Аймгийн Алдарт уяач Ч.Төмөрбаатар: Эрийн гурван наадам бол баян тарган улсын бах тав хангадаг зүйл биш


Эрийн гурван наадмын бөх, хурдан морь гэсэн хоёр төрөлд бяр тэнхээ, эрдэм оюунаа дайчлан хүчийг үзсэн Сумын заан, Аймгийн алдарт уяач Төмөрбаатартай морь унасан хүүхэд насны дурсамж, уран мэх уралдуулсан барилдаан, уяа сойлгыг нь тааруулж явсан хурдан хүлгэдийнх нь тухай амьдралынх нь хагас зуун жилийн түүхээс хуваалцсанаа хүргэж байна.
-Хөдөө орон нутагт уяачидтай уулзахад морь уях төрийн хэрэгт удам судраараа шамдаж байгаа нь олон байдаг. Таны тухайд ийм учрал тохиол бий юу?
-Манай удамд морь уясан хүн байхгүй ч би өөрийн сонирхлоороо, моринд хорхойтой зангаараа морь уясан. Багадаа дөрвөн жил хурдан морь унаснаас ихэвчлэн Хас, Цэвээндорж гэж аав хүү хоёрын морийг унасан байдаг юм. Хас гуайн цэнхэр морийг унаж түрүүлгэн, Цэвээндорж гуайн хар морийг шөвгөрүүлж байлаа. Нас биед хүрээд барилдах дуртай болж, сумандаа таван удаа түрүүлсэн. 1967 оноос эхэлж морь уяж сумандаа шүдлэн түрүүлгэснээр тууштай морины сүүл боож өдий хүрлээ. Энэ анхны түрүү авчирсан саарал шүдлэн Манзгай гэдэг хүний суманд олон удаа түрүүлж, шөвгөрсөн хурдан саарал азарганы төл байгаа юм.
-Өөрийг тань харахад морь унаж байсан гэдэгт итгэмээргүй санагдаж байна. Багадаа хэр том биетэй хүүхэд байсан бэ?
-Багадаа жижигхэн туранхай, яргай махтай байсан. Том болоод гэнэт л масс суусан даа. Одооных шиг хөлс мөнгө авч биш, өөрөө гуйж гувшиж морь унана. Наадмын талбайд морь сонирхдог хүүхэд явж очоод унах морь байна уу гээд хайж яваад л унадаг. Одооны багачуул шиг алган дээрээ бөмбөрүүлэх юм байхгүй. Тэр үед хоол унд ч хязгаартай, орой хоол бараг өгөхгүй тараг цагаа уугаад унт гэдэг. Өглөө босоод тараг, сүү ууж, хольсон тос, бяслаг, өрөм идээд л явна.
-Танай сум хоёр ч газар уралдаанаа хийдэг юм байна. Таныг морь унадаг байхад хурдан морио хаана уралдуулдаг байв?
-Сумын төвийн хажуугийн гурван толгойтой бэлээр уралддаг байсан. Таван км орчим тэр газар бүх насны морио уралдуулдаг. Хэдийгээр богино зай боловч нэлээд өлгүү /өгсүүр/ энэ газарт морьд нэлээд мацаж эцэж байж гардаг юм.
-Километр нь бага боловч цуцаа ихтэй газар юм байна. Хэр олон морь уралддаг байсан бэ?
-Одооных шиг их уралдахгүй ээ. Дээд насанд 20-40-өөд морь уралдана. Харин доод гурван насанд олон уралддаг. Морь дагана гэж тэр үед байгаагүй. Бараг л унаж яваа морио эмээлийг нь хуулаад л уралдуулах шахуу. 1960, 1970-аад оны дундуур нэг хэсэг азарга уяулахгүй байгаад сүүлд л уралдуулдаг болсон.
-1967 онд шүдлэн үрээ түрүүлгэснээс хойш таны уяаны түүх хэрхэн үргэлжилдэг вэ?
-Жолооч байхдаа ч алдаг оног, ажлын зав чөлөөгөөр гуйж гувшаад, ярьж тохироод морь уясан. Харин ардчилал гарснаас хойш нэг хэсэг идэвхтэй уясаан. Сүүлд 10-аад жил морь уялгүй байж байгаад эргэж уяад бас л 10-аад жил болж байгаа юм байна. Аймаг руу явж уралдаж чадаагүй. Сум орон дотроо олон шөвөгтэй сайхан наадлаа. Сумын баяр наадмаас 10-аад түрүү, 20-иод айраг бий байх аа. Урагшаа Дорнодын Цагаан-Овоогоос авчирсан даага, шүдлэн гурван жил сайн давхилаа. 40 гаруй жил морь уяхдаа сумын баярт их нас шөвгөөс илүү гаргаж үзээгүй хүн дээ.
-Их морь түрүүлгэх нь таны мөрөөдөл байх нь ээ. Мөрөөдлөө биелүүлэхэд мориных нь шандас хүрэхгүй байна уу, эсвэл уяа эвлэхгүй байна уу?
-Миний уяа л эвлэхгүй байсан юм шиг. Тэр үед цагаан өвснөөс өөр юм хэрэглэх биш, магадгүй тамир дутсан байх.
-Уясан морьдоос нь онцгой амжилт үзүүлсэн ямар морьд байна вэ?
-Түнэлээс манай нэг найз дөнгөж нийлж байгаа залуу хар морь бэлгэнд өгсөн. Уягдаагүй битүү адуу надад ирж уягдаад дөрвөн ч удаа айрагдав уу. Голдуу Улаан-Уулд очиж наадсан. Нутгийн унаган адуу гэвэл анхны уядаг саарал байна. Шүдлэн анх суманд түрүүлээд, хязаалан, соёолондоо мөн түрүүлээд, хавчиг өнжөөд, нас нийлээд сумын баярт долоогоор давхиулсан. Тэгээд хойд жил нь эндүүлчихсэн, унаж байгаад дэлүүтсэн юм шиг билээ. Сүүлд Дорнодоос авсан хонгор азарга сайн давхисан. Хөлдөө согог аваад энэ жил уягдсангүй. Хөлний согогийг нь засаад, чадал хүрвэл ирэх жилээс “Хотгойдын хурд”-д явна даа. Өөрийн чадал чансаа хүрэх нь үү, үгүй юу.
-Та ануухан сайхан харагдаж байна. Дараа жил хонгор азаргаа уяж давхиулна гэдэгт эргэлзэхгүй байна.
-78 хүрч байгаа хүн чинь морь уяна гэхэд хүнд байна. Санаанаас цааш юмгүй боллоо доо. Манай эндхийн залуучууд морь их сонирхдог болсон, гаднаас морьд авч сайхан уяж хурдлуулж чадаж байгаа нь их сайшаалтай санагддаг.
-Танай уралдааны газар дов сондуул, бартаа ихтэй юм байна. Зүүн талаас ирсэн адуу ийм газар оронд дасахад хугацаа орно биз?
-Манай энд морь уралдахад үнэндээ хүнд, бэрх газар. Тал хээрийн адуунууд манай энд ирээд ганц хоёр жил газаршиж, уул мод, өвс усанд нь дасаж байж хурдалж байна. Шууд авчрангуут түрүүлгэчихлээ, хурдлуулчихлаа гэх нь ховор. Заавал газаршиж, нутагшиж байж гүйж байна.
-Дархадын дөрвөн сумын нэг танай суманд Дархад цагаан адуу хэр олон байна вэ?
-Тэр цагаан адуу манай энд бараг байхгүй болсон. Түрүүхэндээ Рэнчинлхүмбэ суманд хэдэн цагаан адуу байсан, одоо бий үгүйг мэдэхгүй. Загдаа гэдэг айлд Дархадаас тасарч үлдсэн хэсэг цагаан адуу байсан. Ганц нэгэн айлд тийм цагаан адуу байдаг юм шиг билээ. Цагаан адууны угшил ч тасраад байхгүй болчихож байна даа. Нэгдэл нийгэм болж нийгэмчлэгдээд олон газраас адуу ирж азарга, гүүнд тавигдаад цагаан адуу уусаж алга болсон. Дархад цагаан адуу уул ус, мөс цасанд бөх, эдэлгээ сайтай адуу.
-Танд Дархад адуу байхгүй юу?
-Байгаад дууссан.
-Энэ нутгийн ямар хурдан удмын адуу танд байна вэ?
-Би 40-50 тооны азарга адуутай байсан юм. Төмөрбулагаас, Тэсийн голоос авчирсан гүү, азарга тавиад нэг хэсэг сайхан адуутай болсон. 10 жилийн өмнө хөгшнийгөө өнгөрөхөөр нь хүүдээ өгсөн. Хүү маань ч өнгөрч, адуу ч байхгүй болсон доо. Таван охин, хоёр хүүтэй байгаад нэг хүүгээ айлд өргүүлсөн. Харин хүргэчүүлээс нэг нь Тариаланд морь уяж байгаа, уясан нь дориун явж байна гэж дуулдана билээ.
-Хурдан хүлгийн уяа тааруулсан 40 жилийн хугацаанд тохиосон баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Улаан-Уулд хар морио аман хүзүүдүүлж, соёолонгоо дөрөвт давхиулж дээд наснаас хоёр шөвөг аваад их сайхан санагдаж байсан. Хэдийгээр аймгаас шөвөг хүртэж яваагүй ч сумынхаа баяр цэнгэл наадмын дээд гурван наснаас хоёр сайхан шөвөг авчихаад сууж байхад гоё л юм билээ. Тэрнээс биш олон морь хурдлуулж олон түрүү, шөвөг авсан гэж худлаа яриад яахав. Ямар нутаг орны ах дүү нар намайг мэдэхгүй биш.
-Сумандаа таван удаа барилдаж түрүүлсэн гэхээр Сумын заан цолтой байх нь ээ. Ойр зэргэлдээ сумд болон аймагт очиж барилдаж байв уу?
-Сумандаа тав түрүүлж, 12 удаа шөвгөрсөн сумын заан. Аймгийн аваргаар зөндөө л барилдсан боловч нэг их амжилт гаргаж чадаагүй. 30-аад тойргийн барилдаан хийхэд 18-20 давдаг байлаа. Ид барилдаж байсан захиргаадалтын үед аймаг орж барилдах сан гэсэн хүсэл зориг байдаг болохоос явуулдаг байсан биш. Нэгдэлд 20-иод жил 51, 53, 66 гээд ачааны машинууд барьсан. Нэгдлийн жолооч гэж дуусдаггүй ажилтай хүн юун Мөрөн орж барилдахтай манатай. Эрийн гурван наадам бол Хүннүгээс нааш уламжилж ирсэн хэдэн мянган жилийн түүхтэй Монголын том өв соёл гэж ойлгодог. Түүнээс биш хувь хүний, баян тарган улсын бах тав хангасан зүйл гэж ер ойлгодоггүй. Монгол хүн бүрийн зүрхэнд байх ёстой ийм л зүйл. Тийм учраас би эрийн гурван наадамд хүндэтгэлтэй ханддаг. Залуучуудыг ч тийм байгаасай гэж хүсдэг юм.
-Уясан хүлгүүд нь урамтай сайхан хурдалж, унасан хүүхдүүд нь цовоо золбоолог байж, айраг, түрүү арвин амжилттай сайхан наадаарай.
-Баярлалаа. Та бүхний албан ажил амжилттай, алтан шар зам ивээлтэй байж сайн сайхан явж хүрэх болтугай.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:14 минут “Залуу” Алдарт Жаажаа
-
Даваа, 13:46 минут АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
Даваа, 13:34 минут Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
Даваа, 13:29 минут Гоё хээр
-
Даваа, 13:17 минут Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
Даваа, 13:12 минут Х.Бат-Эрдэнийн хээр
-
Бямба, 11:29 минут Алаг адуут Равжаа
-
Бямба, 11:15 минут Г.Чинзоригийн хээр
-
Бямба, 11:10 минут Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Бямба, 11:04 минут Булган хонгор
-
Лхагва, 19:01 минут Б.Баярдоржийн хүрэн
-
Лхагва, 18:53 минут Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Лхагва, 18:15 минут ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
Лхагва, 18:05 минут Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
Лхагва, 17:48 минут Г.Тэмүүлэнгийн зээрд
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
1-р сарын 18 -нд Ц.Гантулгын хул
-
1-р сарын 15 -нд 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
1-р сарын 15 -нд Д.Ганзоригийн хээр
-
1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
2020 оны 12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
2020 оны 12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
2020 оны 12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
2020 оны 12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
2020 оны 12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
2020 оны 12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
Сэтгэгдэл бичигдээгүй байна