Эх орны эрэлхэг хүү, эрдэмт уяач Баттөрийн Балдандагва
Хэнтий аймгийн Баянхутаг сумын эрдэмт мэргэн уяачдын түүчээ болж, төрийн хишиг хүртсэн эрхэм бол Монгол Улсын Алдарт уяач Баттөрийн Балдандагва агсан юм. Тэрээр 1914 оны тавдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Батноров сумнаа төрж, 1936 онд цэргийн албанд татагдан, саналаараа Цэргийн ерөнхий сургуульд орж суралцан 1939 онд төгссөн байна. Б.Балдандагва агсан сайн уяачаас гадна эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун залуу насаа зориулсан эрэлхэг нэгэн юм. Тэрээр 1939 онд Тамсагийн зургаадугаар дивиз, 15 дугаар морьт хороонд хоёрдугаар сумангийн сэлэмт салаан даргаар томилогдон ажиллаж байгаад Сүмбэрийн цэргийн застав, хилийн фронтын хориглолт, морин атак зэрэг галын шугаман дээр эрэлхэгээр тулалдаж байжээ. Тийнхүү эх орныхоо өмнө хүлээсэн ү
үргээ нэр төртэй биелүүлж байхдаа шархдан эмнэлэгт хүргэгдсэн ч 1945 оны чөлөөлөх дайнд мөн л онцгой үүрэгтэйгээр оролцож байжээ. Тэрээр 1947-1948 онд их бууны жагсаал ангийн орлогч даргаар ажиллаж байгаад өвчний учир чөлөөлөгдөн, нутагтаа ирж худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч, нэгдлийн малчин зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Эх орон тусгаар улсынхаа төлөө залуу халуун насаа зориулсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Балдандагва тулалдааныхаа талаар:
“Цэргийн сургуулийг төгсөөд Тамсагийн зургаадугаар дивиз, 15 дугаар морьт хороонд 2–р сумангийн сэлэмт салаан даргаар томилогдон очсон. Удалгүй нэг сэлэмт салааг Сүмбэрийн заставт бэхлэлтээр явуулах тушаал ирж, манай салаа явсан. Сүмбэрийн заставт очоод сар хилийн хайсанд явсны эцэст 5-р сарын 20-доор хил рүү явах тушаал авсан. Тэр дагуу хил дээр очиж, хориглолтонд орж, миний баруун гарт 17-р пулёмет сумангийн Баадай дарга байлаа. Хоёр өдөр хориглолтонд байсны дараа 5-р сарын 28-ны өглөө япончууд давшиж эхэлсэн. Манай баруун пулёмет суман дайсныг галлаж байлаа. Тэгтэл дивизийн дарга Шаарийбуу намайг дуудаж “салаагаа аваад морин атакад орох хэрэгтэй” гэсэн тушаал өгсөн. Тушаал ёсоор морин атакад ортол дайснууд гал нээгээд боломж өгдөггүй. Тэгэхээр нь сэмхэн хажуугаар нь гараад ард нь гарч араас нь дайрч атаканд орлоо. Тэрхүү тулаанд манай талаас нэг дарга, хоёр цэрэг амь эрсдсэн. Мөн миний бие зүүн талын бөөрөндөө буудуулж, сум нь гол ясны нурууны заагаар гарсан байсан. Данзанноровын унаж явсан морь алагдаж, өөрөө шархадсан байлаа. Тэгээд түүнийг авчирч, сувилагчаар шархыг нь боолгосон. Ингээд 28-ны орой байлдааны шугамаас гарч шархтай учир ар талын машинд шилжлээ. Гэтэл Япончууд их буугаар галлаад гаргадаггүй. Тэгтэл эрүүл хүмүүс машинаас буух тушаал ирж, би ч “Энд үхсэнээс элсэн манхан руу гаръя” хэмээн шийдэж хоёр хүнээр түшүүлээд шөнөжин явсаар үүрээр Халхголын цаад талын манханд ирсэн. Халхголын эхэнд морин анги олон. Хүний өөрийн мэдэгдэхгүй тул нар гартал хүлээж байгаад өөрийн ангид ирж, орос эмчээр шархаа боолгосон. Тэгээд Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт ирж сар гаруй хэвтээд, хотод ирж, Дамбадаржаад сар амарсан. Байлдаан дууссанаас хойш эдгэн хуучин ангидаа ирээд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хятадын Шар мөрөнг гаталж байлаа. Тэгээд 1947-1948 онд их бууны жагсаал ангийн орлогчоор ажиллаж байгаад өвчний учир чөлөөлөгдсөн. Тийнхүү эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр тэртэй гүйцээснийг маань үнэлж, “Халх гол 1945” байлдааны медаль, Цусан гавьяаны I одонгоор шагнасан. Халхголын ялалтын ойн медалиуд бол цөм бий” хэмээжээ.
Ийнхүү эх орны эрэлхэг хүү нутаг усандаа ирснээс хойш хүлэг морьдын уяа сойлго тааруулан, хурд ирлэх болсон бөгөөд 1953 онд хурдан цавьдар азаргаа түрүүлгэн амжилтынхаа гарааг эхэлж байжээ. Түүнээс хойш аймаг, сумын баяр наадмаас олон айраг түрүү хүртэн 2001 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон байна. Буурал Алдартын төр түмнээ цэнгүүлэх үйлсдээ үзүүлсэн зарим нэг амжилтыг дурдваас:
Алдартын урмыг тэтгэсэн аргамаг хурдан хүлгүүдийнх нь нэг нь ес түрүүлж, хоёр аман хүзүүдсэн хурдан хээр морь нь. Нутаг усандаа “Том аав” хэмээн хүндлэгдсэн буурал уяач цавьдар азарга, хар азарга болон түүнийхээ үр төлөөр олон жил урамтай сайхан наадсан бол өдгөө Хашпүрэв, Хаш-Эрдэнэ, Төмөрпүрэв, Ганпүрэв нарын хөвгүүд нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн мориор дамжсан үндэсний өв соёлыг түгээх үйлст хувь нэмрээ оруулсаар байна.
1954 оны аймгийн наадамд цавьдар азарга түрүү
1955 оны аймгийн баяр наадамд цавьдар азарга аман хүзүү
1959 оны аймгийн баяр наадамд хээр азарга түрүү
1960 оны аймгийн
1966 оны аймгийн наадамд хар даага түрүү
1972 оны сумын баяр наадамд хар азарга түрүү
1973 оны сумын баяр наадамд хар азарга түрүү
1974 оны сумын баяр наадамд хар азарга түрүү
1974 оны сумын баяр наадамд хүрэн соёолон түрүү
1975 оны сумын баяр наадамд хонгор халзан азарга аман хүзүү
1976 оны сумын баяр наадамд хонгор халзан азарга аман хүзүү
1977 оны сумын баяр наадамд хонгор халзан азарга аман хүзүү
1983 оны сумын баяр наадамд хонгор хязаалан түрүү
1983 оны сумын баяр наадамд зээрд соёолон түрүү
1990 оны сумын баяр наадамд түрүү
1990 оны сумын баяр наадамд халиун азарга айргийн гурав
1991 оны сумын баяр наадамд түрүү
1992 оны сумын баяр наадамд түрүү
19 оны сумын баяр наадамд түрүү
1998 оны сумын баяр наадамд хүрэн азарга түрүү
1998 оны сумын баяр наадамд хар даага түрүү, саарал морь, хул морь, буурал морь, улаан морь 1990-1994 онд тус тус сумандаа түрүүлж байсан.
"Тод магнай" сэтгүүл №64, 65
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.100
Миний өвөө Миний бахархал
Reply