Аймгийн Алдарт уяач: Нэхийт: Хонгор азарга маань айраг, түрүү алдаж үзээгүй хурдан буян байгаа юм
Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийттэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг гэдэг. Нэхийтийн хонгор хэмээн алдаршсан хурдан азарганы тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний хонгор азарга Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Дашжамц гэдэг хүний унаган адуу. 2006 онд эмнэг хязаалан үрээ манай уяач Энхсайхан шинжиж авсан юм. Хонгор үрээ соёолон цагаасаа эхэлж уралдан Манлай, Цогтцэций сумдын наадам болон тэр хавийн жижиг наадмуудад хэд хэд түрүүлж, айрагдсан. Харин дараа жил нь Цогтцэций сумын сургуулийн ойд түрүүлж, долоо настайдаа өнжөөд, найман настайдаа Ханбогд, Цогтцэций сумдын хаврын уралдаануудад амжилттай уралдан хэд хэд түрүүлж айрагдаад, “Нүцгэн-2011” аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.
-2011 онд хонгор азарга ер нь их хурдан байжээ дээ?
-Тийм шүү. Хаврын уралдаанууд өнгөтэй байсан шигээ зун ч гэсэн их хурдан байсан. Аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж, давхар уяагаар “Говьшанхын хурд-4” уралдаанд айргийн гуравт хурдалсан. Ер нь надад ирсэн цагаасаа хойш айраг түрүү алдаж үзээгүй хурдан буян байгаа юм.
-Онцгой одтой жилүүд байдаг. Энхсайхан Алдартын тухайд тэр нь 2011 он байжээ дээ?
-Магадгүй л юм. Өнгөрөгч 2011 миний хувьд одтой сайхан жил байсан. Гол нь манай нутагт ойрын хэдэн жил байгаагүй сайхан зун болж, уяа морьд өнгөтэй байлаа. Уралдаан ч олон байлаа. Би 2004 оноос морь уяж байгаа. Өнгөрсөн хугацаанд улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг. Харин аймгийн чанартай уралдаануудаас дөрвөн түрүү, найман айраг хүртэн 2011 онд аймгийн Алдарт уяач цолонд хүрсэн. Сум орон нутгийн чанартай наадмуудаас бол айраг түрүү олныг хүртсэн дээ.
-Богино хугацаанд амжилтанд хүрсэн Алдартын моринд орсон түүхийг сонирхмоор байна?
-Нутгийнхаа наадмыг алддаггүй болох юмсан гэсэн буурлуудынхаа яриаг сонсож суугаад эр хүний хор хөдөлж, морь уях бодол төрсөн. Түүнээс биш би удам дамжсан уяач бишээ. Тэгээд л 2004 онд Хэнтий, Дорнод руу явж адуу авчирсан. Өнөөдөр миний морьд сайхан давхиж, өөрийн чинь хэлснээр богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь аймгийн Алдарт уяач Энхсайхан гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Биднийг морь гэдэг хийморилог амьтан учруулж, түүнээс хойш нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байна. Бид хамтдаа явж Сүхбаатар аймгийн Халзан, Дорнод аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил зэрэг сумдаас хурдан адуу авчирсан. Тэд маань түрүүчээсээ сайхан давхиж байна.
-Таны хурдан моринд орсон зорилго биелсэн үү?
-Тийм.
-Нутгийнхаа наадмыг түрүүг алдахгүй байх уу?
-Биелж байгаа. Морь уяад жилийн дараа буюу 2005 онд сумынхаа наадамд даага түрүүлгэчихээд жигтэйхэн их баярлаж билээ. Тэр түрүү надад их урам өгч, моринд эргэлт буцалтгүй орсон доо. Мөн 2007 онд Ханбогд сумаасаа анх удаа аймгийнхаа наадамд их насны морь түрүүлгэн нутгийнхнаа баярлуулж байлаа. Тэрнээс хойш манайхан их сайхан наадаж байгаа. Манай сумаас аймгийн Алдарт уяач гурав ч төрсөн. 2010 онд Гантөмөр, 2011 онд Амарбаясгалан бид хоёр аймгийн Алдарт уяач цол авч, манай сум нэг дор хос Алдарттай болсон.
-Танай сумын залуус моринд олноор орж, адуу ч сайн зөөж байгаа сурагтай байна?
-Тийм шүү. Сүүлийн үед хурдан морь сонирхдог залуус олон болж байна. Манай сумынхан хамгийн анх 1999 онд гаднаас хурдан адуу авчирч байсан. Түүнээс хойш олон сайхан хурдан буян энэ нутагт идээшин дасаж, энэ нутгийн нэрийг гарган хурдалж байна. Одоо манай сумынхан аймгийн хэмжээний ямар ч наадамд очсон айраг, түрүү авчихдаг л болсон. Ер нь ганц манай сум гэлтгүй, манай аймгийн бусад бүх сумын уяачид адууныхаа чанарыг сайжруулах тал дээр анхаарч байгаа.
-Уралдаан олшрохын хэрээр уяа морьд байнгын бэлэн байдалтай байх ёстой. Түүнийгээ дагаад жүчээ, өвлийн уяаны асуудал яригдана. Энэ тал дээр танай сумынхан хэр анхаарч байна?
-Манай говийнхон саяхныг хүртэл тэжээж мэддэггүй байсан. Сүүлийн 2-3 жил цаг үеэ дагаад тэжээж байна. Өвөл 11 сарын дундаас хойш тэжээж эхэлдэг. Тэжээл, өвлийн уяаны тухайд одооноос л суралцаж байна.
-Та унаач хүүхдэдээ багагүй анхаарал хандуулдаг бололтой?
-Хандуулалгүй яахав. Хүний нялх хүүхдээр морио унуулж байгаа учраас амь нас аюулгүй байдалд нь санаа тавих үүрэгтэй.
Ядаж ийш тийшээ уралдаанд явахдаа эцэг эхтэй нь авч явдаг юм. Бид хэдий анхаарал тавилаа ч тэднийг нь гүйцэхгүй шүү дээ. Монгол наадам тэр дундаа хурдан морины уралдааны онцлог нь хүүхдээр унуулдаг. Унаач хүүхэд байхгүй бол мянган сайн морь байгаад нэмэргүй. Тэр утгаараа хүүхэд маш чухал үүрэгтэй. Уралдааны замд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Говь нутагт хүрэлцэн ирж, уяачдын баяр жаргалыг хуваалцсан танай сэтгүүлийн хамт олонд говьчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Мөн сүүлийн арав гаруй жил хурдан морийг хөгжүүлэх их үйлсэд зүтгэл гаргаж буй Ханбогд сумын нийт уяачдадаа талархал илэрхийлж, уясан хүлэг болгон нь хурдан байхыг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №36
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна