Аймгийн Алдарт уяач Д.Рэнчинлхагва: Нэгэн үе бор үрээгээрээ шуугиулж явлаа


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж нэгдүгээр багийн харьяат Данзансамбуугийн Рэнчинлхагва нь 1965 оны зун Булган талын өндөр төгөл хэмээх газар төржээ. Уяач аавын удмыг залгасан тэрээр 1989 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болж сумын тэргүүний уяачаар тодрон, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар энгэрээ мялаажээ.
-Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уях хэрэгт шамдаж буй уяачид олон. Таны хувьд ямар түүхтэй вэ?
-Тэр л хүмүүсийн тань нэг нь би сууж байна. Миний аав Данзансамбуу гэж нутаг орондоо нэртэй, тухайн цаг үедээ сайн уяач хэмээн тоогдож явсан хүн. Энэ нутгийнхан ярьдаг юм. Намайг төрөхөөс өмнө морь уядаг байсан юм гэнэ лээ. Аавыг залгаж миний ах Рэнчиндорж морь уясан. Бас л энэ нутгийн сайн уяачдын нэг. За тэгээд миний бие морь уяж байна. Энэ мэтчилэн манайхад морь уядаг улс цөөнгүй бий.
-Данзансамбуу гуайн нэрийг гарган хурдалж байсан хүлгүүдээс танилцуулаач. Нутгийнхан ярьдаг байлгүй дээ.
-Аавын уяж байсан морьдын талаар сайн мэдэхгүй юм. Миний мэдэхийн том ахын уядаг морьдыг хавар тэжээж өгдөг байсан. Хүмүүс тэжээл гэж мэддэггүй байхад хавар дөрвөн сараас эхлээд уях морьдыг нь тэжээдэг байлаа. Тэгээд намайг хичээл тараад ирэхээр “усалчихаад ир. Гэхдээ шулуун явна шүү” гэж сануулдаг байсан юм. Ийш тийшээ унаад явчихна гэж боддог байсан уу. Эсвэл давхичихна гэж эмээдэг байсан уу. Ямартаа ч тэгж сануулдаг байсан юм.
-Морьдоо юугаар тэжээдэг байсан бэ? Санаж байна уу?
-Овъёосоор. Манай энд сангийн аж ахуй байсан шүү дээ. Тэрний бэлэн овъёосоор тэжээчихдэг байсан. Тэгж тэжээсэн Ээнээгийн улаан гэдэг морь энэ хавьдаа гүйцэгддэггүй хурдан морь байж билээ. Морьд тээр доор явж байхад Ээнээгийн улаан аль хэдийнэ ирчихсэн байдаг.
-Нэмэлт тэжээлтэй юм хойно бусдаас хамаагүй бяртай байгаа л даа.
-Харин тийм. Хүүхэд байсан болохоор тэрийг мэдэхгүй. Морь услаад ир гэхээр нь дургүйдүү л явна шүү дээ. Дургүйгээс гадна айдаг байсан л даа.

-Юунаас тэр вэ?
-Тэжээл идээд сурчихсан адуу чинь буцахдаа хашаа руугаа аваад шуугичихна биз дээ. Тэрнээс нь айж байхгүй юу. Заримдаа услах гэж байгаад хүзүүн дээгүүр нь даваад уначихна. Муухан эр байж дээ.
-Улаан морь сумандаа хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Ойрын хэдэн сумдын наадамд олон түрүүлсэн. Тоолж байгаагүй юм байна. Аймаг руу хүртэл явсан. Нэлээд ахимаг болсон хойноо сумын наадамд айрагдахад нь хүмүүс “Ясны хурдан адуу юм аа” гэж байсныг санаж байна. Өндөр сайхан бие хаатай морь байсан.
-Хаанахын адуу вэ?
-Манай нутагт Замбага заан гэж сайхан барилддаг хүн байлаа.Тэр хүний аав Дэмбэрэл гуайн адуу. Дэмбэрэл гуай миний ах Рэнчиндорж хоёул олон жил хамт морь уясан улс.
Тэр үед хүмүүс өөрийн унаган адуугаар голдуу нааддаг байсан бол миний ах сайн адууг худалдаж аваад давхиулдаг байсан юм билээ.
-Ингэхэд таны хувьд хэдийнээс эхлэн морь уясан бэ?
-1989 оноос хойш. Бас их түүхтэй. Айл гэр болоод удаагүй Бөөрөлжүүтэд нутаглаж байлаа. Тэгсэн нэг өдөр сайхан борлог морь гүйгээд ирдэг юм. Залуу хүн саваагүй шүү дээ. Тэр дор нь бариад авалгүй яахав. Тэгээд хүмүүсээс асуусан “Намхайн борлог гэдэг чинь наадах чинь шүү дээ. Чандмань руу зарагдсан юм. Нутаг руугаа гүйгээд ирж” гэнэ. Яадаг морь вэ гэсэн “Доороо гүүн сайвар, дээрээ жигтэйхэн хурдан морь байгаа юм” гэж байна. Авмаар санагдаад болдоггүй. Маргааш нь бил үү нөгөөдөр нь эзэн нь сураад ирэхээр нь наймаа хийе гээд, тэгээд л авчихсан. Тэр үед улаан морь маань нэлээд ахичихсан байсан ч сумынхаа наадамд хүүхэдгүй өнгөлөөд Цагаан-Үүрийн 50 жилийн ойд есөөр давхисан.
-Сумын наадамд туршлагагүй хүүхдээр унуулчихсан юм уу?
-Анх удаа морь уяж байгаа залуухан уяач алдаа гаргахгүй юу. Эргэж харж яваад тогтоол усан дээгүүр харайхад нь уначихсан юм билээ. Морь нь туршлагатай тулдаа чиглүүлэгч машиныг дагаж явсаар байгаад ороод ирэхгүй юу. Би тэр үед их хөглөсөөн. Морио түрүүлж ирэхийг харчихаад, хүүхэдтэй эсэхийг нь нягтлалгүй 2-3 метр орчмын өндрөөс үсрээд буучихсан. Үсрээд уяатай мориныхоо нуруун дээр буучихсан чинь өнөөх маань цочоод тонгорчихолгүй яахав. Мориндоо өшиглүүлж холоо шидэгдээд босоод ирсэн тархи толгой мөр зулгарч, хувцас хунар бөөн шороо тоос болчихсон. Гөвмөр аядаад л морио тайлж аваад мордоод давхичихлаа. Бариан дээр яваад очсон миний морь байдаггүй. Хүүхэдгүй морь яаж тогтохов дээ. Талийж өгсөн байсан. Анх ийм л хөгтэй наадаж байлаа даа.
-Дурсамжтай сайхан л наадам байна. Улаан морь таныг олон баярлуулсан уу?
-Түрүүлж, айрагдаагүй ээ. Ахимаг морь аваад, удалгүй зарчихсан юм. Харин аавын минь авч өгсөн бор үрээ надад олон айраг авч өгсөн. Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр хавиар нэгэн үе “Рэнчинлхагвын бор” гэж зартай хурдан байсан адуу. Гэхдээ их сонин миний бор үрээ хурдан хэрнээ түрүүлж үзээгүй. Хоёр юм уу гуравт л ирнэ. Дөрөв тав дээр ч ирэхгүй. Аавын жишгээр тэжээсэн бол илүү амжилт үзүүлэх байсан байх. Харин би тэгдэггүй байсан юм.
-Хаанахын адуу юм бэ?
-Энэ нутгийн унаган адуу. Сангийн аж ахуйгаас норманд ирсэн гэдэг юм. Шүдлэн үрээ норманд ирээд гэдэг байх шүү. Намайг цэргээс халагдаж ирэхэд аав минь сайхан монгол эмээлтэй өгсөн юм. Соёолонгоосоо эхлээд 16-17 хүртлээ уралдсан. Амжилтыг нь тооцож, тоолж байгаагүй юм байна.
-Танайхан бүгээн зүсмийн адуугаар сайхан нааддаг улс юм.
-Тэгж хэлж болно. Гэхдээ бүгээн зүсмийн адуу уях ярвигтай. Хамгийн наад зах нь шавар шавхайнаас эхлээд байнгын тордолгоо шаардаж байдаг. Манай энүүгээр бор хур элбэгтэй. Түүнийгээ дагаад шавар шалбааг ихтэй шүү дээ.
-Хараа булаасан ганган байгальтай сайхан нутаг юм.
-Байгалийн хувьд өөлөх юмгүй. Нэг ирсэн хүн заавал дахиж ирдэг сэтгэл хоргодом нутаг.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн ханасан цол. Баяр бахдалтай наадмуудынхаа дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач.
-2009 онд их сайхан наадсан. Өвөл нь тэжээж, бяр суулгаад зун нь хоёр үрээгээ хөтлөн Хатгал, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ сумдаар явж гурван түрүү, гурван айраг хүртсэн. Алаг-Эрдэнийн баярт очиж нэг түрүү, нэг айраг аваад. Хатгал орж хоёр шөвөг аваад, Цагаан-Үүрт ирж хоёр үрээгээ түрүүлгээд буцаж байлаа. Хэрвээ тэр жил өөр наадам байсан бол явахаар л байсан. Өвөл тэжээсэн адуу уралдах болгондоо улам л өнгө ороод байдаг юм билээ.
-Тэжээлтэй ч гэсэн хязаалан, шүдлэнгүүдэд бол хангалттай уралджээ. Тэрнээс олон уралдсан бол дэмий байсан байх хэмээн санаж байна.
-Хэт олон уралдах ч сайнгүй л дээ. Уралдсан болгондоо түрүүлж, айрагдаад улам бүр өнгө ороод байхаар явмаар санагддаг юм билээ.
-Баруун аймгийн аль ч суманд очсон зүүн талын адуу л уралдаж байна. Танай сумын тухайд, таны хувьд...
-Зүүн талаас адуу мал аваагүй ээ. Харин тэндээс адуу авч цус сэлбэсэн нутгийн ах дүүсээс ганц нэг үрээ даага авчихдаг юм. Өөрөөр хэлбэл энэ нутагт дасан зохицсон адууг уяхыг эрмэлздэг гэх үү дээ. Яагаад гэхээр урдаас ирсэн адуу хурдан ч манай нутаг чинь бас л тэвчээр шалгадаг газар шүү дээ.
-Тэр ч үнэн байх шүү. Ингэхэд уяаны эрдмийг тань өвлөх залуус бэлтгэгдэж байна уу?
-Миний том хүү морь уядаг. Хараахан цол хэргэмд хүрээгүй ч моринд их дуртай. Сүүлийн үед хүү маань л морь уяж байна. Миний хувьд “За миний хүү өөрөө мэдээд ажлыг нь хий” гэдэг юм. Залуу улс өөрөө гардан уяж байж л буруу зөвийг нь ялгана шүү дээ. Миний нүдээр заримдаа зөвдөөд, заримдаа буруудчихаад л байдаг юм.
-Морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй та бүхний үйл бүтэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжитлт хүсье. Манай нутагт хүрэлцэн ирсэнд баярлалаа.
П.Ундраа
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
197.210.76.43
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply66.181.161.63
Ааваараа бахархаж байна таниараа үүрд бахархаж явах болноо охин чинь
Reply66.181.161.29
Хар багаас минь морь унахыг зааж болох болохгүй зүйлийг хэлж зааж бсанд тань баярлаж явдаг шүү. Ахийгаа үүрд дурсаж бахархаж явах болноо.
Reply202.126.89.228
vvrd baharhaj ywah bolnoo aawaaraa
Reply