Аймгийн алдарт уяач Ц.Тогоо: Сумын наадмын 28 түрүү, 34 айргийн амжилтаар алдарт уяач болсон
А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 26 -нд
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Тогоо гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удамт уяачдын нэг юм байна. Өвөг дээдсийнхээ талаар хуучлаач?
-Миний аав Цэрэн 1942,43 оноос морь уясан. Хатирдаг, харайдаг хоёр халиун морьтой. Уралддаг халиун нь суманд гурав түрүүлж, тав айрагдсан. Хатирдаг нь долоо түрүүлсэн. Аав өөрөө хатирдаг халиунаа унаад надаар харайдаг халиунаа унуулна. Тэр үеэс моринд дуртай болж, 1957 оноос аймгийн Алдарт уяач Товчинжав, Халзан нарыг даган өөрийн унаган хээр үрээгээ уяж эхэлсэн дээ.
-Есхөн настай байж шүү дээ?
-Тэгээд л хүмүүс дагаж уяад, өөрөө унаад уралдаж байхгүй юу. Миний тэр хээр морь сумынхаа наадамд хоёр айрагдсан адуу.
-Яагаад ааваараа уяулаагүй юм бэ?
-Аав маань нэгдлийн олон малтай. Түүндээ түүртээд “Товчинжав, Халзан нар дээр оч” гэж зөвлөсөн юм. Эхлээд Халзан ахтай цуг уяад сүүлд Товчинжав гуай зөвлөдөг болсон. Одоо 80 гарчихсан хөгшин бий. Бас манай хадам хөгшин Маамуу гэж хүнээс чиг л асуудаг байлаа. Тэгж байгаад 1972 оноос өөрөө бие даан уясан даа.
-За тэгээд хэрхэн наадахав?
-Жороо хээр морь маань түрүүлсэн. Энэ хээр морь өөрийн сумандаа 13, Эрдэнэд нэг, Шинэжинстэд нэг гээд нийт 15 түрүүлсэн адуу. Бас нэг их насны хээр морь энд олон айрагдсаан. 2001 онд анхны гурван аймгийн Алдарт уяачийн нэг болохдоо 28 түрүү, 34 айргийн амжилттай байсан.
-Хурдан хээрийнхээ тухайд жаахан дэлгэрүүлээч?
-Миний өөрийн унаган адуу. 1971 онд нийлж байгаа морь анх уяад сумын наадамд дөрвөөр давхиулж, дараа жил нь аман хүзүүдүүлээд, 1973 онд түрүүлгэж, 1974 онд таваар давхиулсан. 1976 онд Эрдэнэ сумын наадамд тавлуулаад, Баянцагаанд дөрвөлүүлсэн. Түүний дараа унаган зээрд мориороо наадаж 1974 онд дааганд нь түрүүлгээд, шүдлэнд нь гуравлуулж, хязаалан тавлуулж, соёолон аман хүзүүдүүлж, хавчиг морь гурваар давхиулж байлаа. Нас нийлсэнээсээ хойш дөрвөн удаа айрагдсан. Тэгээд нэг унаган саарал морь залгаж гарч ирээд дааганаасаа соёолон хүртлээ суманд завсаргүй айрагдсан. Сүүлд Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас авсан шарга мориор наадаж байна. Сумандаа дөрвөлчихөөд, Говь-Алтайн Эрдэнэ сумын 80 жилийн ойд түрүүлсэн. Одоо хүүгийн маань нэр дээр уралдаж айрагдаж, түрүүлээд л байна.
-Хүү тань уядаг юм уу?
-Гэр бүл болоход нь өгсөн юм.
-Шаргын дараа ямар мориор наадав?
-Дундговийн гаралтай хүрэн даага аваад олон түрүүлж айрагдуулсан. Уржнан нийлээд хоёр жил болж байхдаа Чандманьд түрүүлж ирээд үхчихсэн. Тэр хүрэн морь сумынхаа наадамд даагандаа түрүүлээд, хязааландаа дөрөвлөөд, соёолондоо түрүүлсэн. Тэгээд Баянцагаан, Эрдэнэд бас нэг нэг түрүүлээд, хавчиг морь сумандаа аман хүзүүдэж, дараа жил нь гурваар давхисан адуу. Зүв зүгээр байж байгаад хашаан дотроо үхчихсэн байсан. Хэл амнаас л болсон байх. Адууны дэргэд хүн болсон болохоор морь уяхгүй байж чадахгүй юм. Одоо бас нэг хонгор хавчиг уяж байна. Ноднин соёолондоо сумандаа аман хүзүүдээд, Шинэжинстийн бүсэд очиж бас аман хүзүүдсэн. Би ер нь Шинэжинст, Баянцагаан, Баянговь, Богд гээд тойргийн сумдаараа нааддаг юм.
-Түрүүн хадам ааваасаа зөвлөгөө авдаг байсан гэсэн. Айл гэр болоход тань хүргэндээ хурдан адуу өгсөн үү?
-Хүрэн даага өгсөн нь морь болоод сайн давхисаан. Бас аавын маань эгчийн өгсөн арилжаа хатир хулгар шар морь энэ суманд олон түрүүлсэн. Би сүүлд нь Товчинжав гуайгаас бор үрээ авч долоо, найман жил түрүүлгэсэн. Саяхныг хүртэл би дан нутаг адуугаар наадаж байсан хүн. Сүүлийн үед харин зүүн зүгээс адуу авчирч хүүхдүүдэдээ өгч байгаа. Ноднин манай сумынхан зохион байгуулалттай явж охин голдуу 27,28 тооны адуу авчирсан.
-Яриаг тань сонсож байхад айраг, түрүүгүй наадаж байсан удаагүй аж. Хамгийн өндөр амжилттай наадсан нь хэдэн он бэ?
-1973 онд соёолон түрүүлгэж, их насны морь, даага айрагдуулахад л их сайхан байсан даа.
-Говийнхон морь, тэмээ хослуулан уядаг. Танай сумын тэмээг илүү хурдан гэх юм билээ?
-Тэмээ уялгүй яахав. Гэхдээ бидний үед цол хэргэм олгодоггүй. Тэр бүү хэл медаль ч өгдөггүй байлаа. Би Соёо улаан гэдэг тэмээгээрээ олон жил сайхан наадсан. Тэр улаан тэмээ сумандаа зургаа түрүүлсэн. Өөр сумд руу явдаг байсан бол бас л түрүүлэх байсан байх. Хэдэн онд билээ дээ Жинстэд гурван сум нийлсэн том уралдаан болж, түүнд миний улаан тэмээ дөрвөөр давхисан. Шинэжинстийн хоёр тэмээ дараагаараа ирж байсан юм. Тэр үед бэсрэгийг ялгадаггүй байлаа.
-Танай сум хамгийн олон бэсрэг тэмээтэй нь юм биш үү?
-Тиймээ. Олон бэсрэгтэй. Алтайгаас хавтгайн буур ирээд ингэ хураачихсан байдаг юм. Эхэндээ ч санамсаргүй байдлаар ингэ хураагаад бэсрэг тэмээ гардаг байсан бол сүүлдээ хүмүүс өөрөө зориудаар ингээ нийлүүлдэг болсон байна лээ. Зэрлэг тэмээтэй нийлсэн болохоор бэсрэг аль ч талаараа илүү. Ялангуяа хурдлах чадварын тухайд. Тиймээс сүүлийн үед ялгадаг болсон.
-Та бэсрэг тэмээгээр уралдаж байв уу?
-Миний үед бэсрэгээр нэг их уралддаггүй байсан юм.
-Энэ нутгаас Хөдөлмөрийн баатар тэмээчин төрсөн байдаг. Та мөн олон жил тэмээ маллаж байсан байхаа?
-Би аймгийн Аварга тэмээчин болж байсан. Тэмээ сайхан мал шүү дээ. Тэмээчид ч гэсэн түүнийгээ дагаад их налгар гүндүүгүй хүмүүс байдаг юм.
-Магадгүй шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Энэ хүртэл зорин ирж надаас ярилцлага авсан та бүхэнд бас их баярлалаа. Ажил үйлс нь дэлгэрч яваг.
-Ерөөлөөр болог.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна