Аймгийн Алдарт уяач Д.Ганхуяг: 2003, 2004, 2005 онд миний морьд сайн хурдалсан

2016 оны 7-р сарын 01 -нд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Тусгай дугаарын зочдодоо тавьдаг эхний асуулт бол хэрхэн хурдан морьтой холбогдсон тухай байдаг. Энэ асуултанд Алдарт ямар хариулт өгөх бол?
-Миний өвөг эцэг моринд дуртай хүн байсан гэдэг. Харин өөрийн эцэг морь мал уядаггүй алба хашдаг байсан юм билээ. Би дөрөвдүгээр ангиасаа эхлээд нагац ах Даваажавынхаа морийг хоёр жил унахдаа хар саарал морийг нь айргийн таваар давхиулж байлаа. Нагац ах маань миний даахины найран дээр нэг унага бэлэглэж, тэрнээс нь эр ягаан унага гарсан юм. Түүнийг 1972 онд би өөрөө уяж, өөрөө унаад сумынхаа наадамд дөрвөөр давхиулж байлаа. Түүнээс хойш морь мал уялгүй байж байгаад 1989 оноос Батдэлгэр гэдэг хуурай ахтайгаа хамтран морь уяж эхэлсэн. Хуурай ах маань надад маш их зүйл зааж сургасан шүү.
-Өөрийнхөө унаган адуунаас л уяна биз?
-Хурдан хурцыг нь мэдэхгүй ч өвөөгийн адууны үлдэгдэл надад өвлөгдөж ирсэн. Улаан буурал голдуу адуутай айл байсан юм билээ. Цэргээс халагдаж ирсний дараахан аваарт ороод нэг үе эрүүл мэндийн шалтгаанаас болоод 1990 оныг хүртэл морь уяж чадаагүй. 1990-ээд оны эхээр нэгдэл нийгэм тарж мал хувьчлахад би хоёр гүү авсан юм. Тэр хоёроос маань олон сайхан хурдан буян төрсөн. Сүүлдээ бас бусдыг дагаад авмал адуугаар наадаж байлаа. Шарваа хээр гэдэг хурдан морио Тэгшийн голын Биндэръяа гэж хүнээс авсан. Хурд нь ороод давхихаараа шарвадаг болохоор тэгээд нэрлэчихсэн юм. Түүний дараа Магсарын Зандаръяа гэдэг хүнээс бас шүдлэн үрээ гурван бүдүүн бодын өртгөөр авч давхиулсан. Адуу, хүүхэд, эзэн гурвын аз тэгширч байж морь айрагддаг гэдэг. Тэр гурав нь тэгширсэн юм байлгүй 2003, 2004, 2005 онд миний морьд сайн хурдалсан шүү.
-За яаж яаж давхив?
-Тэгшийн голд Идэр, Тэгшийн хурдыг шалгаруулах үүднээс одоогийн аймгийн бүсийн хэмжээний уралдаан хийсэн юм. Тэнд миний Шарваа хээр соёолондоо тасархай түрүүлсэн.Тэр жил ер нь Шарваа урдаа морь хийгээгүй юм. Тосонгийн 80 жилийн ойгоор мөн ганцаараа тасархай түрүүлсэн. Би ер нь хүргэн ахдаа зардаг хоёр дахь ягаан морь, Шарваа хээр, хангайд авахуулчихсан бор халзан болон хээр үрээнийхээ амжилтаар аймгийн Алдар уяач цолыг авсан.
-Аймгийнхаа баяр наадамд олон очиж байсан уу?
-Сүүлийн үед аймгийн наадамд очиж чадаагүй. 70 жилийн ойгоор Тогноо гэдэг бор хээр морьтойгоо очиж байсан. Тэгэхэд их насыг хоёр ахиж тавиад миний морь 19 дээр ирсэн ч бариагүй өнгөрсөн. “Очирваанийн хурд-2009” уралдаанд хоёр морьтой очиж, чононд идүүлдэг бор үрээгээ дээгүүр давхиулсан. Түүнээс гадна буур Жамъян аваргын наадам болон Архангайн наадмын түрүүний амжилт цол авахад нөлөөлсөн.
-Хаврын бүсийн уралдааны талаар уяачид харилцан адилгүй бодолтой байна. Та хувьдаа юу гэж боддог вэ?
-Хаврын уралдааныг болиулах гэж юу байхав дээ. Гэхдээ цаг нараа олж, урин дулаан орж халтиргаа гулгаагүй болчихсон үед уралдуулж байвал зохих болов уу гэж боддог. Манайх хангай газар учраас дөрөв, таван сар гэхэд цас хайлаагүй байдаг. Хүйтэнд уралдах нь хүүхэд хөл гараа хөлдөөхөөс эхлээд сөрөг тал ихтэй дээ.
-Зүүн зүгийн адуугаар наадагсад олон юм байна. Та адуу малны наймаа хэр хийж байна?
-Би Сүхбаатараас адуу аваагүй. Харин Төв аймгийн Мөнгөнморьт, Архуст зэрэг сумаас нэлээд хэдэн адуу авсан. Мөн Шагдарсүрэн ахын Томскны азарганы төлөөс авч азарга тавиад дөрвөн жил болж байна. Түрүүчийн төл нь ноднин сумын 90 жилийн ойгоор түрүүлсэн. Цустай адуу юм болоод арай өөр шүү.
-Уяаны ажилд тусалдаг багачуул бий биз дээ?
-Би гурван охин, нэг бандитай. Банди 11 дүгээр анги төгсч байна. Моринд хэрдээ хүн хүргэхгүй шүү. Аавынхаа урдуур ороод өөрөө л үзнэ гэнэ шүү дээ. Хүүгээ сайн уяач болох байх гэж боддог юм.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна