Аймгийн Алдарт уяач С.Дашзэвэг: Алаг даагаа МНТ-ны750 жилийн ойд айрагдуулчихаад дээлэндээ багтахгүй хөөрч байлаа


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Совдын Дашзэвэгийг уншигч танаа уулзуулж байна. 1956 онд Байшинтын Хөх толгойн бууцанд төрсөн энэ эрхэм 1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд алаг даагаа айрагдуулж байсан юм.
-Хурдан будан азаргануудтай байсан гэх юм билээ. Таныг алдаршуулсан тэр буянт хүлгэдийн тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
- Дэлгэрэхийн хурдан будангуудын үр садаас надад хувь зохиолоор хоёр адуу ирсэн юм. Тэр нь бас их сонин түүх л дээ. Би нэг охин даагаа зүүн тийшээ алдчихаад соёолон болсных нь дараа олж авсан юм. Тэгсэн Хоролын будан гэж хурдан азарга хураачихаад байсан юм билээ. Дөрвөн жилийн дараа нөгөө гүү маань гэдсэндээ хээлтэй, хүрэн будан унага дагуулчихсан ирсэн. Хойтон хавар нь унагалаад эр хар цоохор унага гарсан. Ингэж л би Дэлгэрэхийн будангуудын угшилтай хоёр үрээтэй болсон доо.
-Дөрвөн жилийн дараа гэнэтхэн сураг гарсан хэрэг үү?
-Түүнээс өмнө сураг дуулдаад л байдаг байсан ч явж чадахгүй байгаад байхгүй юу. Хөөрхий их юм үзсэн байна лээ. Малийнд явж байхад нь Гомбо гэгч авчраад будан азаргандаа хураалгасан байсан. Тэгээд эр хүрэн будан унага гарч гэж дуулаад намар нь хоёр морьтой гараад шогшчихсон.
-Олон жилийн дараа гэнэтхэн гүүгээ авъя гээд очихоор дуртай байгаагүй байлгүй?
-Би адуунаас нь барьж аваад ирсэн юм л даа. Сүүлдээ гүү барьж авлаа гэж хэл ам гараад, малийнд өгсөн адууных нь орыг өгсөн.
-Хашир уяач угшилтай азарганд хураалгаж гэж дуулчихаад албаар авахгүй байсан юм биш үү?
-/Инээгээд/ Ний нуугүй хэлэхэд тэгсэн дээ. Ирсэн хойноо гардаг хар цоохор нь намайг ёстой нэрд гаргасан даа, хөөрхий. Хамгийн анх МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд тавласан. Тэгэхэд би гурван бага адуутай очсон юм. Даага нь айрагдаад, шүдлэн нь 12-лож, хязаалангаа явуулж чадаагүй ирсэн.
-Нууц Товчооны ойг их өргөн наадам болсон гэлцдэг?
-Тэгсэн тэгсэн. Лав 480 гаруй даага мордож байсан юмдаг. Хар цоохор даага маань сумынхаа наадамд түрүүлчихээд, тэнд очиж тавласан нь тэр. Түүний дараа шүдлэн өнжөөд, хязааланд Тойгийн наадамд түрүүлсэн. Тойгийн тэр наадам олон сумын уяачид ирсэн бас их өргөн болж байсан юмдаг. Соёолондоо Равжаагийн наадамд дөрөвт ороод, хавчигтаа сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Наймтайдаа Хэнтийн Дэлгэрхаанд болсон өвлийн наадамд уралдаж, 80 хэдээр давхисан. Тэгэхэд буруу уяатай мордоод түүнээс хойш олигтой амжилт үзүүлж чадаагүй. Хурдан адууг нэг буруу уячихаар хутаг суучихдаг юм билээ. Дараа нь 1998 онд анхны “Их хурд”-д уралдаж байгаад эндчихсэн.
-Харамсалтай юм. Эр төл хэр олонтой байсан бэ?
-Хоёрхон эр төл үлдсэн. Одоо нэг нь бий.
-Хүрэн будан нь яаж давхисан юм?
-Хүрэн будан даагандаа хоёр, шүдлэндээ нэг түрүүлсэн. Хязааландаа аймагт очиж уралдаад соёолонгоосоо хойш хөл нь суларчихаад явахаа байсан. Харин үр төлүүд нь гайгүй давхиж байгаа.
-Дашзэвэг Алдартын нэртэй өөр ямар хурдан адуунууд байв?
-Бас нэг будан азарга байснаа нэгдэлд бэлгэнд өгчихсөн. Даагандаа нэгдлийн 30 жилийн ойгоор түрүүлээд ирснийх нь дараа юм. Тэр будан азарга хязаалан хүртлээ завсаргүй гурван жил түрүүлсэн.
-Уулзсан уяачдын олонх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд уяачийн дөр суулгаж чиглүүлсэн хүн хэн бэ?
-Манай аав бол морь мал уяж байгаагүй юм гэсэн. Харин манай нутгийн Даш гэдэг хүн надад их зүйл сургасан. Мөн манай хадам аав Дэндэв гэдэг хүн бас морь уядаг. Ерөнхийдөө энэ хоёр буурлыг дагаж л морь уях анхны дөр суусан байх даа. 1978 онд шиг санагдаж байна. Хоёр шүдлэн үрээ уяад хоёуланг нь сумын наадамд айрагдуулчихсан. Анх морь уяад хоёроор нь айраг авахаар их урам ордог юм билээ. Тэгээд л ер нь их сонирхолтой болсон шүү. Түүний дараа 1981 онд билүү дээ, хүүхдээ мориноос унагачихаад 4-5 жил завсарласан юм. Тэгээд 1986 оноос эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй уяж байна. Хурдан морь гэдэг хийморилог амьтантай нөхөрлөснөөс хойш олон газрын наадам үзэж, олон сайхан уяачидтай нөхөрлөж явна. “Их хурд”-д очиж Буяндэлгэрийн Жинст хонгорыг харж байлаа. Бид ойрхон буусан байсан юм. Лхүндэвийн хонгор морь байна. Халхын сайхан хурдан буянг харахад хийморь сэргэдэг юм шүү.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэх юм билээ?
-Тэр ч үнэн шүү. Их хурдад очиж азаргаа эндүүлчихээд их гутарсан. Тэр наадамд манайхан нэгдсэн зохион байгуулалтгүй оролцсон. Бусад аймгууд туг далбаатай зохион байгуулалтай очсон байсан. Дорноговиос би азаргатайгаа, Улаанхүү морьтойгоо ирчихсэн. Миний азарганы уяа жаахан буруу байсан ч Баярмагнай гуай “Дорноговь цоохор азаргаа гарга” гээд зарлаад байхаар аргагүй мордуулж билээ.
-Нутгийн нэр тахалж мордуулахаас яахав?
-Ёстой л тэгж бодсон. Тэгээд эндчихээр нь их сэтгэлээр унасан шүү. Гэхдээ яахав адуу гэдэг амьтан уясан эзнээ баярлуулах нь олонтаа юм болохоор магнай тэнийлгэсэн нь олон доо. Миний хамгийн их баярласан наадам МНТ-ны 750 жилийн ой. Цоохор даагаа айрагдуулчихаад ёстой нөгөө дээлэндээ багтахгүй баярласан даа. Миний цоохор азарга төрсөн хурдан буян байсан. Хөлсөлчихөөд ирэхэд хаа холоос туурайн чимээ нь түн, түн гээд дуулддаг байсан. Би ахиж тийм адуутай ерөөсөө таараагүй.
-Уяач бүр уяаны үедээ баримталдаг өөрийн гэсэн дэг ёстой байдаг. Таны хувьд юуг илүүтэй чухалчилдаг вэ?
-Хэл амыг л их цээрлэдэг дээ. Түүн шиг дэмий юм байхгүй. Манлай уяач Дамба гэж мундаг өвгөн байлаа. Дамба гуай “уяач хүн ёс цээрийг сайн сахидаг байх ёстой. Та нар эр, эмийн ажлыг ч гэсэн цээрлэж бай” гэдэгсэн. Тэр хачин үнэн шүү. Даваахүү гуай номон дээр бичсэн байна лээ. Одоогийн залуус ёс цээр дээр баахан хэнэггүй хандах юм.
-Та бүхнийг залгамжлан уяж байгаа нутгийн залуу уяачдаас хэнийг илүү тоодог вэ?
-Шоовдор гуайн хүү Хүрлээ гэж залуу бий. Сайн хүний хажууд байсан болохоор арай ондоо уяна шүү. Бас Ууганаа гээд залуу бий. Залуус ер нь их шимтэж, хичээж байна шүү. Тийм хүмүүс юм дуулах байхаа.
-Дашзэвэг Алдартыг залган уяа эвлүүлж байгаа залуучууд бий юу?
-Манай том хүү морь уяна. Заримдаа гайгүй давхина. Заримдаа бас сайнгүй ээ. Говь-Алтайд гурван жил болоод нутагтаа ирсэн. Тэнд морьд гайгүй давхиж байсан дуулдана лээ. Хоногийн олноор туршлагажих байлгүй дээ. Би хошуу нэмэрлээд л сууж байдаг болсон. /инээв/
-Хурдан тууртын босоо цагаан хийморь танай гэр бүлийг ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна