"Түмэн адуу" МСУХолбооны нарийн бичгийн дарга Н.Болдбаатар: Морины буянаар олон сайхан найз нөхөдтэй болжээ
А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 01 -нд
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Н.Болдбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
Манлай Төмөр-Очирын аймгийн наадамд түрүүлдэг зэгэл хонгор миний азарганы төл
- Бага хурал амжилттай болж өндөрлөв үү? Хурлын сонин сайхнаас хуваалцахгүй юу?
- Хурал их сайхан боллоо. Хуучин тэргүүн Гансүх маань ажлаа тайлагнаж, нэр төртэйгээр ажлаа хүлээлгэн өглөө. Их олон ажил амжуулж, олон ажил шинээр санаачлан хийснээр 4 жилийн өмнө аймгийн уяачдын холбоодоос ажил үйлсээрээ 20-р байранд байсан бол өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд шилдэг уяачдын холбоогоор шалгарч, өргөмжлөл шагналыг шинэ даргадаа хүлээлгэж өгч байна. Шинэ тэргүүн Мөнхжаргал олон жил уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилласан, моринд дуртай хүн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, хариуцлагатай алба хашиж байгаа энэ хүнийг ч цаашдаа их зүйл хийнэ гэж бодож байна.
-Танай сумын уяачдын холбоо энэ оны эхэнд шинэ бүтэц зохион байгуулалт хийсэн гэсэн. Нарийн бичгийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлаа барьж авч амжсан уу?
-Манай тэргүүнээр сумын Засаг дарга Ганцогт сонгогдон ажиллаж байна. Өнөөдөр албан ажилтай болоод ирж амжсангүй.Шинээр уяачдын холбоо маань зохион байгуулагдаж, хийгдэх ажлуудын төлөвлөгөө, дарааллыг гаргаад байна. Хийх ажил маш их байна. Нарийн бичгийн хувьд нэн тэргүүнд хийх ёстой ажил нь холбоо Төрийн бус байгууллага болж байгаа учраас тамга тэмдгээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд зохих байгууллагад өгөөд байна. Манайх улсад, бүсэд, аймагтаа ч тогтмол сайн уралддаг сум л даа. Манлай уяач Төмөр-Очир энэ сумын нэрийг олон жил улс, бүс, аймагт гаргаж явна. Цаашдаа Төмөр-Очир шиг олон уяачтай болохын тулд шинэ залуу уяачдаа аль болох дэмжих, сайн уралддаг хүмүүсээ гадагшаа явуулж том наадамд уралдуулахын төлөө зорьж байна.
-Энэ тогоонд олон жил буцалж байгаагийн хувьд цаашид хийж, шийдвэрлэх ёстой ямар асуудал байна вэ?
-Морь эргэхэд гардаг замбараагүй байдал, будилаан маргаан гарааны төхөөрөмжтэй болсноор маш их хумигдаж эмх цэгцтэй болсон. Гэхдээ асуудал 100% шийдэгдээгүй. Гараа руу явахдаа хүүхдүүд машинтай хүмүүст дийлдэхгүйгээр тарлаад уяа нь ханасан морьдыг төхөөрөмжийн ард тогтохын аргагүй болтол хөөргөж дэвхцүүлдэг. Төхөөрөмжөө дайрчих гээд арай гэж тогтоож байхад арын адуу нь цувраад очдоггүй. Ийм нэг асуудлыг манай уяачид зохицуулах хэрэгтэй байна. Хүүхдүүдэд тарлуулахгүй өмнө нь машинтай хаагаад хориод явж болно, урдахыг нь явуулахгүй, арыг нь шахаад бөөнд нь төхөөрөмжний ард оруулж аль болох бага хориод хурдан эргүүлж байх ёстой. Тэгвэл аваар осол эндлээс сэргийлнэ. Үүнээс болж хүүхэд энддэг, бэртдэг асуудал гардаг. Үүнийг л зохицуулж шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог юм.
-Хэзээнээс уяач гэгдэж, мориныхон гэдэг их айлд нэгдсэн бэ?
-Залуу байхдаа би тээврийн тэрэгний жолооч байлаа. 1997-1998 оны үед морь ачиж эхэлж байх үеэс л чиргүүлтэй УАЗ 30 машинд морио ачаад явдаг болсон. Тэр үеэс л моринд дуртай болж, морь уяж хурдлуулж эхэлсэн дээ. Тэр цагаас хойш Манлай Төмөр-Очир бид байнга тасралтгүй хамт явж байна. 2002 онд анх шүдлэн үрээ гурваар оруулж айрагдуулж байлаа. Ингэж морь гэдэг миний амьдралын салшгүй хэсэг, утга учир болсон байна. Морь гэдэг хийморилог амьтан болохоор намайг олон сайхан найз нөхөдтэй, улсын том цолтонгуудтай хүртэл нөхөрлүүлж, намайг танихгүй хүн байхгүй, би ч танихгүй хүн байхгүй болох хүртэл хэмжээнд танил болгосон байна.
-Ямар угшлын адуунуудаар наадаж байна вэ? Унаган адуугаар моринд орох гараагаа тавив уу, эсвэл хурд цуглуулав уу?
-Буурлын сайхан буян байсан ч тухайн үед тохироо бүрдээгүй. Сүүлд өөрөө шинээр эхэлж, хүнээс морь, гүү аваад тэрнээс гарсан адуунуудаар уралдаж байна даа. 2002 онд айрагдсан Бундан хонгор шүдлэн үрээг хадам ааваасаа худалдаж авч байсан юм. Энэ үрээ маань анх намайг моринд оруулсан бас анхны айраг авчирсан адуу. Бундан хонгор үрээ хязааландаа Хэнтийд 46-аар, Боржигонд 26-аар, Өвгөн ноёнд зургаар орж байсан. Соёолон үрээндээ сумын баяр наадам шинэ сангийн аж ахуй байгуулагдсаны 30 жилийн ойтой хамт хийхэд түрүүлсэн. Тэр жилээ том жижиг наадам нийлээд дөрвөн түрүү, нэг айраг авсан. Хавчиг азаргандаа 2005 оны Хөлөнбуйр сумын 50 жилийн ойд 300 азарга очиж уралдахад гуравт орж, Дарьгангын 80 жилд газар газрын хурд цугласан наадамд дөрөвт орсон. Энэ адуу бага наснаасаа эхлээд надад 6-7 айраг авч өгсөн байна.
-Одоо Бундан хонгороо уяхгүй байгаа гэсэн үг үү? Эсвэл зарагдчихсан юмуу?
-Уяхгүй байгаа. Тэр намраа Дорнодын бүсийн наадамд очиж уралдаад хөл нь жаахан суларсан. Тэгээд би дахиж тамлаад яахав гээд тэрнээс хойш уяагүй, одоо гүү хураалгаад, төлийг нь аваад байж байгаа. Хавчиг соёолон байхдаа гүү хураагаад явж байсан анхны төл нь хязаалан үрээ аймгийн 70 жилд түрүүлсэн. Манлай Төмөр-Очирын зэгэл хонгор гэж миний анхны айргийн эзэн Бундан хонгор азарганы төл байгаа юм.
-Анхны айраг авчирсан Бундан хонгорын чинь төлийг МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очир авсан хэрэг үү?
-Үгүй ээ. Төмөр-Очир бид хоёрын адуу хамт байсан юм. Бид хоёр хоёулаа л гүүгээ хураалгасан байхгүй юу. Миний адууны төл аймагт түрүүлж магнай тэнийлгэж байна.
-Энэ сайхан хурдан хүлгээс чинь гадна ямар хурд эзэндээ шандас хүчээ өгөв? Нийт хэдэн айраг түрүүтэй вэ?
-2003 онд миний хүрэн үрээ айрагдаж байсан. 2 түрүү, 10 гаран айрагтай. Энэ амжилтаараа сумын Алдарт уяач цол авсан. Би гурван охинтой. Охид хүүхдүүд том болоод өвөөгийнхөө морь малыг унаад, хурдан буяныг залгамжлаад аваад явах уяач заяах байлгүй дээ гэж боддог юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Сүхбаатар аймгийг хүн болгон хээр тал гэж боддог. Түмэнцогт сум аймгаасаа 140-өөд км алслагдсан, Хэнтийн нурууны төгсгөл нутаг. Байгалийн нөөц ихтэй, үзэсгэлэнтэй, уул хадтай, жижиг жижиг төгөл ой ихтэй, хангай хээр тал хослосон өвөрмөц сайхан нутаг. Ямар ч жил болсон ногоо сайхан ургадаг, хөрс зөөлөнтэй, хиаг өвс нь намартаа халиуран найгадаг. Манайхны мал онд тарган ордог, адуу сайхан тамиртай учраас хурдан байдаг. Аймагт их морь нь өвлийн наадамд 4 жилийн уралдааны түрүү, аман хүзүү, айраг тогтмол авдаг. Зун нь АХ-ын ойн наадамд 2 жил дараалан морь түрүүлж байсан тохиолдол бий. Өнгөрсөн жилийн аймгийн наадмын их морины түрүү, хязаалангийн түрүүг манай сумаас авсан. Нутгийнхаа нийт уяачдадаа сайн сайхныг хүсэж, морьд нь хурдан байг гэж ерөөе дөө. Дашрамд Тод магнай сэтгүүлийн хамт олон та нарт ч ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа уяачдынхаа санаа сэтгэлийг сонсож яваа та нөхөд их сайхан зүйл хийж яваа улс шүү. Та нарт баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна