Аймгийн Алдарт уяач С.Пүрэвдорж: Унаганаас нь харж шинжсээр авсан хээр азарга маань олон удаа баярлуулсан
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Молор эрдэнэ болсон морьтой хувь заяагаа холбосон үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Намайг хурдан морь сонирхоход аавын маань нөлөө их байсан. Манай аав Сандуйжав гэж моринд дуртай жирийн нэг уяач байлаа. Бид эцэг эхээс олуулаа. Банди нар голдуу болохоор морь их сонирхоно. Аав хар, саарал, хүрэн, бас сартай хээр морьдоо голдуу уяна. Түүнийг нь манай ах нар унаж Тосон, Тэлмэнгийн наадмуудад уралддаг байсан. Одоогоор би л аавыгаа залгамжлан морь уяж байна даа.
-Хэдий үеэс уяачийн гараагаа эхлэв?
-Цэрэгт байхдаа хоёр жил адуу малласан. Би Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт алба хаасан. Намайг алба хааж байхад манай ангийн 50 жил болж /1986 онд/ би азарга, их насны морь уяадахсан морь нь түрүүлчихдэг юм. Тэгсэн “за Пүрэвдорж, ангийн морь уяна” гэж байна. Нэг сайхан хар морь байсныг уядаг юм. Уг нь азарга уясан ч явахаа байгаад хоёр их насны морь, бас нэг шүдлэн үрээтэй ангиа төлөөлөөд очлоо доо. Замын-Үүд, нэг, хоёрдугаар заставын гээд олон морьд цугларчээ. Наадам ч боллоо. Миний унадаг нэг сайн шарга морь байсныг хүүхдээр унуулаад морь эргүүлэх гээд явуулчихсан. Хар морь сунгаан дээр түрүүлчихсэн хурдан байсан болохоор нэлээд горьдож байгаа. Морьд эргэж ухасхийгээд пижигнэсэн, би араас давхиад очтол хар морь тав дээр явж байна. Тэгсэн харин замдаа шаварт ороод хар морь маань сууж, Пуужин бор маань зургаалсан. Тэр үеэс л ер нь моринд шимтэх болсон шүү. Түүнээс өмнө хонь л хариулж байсан хүн шүү дээ. Цэрэгт хамт морь уяж байсан Сангидорж, Очирваань нар маань их мундаг уяачид л даа. Бас болоогүй ээ баруун, зүүн аймгийнхан гээд бие биедээ аархана. Нэг нь Хөвсгөлийнх, нөгөө нь Сүхбаатарын хүн байсан юм. Тэр хоёр “соёолон морины зайг харна” гэж ярихыг сонсоод тухайн үед юу ярьж байгаа юм бол л гэж бодож байлаа. Тэр хоёроос нэлээд зүйл сурсан шүү.
-Халагдаж ирээд л морь уясан уу?
-Халагдаад иртэл манай энд нэг өдөрлөг болно гэж дуулдахаар нь унаган хээр шүдлэнгээ уячихлаа. Говьд яаж уяж байсан тэр маягаараа 7-8 хоног уяад тавиадахсан чинь хамгийн хойно ирдэг юм. Муу аав минь ч амьд байсан. Хангай говийн уяа өөр гэдгийг тэгэхэд л мэдсэн дээ. Аавын минь адууны хээр гүү төл сайтай мал байсан юм. Намайг цэргээс ирэхэд хээр гүүний 2-3 охин төл нь байсан. Өдөрлөгт уралдуулдаг чинь тэр хээр гүүний төлийн төл байхгүй юу. Хээр үрээ маань соёолондоо суманд аман хүзүүдсэнийх нь дараа Эрдэнэхайрхан руу нэг буриад өвгөнд зарчихсан юм. Цэрэгт цуг байсан Тэлмэний Мягмаржав гэдэг найз маань хурдан хээр азаргатай. Хээр азаргыг Тэлмэнийнхэн андахгүй дээ. Тэдний адууг харж байсан чинь нэг аятайхан хээр унага нүдэнд тусаад болдоггүй, тэгэхээр нь би “тэр хээр унагыг чинь авъя гэсэн “ав ав. унага өгөөд авахгүй юу” гээд тоглоом болгоод өнгөрөөлөө. Дааганд нь харсан жигтэйхэн сайнгүй юм. Шүдлэн болохоор нь дахиад харлаа. Би хаварт л нэг ирж нөгөө үрээг үздэг байхгүй юу. Тэгсэн бас л нэг пөөнийсөн юм адууны ард явж байна. Хязаалан болсон жил нь нөгөө найзтайгаа Тосонд таарсан “за Пүүжээ минь хээрийгээ одоо ав. Тэгэхгүй бол би алдах нь, амьтан асуугаад болдоггүй” гэсэн. Тэгээд л зургадугаар сарын 20-дын үеэр давхиж очоод хөтлөөд ирсэн дээ.
-Олон жил харж битүүхэн горьдож явсан үрээ урмыг тань сэргээсэн үү?
-Манай энэ хавийн овооны тахилга болох гээд нөгөөдөхөө уяадахсан чинь таваар ирдэг юм. Тэгэхээр нь Тэлмэнд аваачаад уралдуултал урагшлаад гурваар давхиж байна. Тэр жил ч тэгсгээд өнгөрлөө. Хойтон нь соёолон азарга их сайхан байна. Тэгэхээр нь Тэлмэний наадамд уралдуулъя, тэнд уралдсан адуу аймагт айрагддаг гэсэн тооцоо хийлээ. Манай хүргэн Алтангэрэлийн хүрэн, Цэрэндаш гуайн улаан бол тэр үеийн мундаг азарганууд л даа. Цэрэндаш гуайн улаан азаргыг тамтаггүй хурдан, адуутай уралддаггүй гэлцдэг байсан юм. Тэгсэн манай хүргэний хүрэн азарга уяачдын баяраар улаан азаргыг дийлж түрүүлж. Түүнийг нь улсын баяраар миний хээр азарга дийлж түрүүлсэн.
-Алдартын нүд алдаагүй бололтой?
-Дараа жил нь сонгуулийн ойд уяа буруу байгаад наймаар давхиж, Идэрийн сургуулийн ойд гурвалсан. Тэгэхэд би бас улаан морио тавлуулж байлаа. Миний улаан морь бас их сайн хүлэг л дээ. Түдэвтэй, Асгат, Баянхайрхан гээд энэ хавийн наадмуудад амжилттай давхидаг адуу байсныг сүүлд нь зарчихсан юм.
-Хээр азарганы төлүүд хэр давхисан бэ?
-Овоо хэдэн төл гарч, гайгүй ч сайн давхисан. Харамсалтай нь би 2004 онд ихэнх адуугаа алдаж найман морьтой л хоцорсон. Тэдэн дунд улаан морь, хээр азарганы маань төл ах дүү хоёр бор морь үлдсэн байсан. Би ах борыг нь хязаалангаас нь эхэлж уяад Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, сумын баяр наадамд түрүүлгэсэн. Харин дүү борыг нь дааганаас нь эхэлж уяад хязааландаа Тосонд нэг айрагдаж, соёолондоо түрүүлээд, нас нийлээд нэг гуравлаасан. Ер нь сумын баяр наадмаас айраг алддаггүй морь байгаа юм. Одоо ах бор морь нь 20-той, дүү нь 18-тай.
-Аймгийн баяр наадамд очиж байв уу?
-Би аймагт гурван удаа очиж наадсан. Том бор морио Дэмбэрэлгалдан гэдэг хүнд зарчихаад буцааж авсан юм. Тэгээд өөрөө уяж аймагт мордуулаад 100 гаруй мориноос наймд давхиулж байсан. 2008 онд юм байна. Дараа жил нь Очирваанийн хурдад 18-аар давхиулсан. Уяа муутай, дээр нь доголчих гээд болж өгөхгүй байсан юм. 2009 онд мөн дүү борыг нь аваад аймгийн наадамд явж 200 шахуу мориноос 15-аар давхиулсан. Тэр аймгийн наадамд очсон хоёр дахь тохиол. Харин гурав дахь нь ноднин аймгийн 90 жилийн ойгоор хээр хязаалантайгаа очиж 20 гаргаж давхиулсан.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэзээ авсан юм бэ?
-Ноднин 90 жилээрээ авсан. Би сумын баяр наадмаас 12 түрүү, 20-иод айрагтай. Одоо том хүү маань морь малны ажилд туслаад овоо дориун байгаа. Хүүдээ мэддэг чаддагаа хэлж, уяачийн эрдэмд сургана даа гэж бодож байгаа даа.
"Тод магнай" сэтгүүл №54
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.126.90.34
Аав минь хамгийн мундаг нь шүү
Reply