Аймгийн Алдарт уяач С.Батсуурь: "Батноровын бараан Батсуурийн хүрэн морь" гэж зарлагдсаар Монгол даяараа алдаршлаа даа
Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Батсуурийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Зураг авалтын үеэр таныг эртний Алдартуудын нэг гэж байсан. Хэдэн онд ямар амжилтаар энэхүү цолны эзэн болж байв?
-2002 онд аймгийн Алдарт уяач, 2003 онд аймгийн сайн малчин тус тус болж байсан. Би Батноров сумаасаа төрсөн анхны Алдарт уяач. Тухайн үед аймгийн баяр наадмын гурван түрүү, гурван айргийн амжилтаар энэхүү цолоо авч байлаа.1998 оны өвөл Сүхбаатар, Дорнод, Хэнтий гэсэн гурван аймгийн 18 сум нийлсэн том наадам болж, азарга 150-иад, морь 160-аад мордсон юм. Тэр уралдаанд би азарга, морь хоёроо хоёуланг нь түрүүлгэсэн. Тэгсэн аймгийн уяачдын холбооны дарга ирээд зүүн аймгуудын шигшмэл морьд уралдсан том наадам учраас бүсийн чанартайд тооцно гэж хэлсэн юм. Түүний дараа нь 2001 оны аймгийн наадамд найман настай буудай морио км гаруй хол түрүүлгэсэн. Ингэхээр гурван түрүү болж байгаа биз.
-Тийм байна?
-1963, 64 оны үед намайг бага байхад аав маань миний нэр дээр аймгийн наадамд даага айрагдуулж байсан юм билээ. Дараа жил нь би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд болсон хаврын бүсийн наадамд очиж хоёр морь айрагдуулсан. Ингээд аймгийн чанартай наадмаас гурван түрүү, гурван айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол авч байсан. Энэ цолыг авахад Мөнххааны Бугалга Дугаржавын адууны угшилтай буудай азарганы буян их ээ. Тэр буудай азаргыг Гунгаабадаа гэдэг хүн зургаан мянган төгрөгөөр худалдаж аваад, төл буудай азаргыг манайх авч байсан юм. Тэгээд тэр буудай азарганы гарсан төл болгон нь хурдалж, бид хоёрыг сайхан баярлуулж байна.
-Хэнтий аймгийн уяачидтай уулзаж байхад удам судраа сөхөхгүй нэг ч хүн алга. Танай дээдэс хүлгийн хурд ирлэдэг байв уу?
-Миний аав бурхан шиг сайхан уяач байлаа. 13-хан настай байхдаа өнчирч үлээд ухаа хүзүүт Сандаг гэж халхын мундаг сайхан уяачийн адуу малыг харж байгаад улмаар хүргэн нь болоод, сүүлдээ морь уях болсон юм билээ. Тэр Сандаг гэдэг хүн аймгийн 25 жилийн ойгоор гэдэг байхаа, мөнгө хатуу байхад 500 төгрөгөөр хонгор унагатай гүү авч. Хонгор унага нь сүүлдээ морь болоод улсын наадамд очиж 13-т давхиж байсан гэдэг. Харин манай аав Батноров сумандаа тав түрүүлсэн хурдан цагаан азаргатай байсан хүн. Миний хурдан хул морь тэр цагаан азарганы удмын адуу. Дүү Батжаргалын маань зүүн бүсийн наадамд түрүүлсэн хул морь ч ялгаагүй тэр цагаан азарганы угшилтай. Миний хул, дүүгийн хул хоёр ах дүү азарганы төлүүд байгаа юм.
-2000 оноос хойш буюу аймгийн Алдарт уяач цолоо авснаас хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Аав маань 2001 онд бурхан болж, түүнээс хойш хүүтэйгээ хамтран морь уяж байна. Хүү бид хоёрын нэртэй том жижиг нийлсэн 60 гаруй айраг түрүү бий. Тэдгээрийн лав гурван айраг нь аймгийн бүсийн наадмын амжилт. Өвгөн ноёны зургаа дахь наадамд хоёр, 2012 оны Түмэнцогт суманд болсон Сүхбаатар аймгийн зүүн бүсийн наадамд нэг морь айрагдуулсан. Яагаав морь тайлбарлагч Ганпүрэв “Батноровын бараан Батсуурийн хүрэн морь” гэж зарласаар байгаад Монгол даяараа тэр нэрээрээ алдаршлаа ш дээ. /инээв/ Найман настай битүү морь анх Батноровт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлээд, урагшаа Сүхбаатарт очиж тавлаад, аймгийн 90 жилийн ойд үзүүрт уралдсаар байгаад сууж 19-өөр давхиад, адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой, 4249 морины уралдаанд 100 гаргаж давхисан.
-Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байв?
-Дээр хэлсэн Бугалга Дугаржав гэдэг хүний цоохор азарганы төл буудай азарга байна. 1974 онд соёолон азарга сумын наадамд 15-аар орж, 1975 онд хавчиг азарга Бэрхийн наадамд түрүүлж,1976 онд нэгдлийн 20 жилийн ойгоор сумандаа дөрвөөр давхиж байсан. Тэр буудай азарга Бэрхийн наадамд нийт тав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Миний нэрийг хамгийн олон гаргасан адуу бол цагаан цоохор морь маань. Батсуурийн цоохор морь гэхээр сум төдийгүй аймаг даяараа андахгүй. 1996 онд хязаалан үрээ сумандаа түрүүлж, 1997 онд гурвалж, Бэрхийн наадамд түрүүлээд, дараахан нь болсон “Түмэн адуу”-ны баярт гурваар давхисан юм. 1998, 1999, 2000 оны хаврын уралдаануудад гурван жил дараалан түрүүлж, 2002 онд аймгийнхаа наадамд аман хүзүүдээд, 2003 онд Сүхбаатар аймагт болсон өвлийн уралдаанд таваар давхисан.
-Тэгвэл Батноров сумын хэмжээнд яригддаг бэсрэг угшил болтлоо тарсан ямар хурдан хүлгүүд байв. Тэр талаар жаахан хууч дэлгээч?
-Манайхны буюу Сандагдоржийн буудай азарганы үр төлүүд энэ хавиар их тарсаан. Аавын буудай азарганы төл гээд Батноров сумын наадам эхлэхэд тав, зургаан цагаан цоохор азарга цуваад гарч байсан юм гэнэ лээ. Манай цагаан азарга гэхэд л тав түрүүлсэн адуу. Тэр цоохор азарганы үр өөр гүүнээс гарсан Босоо улаан гээд 10 түрүүлсэн бас нэг хурдан азарга байлаа. Манай аавын дүүгийн адуу л даа. Манай ах архи жаахан хүртэнэ. Ямар сайндаа ард түмэн “хэвтээ улааны Босоо улаан” гээд нэрлэчихсэн байхав.
/инээв/
-Дээдсийн адуу сайн ч сайжруулан сэлбэж байх учиртай. Хаа хаанаас адуу авч байна?
-Би гүүндээ их хайртай хүн.Гүүгээ үгүй хийх дургүй. Азаргаа маш холоос авна. Сүхбаатар аймгийн урд талын сумдаас авсан олон азарга бий. Улсад айрагдсан Дарьгангын Нямцэрэнгийн хар үрээтэй нэг эцэгтэй, орон нутагтаа хоёр, гурав ч орчихсон цавьдар халзан азаргыг хүү маань авчирсан. Холоос авчирсан болохоор цус нийлчихгүй биз гээд удам сурдаггүй ш дээ. Бас “Торгоны зам”-ын Гантөмөрийн хүрэн азарга дамжигдсаар хүүд маань ирсэн. Миний хүү 27 хүрч байгаа сайхан залуу бий. Аавыгаа дагасаар адуу маланд хорхойтой болчихсон хүн. Сайн ч адуучин. Тэгэхээр нь би уржнан өмч тасдаж өгсөн. Ноднин 400-гаад адуу тоолуулна лээ. “Алтан унага”-ны эзэн болох гээд зүтгээд л байх шиг. Уржнан 70 гүүнээс 70 унага авсан. Урьд жил нь 80 гүүнээс 80 унага авсан. Ноднин 100 гүүнээс 100 унага авсан. Гурван жил дараалан төлөө сайн бойжууллаа. Тэгж байгаад зорьсондоо хүрэх байлгүй дээ.
-Хүүгээрээ их бахархдаг юмаа даа?
-1998 оны өвлийн наадамд азарга, морь хоёр хоёуланг нь хол түрүүлгэхэд аав минь “миний хүү аргагүй уяач болжээ” гээд уйлж байсан. Түүн шиг би одоо хүүгээ хараад бахархаж, бахдаж явдаг юм. Ах нь нэг хүү, гурван охинтой. Гурван охиноо бүгдийг их сургуульд сургасан. Харин хүүгээ малч удмаа залгуулах гэж дэргэдээ авсан юм. Миний эцэг үхэхдээ манай хүүг гурав үнсээд ”миний хүү аав, өвөө хоёрынхоо гүйцээгээгүй юмыг бүгдийг гүйцээнэ шүү” гэж захисан юм. Яагаад гэхээр миний хүү Хэнтий аймгийн зүүн бүсдээ гайхагдсан унаач байсан юм. Мориндоо зүдэргээгүй хачин сайхан унана.Тэгээд л өвөө нь тэгж захисан байх. Сүүлийн үед ах нь наадамд явахгүй, малаа хараад үлддэг болсон. Хүүгээ 2008 онд айл болоход нь цагаан мориныхоо медалийг, хар буудай дааганыхаа 11 медалийг өгөөд “олон медальтай болоорой. Аав нь чамд үе дамжсан уяачийн хувьд цагаан морио медальтай нь өглөө” гэсэн юм. Түүнээс хойш 4-5 жилийн дараа миний хүү өчнөөн сайхан морьд уяж, тэр медалийг өсгөж 20 гаруй айраг, түрүү авлаа. Алсдаа өвөө, аав хоёрынхоо хүрээгүй улсын цолонд хүрэх биз гээд бэлгэшээж сууна.
-Бэлгээр болог. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна