайн хурдалж байгаа. Одоо Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнд хоёр буурал азарга бий. Нэг нь Баруунбүрэнгийн 80 жилээр түрүүлж, гарсан төл нь улс, бүсгүй олон айрагдсан дуулдана лээ. Энэ Зүүнхараад Чанцалын хээр азарга гэж аавын унаган адуу байна. Энэ мэтчилэн аавын минь шинжиж авсан адууны үр төлүүд одоо ч хурдалсаар л байна. Одоо надад нэг цавьдар азарга байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилээр Дарханд түрүүлсэн юм. Урд жил нь буюу 2005 онд Сэлэнгэд түрүүлсэн цавьдар азарганы төл хоёр, гурван үрээ аймаг суманд сайн давхиж байгаа.
-Аав тань морь шинжихдээ юуг нь голлон хардаг байсан бэ?
-Гадна ерөнхий шинж төрхийг нь сайтар ажиглана. За тэгээд толгой тархи, хөл, бөгтрөг, зоо нуруу цээж, сүүл, нүд гээд л нэг бүрчлэн хардаг байсан. Азарга гүүнийхээ тохироог ч сайн хийнэ. Энэ гүүнд ийм азарга тавьж ийм хийцийн адуу гаргана гэж төлөвлөснөө яг л гаргана. Ер нь манай адуу чинь их өвөрмөц хийцтэй л дээ. Зээрэндүүхэн, гөрөөсөрхүү ч юм шиг. Одоогоор бол яг тэр шинэ цагийн адуурхуу нарийхан шилбэтэй, хөнгөн ястай адуунууд байдаг юм. Аав маань бас өөрөө морь зурна. Өвгөн ноёны зурсан морины зургууд байдаг даа. Түүн шиг зураглаж байгаад л зээр шиг адуу гаргана гэж гүүгээ сонгодог байлаа.
Аавын минь адуунаас эхтэй хурд их гарсан. Энэ бүхнийг нь нэгтгэж “Дэрэнгийн хурд” компанийн захирал Гочоо ах маань ном гаргахаар зэхэж байгаа. Сайхан ном болох байх аа. Аавын минь улс, бүсээс авсан айраг, түрүү нь дандаа унаган адуугаараа наадаж авсан байдаг юм.
-Улсын наадмын хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор халиун морио 11-ээр давхиулаад, 1996 онд хоёр үрээтэйгээ очоод тав, зургаагаар оруулсан. Ингэж л хоёр удаа л улсад наадсан байдаг юм. Харин Сэлэнгэдээ олон жил сайхан наадсан шүү. Мөн гарсан адууны амжилтыг бас дурдаж болно. Аавын адуунаас Сүхбаатарт их олон бий. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Асгатын Дондогийн хонгор даага бол манай хонгор азарганы унага байгаа юм. Асгатад түрүүлээд, ноднин Сүхбаатар аймгийн “Бага хурд”-д шүдлэн үрээ дөрвөөр давхисан. Дээр өгүүлсэн Асгатын Дэрэм гэж хүнд хар азарга бий. Энэ хар азарганы төлүүд улс, бүсэд сайн давхиж байгаа дуулдаад л байдаг юм. Энэ мэт гадагшаа гарсан адууных нь амжилтыг би цуглуулаад л байна. Өнөө номондоо оруулах гээд.
-Та аавынхаа морийг унадаг байв уу?
-Үгүй ээ. Би айлын ганц хүү гэдэг утгаараа эрх танхи өссөн хүн. Ах дүү нарын хүүхдүүд л унаж уралддаг байлаа. Би бол туслах маягтай л явна ш дээ. Багаасаа л адуу хэмээх хийморилог амьтны дэргэд өссөн болохоор 20 гаргаад л моринд орсон. Анх 1993 онд аймагт халзан азаргаа аман хүзүүдүүлж, хязаалан буурал үрээгээ хоёрлуулж анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш аймгаас айраг, түрүү бараг алдаж үзээгүй ээ. Халзан азаргаа 2005 онд Сэлэнгэд түрүүлгээд, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800, Дархан хот байгуулагдсаны 45 жилийн ойгоор ахин түрүүлгэхэд, ард нь “Торгоны зам”-ын Гантөмөрийн алдарт Пума хул азарга аман хүзүүдэж байлаа. Энэ мэт олон жил сайхан наадаж байна. Үүнээс сүүлийн үеийн сонин гэвэл ноднин “Сэлэнгэ хүлэг” галаараа 17,18 айраг авлаа.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-Аймгаас зургаан түрүү, 17,18 айргийн амжилтаараа 2008 онд аймгийн Алдарт уяач болсон. Түүнээс хойших таван жилийн хугацаанд түрүү гэхэд 20 гаруй болчихлоо.
-Таны уяаны эрдмийн багш аав тань байх даа?
-Тэгэлгүй яахав. Аав маань морийг их хөнгөлж уядаг байсан. Намар морио их сайхан зөв эдэлнэ. Энэ морийг намар хөнгөхөн оруулаад дараа жил ингэж уяна гээд л эртнээс төлөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, намар нь ажил хийгээд, өвөл нь гүйлгээд зун нь их хөнгөлж уядаг юм. Би ч аавынхаа энэ арга барилаар морьдоо уядаг юм. Одоо ч хаа сайгүй л адуугаа тэжээдэг болчихлоо. Би ч тэр жишгээр өвөл нь бага адуугаа, уях морьдоо тэжээдэг. Харин томыг нь боргоор нь л явуулна.
-Аавтайгаа үзсэн хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөх үү?
-Мэдээж аавтайгаа үзсэн наадам бүхэн сайхан. Эндээс улсад хоёр хязаалангаа тав, зургаагаар нь хурдлуулчихаад зогсож байсан үе сэтгэлд тод үлджээ. Тэр жил чинь 400 гаруй хязаалан мордсоноос манай унаган үрээнүүд тав, зургаагаар орсон нь тэр. Энэ бол Ардын хувьсгалын 75 жилийн ой байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь айраг, түрүүнд хурдалж байх болтугай.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна