Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сумын наадмаас 6 жил дарааллан азарганы түрүү хүртсэн


Шинэ оны мэнд дэвшүүлье. Эрхэм уншигч та бүхэнтэйгээ өнөөдөр Булган аймгийн Баяннуур сумын Алдарт Тайванжаргалыг уулзуулж байна.
-Сумын Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-2015 онд сумын Алдарт уяач цолыг том, жижиг нийлсэн 40 гаруй айраг, түрүүний амжилтаар хүртэж байлаа.
-Хойтон жил нь сумын Шилдэг уяачаар тодорч байжээ. 2016 онд цолоо бататгаж ямар амжилт үзүүлсэн бэ?
-2016 онд олон айраг, түрүү хүртсээн. “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд халзан азаргатайгаа очиж оролцсон. Халзан азарга маань эхний хэдэн азаргатай уралдсаар үзүүр дээрээ суугаад 12-оор давхиж байлаа. Ингэснээрээ Булган аймгаас хамгийн дээгүүр давхисан амжилт тогтоож аймгийн Шилдэг азаргаар шалгарсан юм.
-Дийлэнхи морь сонирхогчид уяачийн эрдэм ухааныг өвөг дээдсээсээ өвлөсөн байдаг. Таны хувьд?
-Би багын л моринд хайртай, сэтгэлтэй хүүхэд байсан. Миний аав морь уядаггүй, тракторын жолооч хүн л дээ. Харин ээжийн маань аав Намхай Завхан аймгийн Сантмаргац суманд зургаан жил дарааллан азарганы түрүү хүртсэн хүн. Түүнээс хойш ганц хоёр жил өнжөөд хүүхэд нь гурван жил дарааллан сумын наадмын азарганы түрүүг хүртсэн түүхтэй. Ээжийн маань дүү нарын гурав нь аймгийн Алдарт уяач цолтой. Энэ жил л гэхэд сумынхаа баяр наадмын дөрвөн түрүүг авцгаалаа. Би багаасаа эд нарыгаа дагаж моринд дурласан хүн дээ. Хамгийн анх долдугаар ангидаа өвөөгийнхөө өгсөн хар үрээг уяж, сумандаа таваар давхиулснаас хойш сургууль соёл гэж хэсэг завсарлаад 2008 оноос адуун дээрээ эргэж ирээд, морь уяж байна.
-Ээж тань Завханы уугуул юм байна. Харин аав тань аль нутгийн хүн бэ?
-Манай аав Архангай аймгийн Хашаат сумын хүн.
-Нагац талын хурдан хүлгүүдээс танд бий юу?
-Нэг хээр гүү ирснийг нь цэвэр азаргандаа тавьсан. Өвөөгийнхөө адууны удмыг таслалгүй, аль болох газар газрын хурдаар цус сэлбээд илүү сайжруулахын төлөө зүтгэж явна.
-Уяачийн гараа унаачаас эхэлсэн байдаг. Та ингэхэд хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Би их том биетэй хүүхэд байсан юм. Манай энд бол жижиг биетэй хүүхдүүдээр л хурдан морь унуулдаг. Баруун тийшээ бол харьцангуй том биетэй хүүхдээр унуулна. Би өвөөгийндөө зуны амралтаараа очоод 4-5 айраг, түрүү хүртэж байлаа.
-Нутаг нутгийн уяа сойлго өөр өөр. Тухайлбал, Булганы Баяннуур, Завханы Сантмаргацын уяаны арга барил ялгаатай юу?
-Асар их ялгаатай. Би хоёр жилийн өмнө тэгш ойн баяраар нь очсон юм. Сантмаргацад наадмаас 4-5 хоногийн өмнө их сунгаа болдог. Манай нутгийнхан бол давхиад ирсэн морио хөдөлгөж хусуурдаад, аль болох л хурдан хөдөлгөж, хөлд нь цус буухаас сэргийлдэг. Гэтэл баруун тийшээ хөлсийг нь шувтарч, ганц хоёр хөдөлгөсөн болоод л бариад зогсоочихдог юм билээ.
-Морьдынх нь хөлд цус буучихдаггүй юм байх даа?
-Харж байхад хөл гар тиймхэн л адуунууд байдаг юм. Газар нутгийн онцлог юм уу гэж бодсон. Тойроод тэр чигээрээ том, том нуур устай. Адуугаа тавьж бэлчээрт гаргахдаа тэр усаар их гаргадагтай ч холбоотой юм болов уу. Айхтар хатгаж, хөндүүр авна гэсэн ойлголт харьцангуй бага мөртлөө морьд нь сурчихсан шиг байна лээ.

-2008 оноос хурдан морь уяхдаа унаган адуугаараа наадаж байв уу?
-Үнэнийг хэлэхэд манайх хоёр азарга адуутай байсан ч намайг сургуульд явсны дараа алдчихсан юм. Бараг л адуу малгүй болчихсон ч моринд элэгтэй болохоор энд тэндхийн уралдаануудыг очиж их үздэг байлаа. Тэгтэл найзууд маань ганц хоёр адуу бэлэглэж эхэлсэн. Би ч адуугаа өсгөе гэж бодоод 2008 онд Заамар сумын Мягмардорж гэдэг настай хүнээс хязаалан үрээ авч байлаа. Үнэндээ би тэр үед үрээ авъя гэж бодоогүй юм. Хүмүүстэй юм яриад сууж байтал араас толгойн дээр ёворлоо. Эргээд харвал нэг зээрд үрээ байдаг юм. “Юун үрээ вэ” гэсэн “Сумандаа айргийн гурав, дөрвөөр л давхиад байгаа юм” гэсэн. Тэгээд анзаарсан, намайг хязаалан дагахад ганцаархнаа зайлаад түрүүлчихсэн үрээ байдаг байгаа. Хүмүүс ч гайхсан л даа. Манай ах хүү “Энэ үрээ чамд л харагдах гээд байгаа юм биш үү. Ингэж хөдөлдөггүй үрээ дээ. Чи ав” гэсэн юм. Авч ирээд зун нь их хурдан байсан ч хоолон дээр нь алдаад сумын баяр наадамд аман хүзүүдүүлсэн. Манай сумынхан аймгийн 70 жилийн ойн наадмаар очиж наадсанаас хамгийн дээгүүр буюу 21-ээр давхисан нь миний зээрд. Өвөл нь шинэ соёолон үрээ дан азарганд уралдуулж таван түрүү хүртсэн. Мөн Төв аймгийн Заамар суманд болсон бүсийн уралдаанд 11-ээр давхисан. Түүнээс хойш хөл нь тиймхэн болоод уяхаа больсон доо.
-Зээрд азаргыг залгаж хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
-Ерөнхийдөө энд тэндээс авсан адуугаар наадсан даа. Ойрын 2-3 жил л унаган адуугаараа наадаж, эхнээсээ айрагдаж байна. Манай нутгийн аймгийн Алдарт уяач Санаа ахаас бор даага авсан нь 8-9 түрүүлж, 20 гаруй айрагдсан сайхан азарга болсон. Мөн Монгол Улсын Тод манлай уяач Содномцог гуайгаас халзан даага авсан. Тэр маань аймаг, сумын чанартай наадмуудад дээгүүр давхиж байгаа.
-Давамгай амжилт үзүүлсэн нь ямар адуу вэ?
-Том наадамд очиж нутаг орны нэрийг нэлээн гаргасан халзан азарга бий. “Дүнжингаравын хурд-2015”-д очиж, 12-оор давхисан. Мөн Архангай аймгийн бүсийн уралдаанд хоёр, гурваар давхисан санагдаж байна. Өмнө нь хоёр ч эрлийз азарга орчихсон юм. Харин өнгөрсөн зун өнжсөн. Энэ жил аймгийнхаа 80 жилийн ойн наадамд бэлтгэж байна.
-Хөдөө орон нутагт морь уяж байгаа залуу уяачид, малчдын хувьд бэрхшээлтэй ямар асуудлууд байдаг вэ?
-Өвөл тэжээгээгүй адуу зун амжилт гаргах нь ховор болчихоод байна. Өвөл морь тэжээнэ ээ гэдэг чинь асар өндөр зардалтай. Манай Баяннуур бол хадлан тариалангаа түшиглэсэн нутаг. Харин тэжээлийн хувьд хотоос авна. Ингээд өвөлжингөө хүч хөдөлмөр гаргаж тэжээгээд, их ч мөнгө төгрөг зардаг. Гэтэл сумын наадмын түрүү морины бай шагнал тун бага байдаг нь харамсалтай. Суманд түрүү морь 80 орчим мянган төгрөгийн байтай. Улсын баяр наадмынхаас хол зөрүүтэй байгаа биз?
-Тийм байна?
-Гэтэл сумын наадам, улсын наадам хоёрт морь уяхад ялгаагүй л хөдөлмөрлөнө. Улсын наадамд айрагдаж, түрүүлж байгаа морь гэхээрээ сумын наадамд айрагдаж, түрүүлж байгаа мориноос гуравхан сарын өмнө уяад, 30-40 хөлстэй илүү давхина гэж байхгүй шүү дээ. Ялгаагүй л сар гаруйн уяатай, давхил нь ч адилхан хийгддэг. Шуудхан хэлэхэд, сум орон нутгийн залуучуудын ганц бэрхшээгээд байгаа зүйл нь асар их зардал гардаг хэрнээ төр засгаас ямар ч үнэлэмж байдаггүй явдал юм. Тэр утгаар нь төрийн баяр наадмын төсөвт анхаараасай гэж хүсч байгаа юм.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн ихээр омогшиж, олзуурхсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Сэтгэл бахдам сайхан наадам олон тохиосоон. Гэхдээ энэ удаа өөр дурсамжийг яримаар байна. Бидний хэдэн нөхөд шуурганаар явж байгаад төөрчихөв өө. Даарч, өлссөнийг хэлээд яах вэ. Тэгж яваад нэг айлын гадаа очтол намайг нэлээд ажиж байснаа “Хурдан зээрд үрээний эзэн байна шүү дээ, алив миний дүү ороод ир. Ийм сайхан уяач ирж байхад оруулахгүй бол болохгүй” гээд л эхнэр, хүүхдүүдээ босгоод хүүе гэхийн завдалгүй л хоол унд болсон. Тэр үед л моринд дуртай түмэндээ мориныхоо нэрээр танигдана гэдэг ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон доо.
Бас нэгэн санаанаас гардаггүй сайхан дурсамж бол 2014 оны наадам. Хүү маань хурдан морь унаад сумынхаа баяр наадамд айргийн тавд давхиад ирэхийг харах үнэхээр сайхан байж билээ. Ээж, эхнэр бүгд л нулимс унагаж зогслоо.
-Ийм сайхан бахархалт мөчүүд олон тохиох болтугай. Морь уях төрийн хэрэгтээ улам шамдаж, аймагтаа төдийгүй улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн төрийн хишигтэй уяачдын нэг болоорой.
Д.Энхтуяа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №84: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ТУЯА
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайд Б.Баярдоржийн хээр азарга түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол ангилалд айрагдсан хүл…
-
7-р сарын 25 -нд "Титэм" халзан азарганы амжилтыг хэвээр үлдээжээ
-
7-р сарын 23 -нд "Их хурд-9" уралдаанд Богд хээр азаргыг түрүүлсэнд…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай"-д Б.Бямбадоржийн Туулай хээр түрүү…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай" уралдаанд Ж.Золбоогийн бор азарга …
-
7-р сарын 19 -нд Их ойгоор зодог тайлсан хүлгүүд
-
7-р сарын 19 -нд Бүсийн уралдаануудад түрүүлсэн морьдыг юугаар мяла…
-
7-р сарын 19 -нд Б.Ганпүрэвийн нууц авъяас
-
7-р сарын 18 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №83: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ГАНХ…
66.181.161.69
sa yarialtsalga bljee tod manlai blooroi
Reply66.181.160.63
Адууны хийморь буян ихээ их.их зүйлд суралцаж сурснаа бусад зааж биелэл болгосон буянтай маноай уяач болоорой
Reply