МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны гэргий А.Алтаннхүү: Аливаа хүн амжилт гаргахад ар гэрийнхний дэмжлэг асар их нөлөөтэй

Дундговь аймгийн Луус сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууныг морины хорхойтнууд бол андахгүй. Хүчирхэг эр хүн бүрийн цаана түүнээс ч хүчирхэг эмэгтэй байдаг гэлцдэг дээ. Иймдээ ч бид “Хатангоо” буландаа Д.Эрдэнэчулуун Манлайн гэр гийгүүлэгч Адъяагийн Алтанхүүг урьж, уншигч олонтойгоо танилцуулж байгаа юм.
Дүү нарын хүүхдүүд “Дайдаа босс ирлээ” л гэсээр угтдаг юм
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул тэрээр хэдэн үеэрээ энэ л нутагтаа аж төрж яваа говийн эмэгтэй. Түүний аав н.Адъяа Сайнцагааныхаа Наран бригадад 1954,1955 оноос хойш ажиллаж, амьдарсан аж. Эх орны дайны жилүүдэд цэл залуухан эр цэргийн албанд мордсон нь 1944 он. Өмнөговийн Овоотын заставаас Ховдын хилийн цэрэгт тэмээчин явж. Улмаар таван жилийн дараа халагдаж ирээд Луус сумын 9-р багт адууны тоо бүртгэгчээр ажлын гараагаа эхэлсэн гэнэ. Тухайн үед Луус сум нь хоёр хэсэгт хуваагдан, нэг хэсэг нь нутагтаа үлдэж, өнөө нь Сайнцагаан сумын Үйзэн бригадад харьяалагдах болсон түүхтэй. Харин Манлайн гэргий 1980 онд анх Луус сумын бэр болж ирж байжээ.
Аав нь хөдөөх эр гэхэд морь мал уяхгүй. Ээжийн захиасыг насан эцэстлээ ягштал дагасан чанга нэгэн байж. Ээж нь /Алтай эгчийн эмээ/ амьд сэрүүн ахуйдаа “Өөрийгөө зугаацуулах гэж морь мал уяж амьтан битгий зовоогоорой” гэсэн бол өөр нэг нь “Насан өндөр болсон ч хүнтэй сууж битгий золгож байгаарай”, “Халуун зунаар нялх малын мах битгий идэж байгаарай” хэмээсэн нь хүүгийн сэтгэлд мөнхөд хадаатай үлдсэн аж. Бүүр нас 90 гарчихсан хойноо ч цагаан сараар хөгшин залуу гэлтгүй бүгдэд нь хүндэтгэл үзүүлж, босож золгодог байсан тухай өдгөө охин нь дурсан сууна. Яриа үүгээр дуусахгүй. Түүний аавыг 49-тэйд ээж нь бурхан болж, дараа жилээс нь буюу 50 хүрч анх архи амсчээ. Олзуурхмаар яриа. Тийм ээ. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж бардаггүй гэдэг шүү дээ. Тэгвэл ээжийнхээ ачийг хариулах хамгийн энгийн хийгээд хамгийн том зүйл бол үр хүүхдүүд нь зөв явах, зөв үйл хийх. Амьдад нь бид сэтгэлийг нь тайван байлгахын эхлэл нь зөв сайхан амьдрах. Буян үйлдэх, хүний муу муухайг арилгах нь дан ганц далий захтай дээл өмссөн лам хүний ажил биш. Цагдаа, инженер, багш, малчин гээд хүн бүр зөв явдал мөрөөр шударга үнэн байвал эцэг эхийн сэтгэл амар амгалан байна гэдгийг ихэнх маань мэддэг ч амьдралдаа хэр үнэнчээр ханддаг билээ? гэсэн бодол өөрийн эрхгүй л төрж билээ.
Н.Адъяа агсных нь дэрсхэн арван хүүхэдтэй айл. Нийтлэлийн баатар маань энэ гэрийн ууган охин. Дээрээ ганц ахтай байсан ч хорвоогийн жамаар холыг зорьжээ. Эгч бол найман дүүдээ “атамаан”. Эрдэнэчулуун уяач ч найман хүүхэдтэй айлын ууган хүү. Дээрээ нэг эгчтэй гэдэг юм билээ. Хоёулаа айлын том байгаад дүү нараа өсгөж, хүмүүжүүлэх, асарч тойлох ажлыг хариуцана. Нээрээ л айлын томчууд эрт тусад ордог доо. Тиймдээ ч өдгөө эгчийг дүү нарынх нь ач зээ нар “Дайдаа босс ирлээ” гэсээр угтдаг байна.
42 үхэр ивэлгэхэд 80 гаруй удаа босож сууна. Амаргүй ажил шүү
1980 он. Эр хүний хувьд цэргийн алба хаагаад нутагтаа ирж, шинэ гэр барьж өрх тусгаарлана гэдэг хүндтэй атлаа хариуцлагатай үйл явдал. Алтай эгчийнх тэмээ, Эрдэнэчулууных үхэр малладаг байж. Тэр жил гандуухан байгаад ойр зууртаа оторлож яваад Бага газрын чулуугаар нутаглаж байхдаа танилцгаажээ. Үүнээс жилийн дараа гал голомтоо бадраан айл болсноос хойш 40 шахам жил болж байгаа аж. Өнөөдөр тэд таван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд гурав нь малчин, нэг нь сэтгүүлч, нөгөө нь барилгын инженер мэргэжилтэй. Өдгөө бүгд л өрх тусгаарласан бөгөөд ач зээ, хүргэн бэр гээд 20 орчим хүн болжээ.
“Залуу байхад юм бүхэн өнгөлөг” хэмээн яруу найрагч Х.Тэргэл бүсгүй шүлэглэсэн нь бий. Гэрийн эзэгтэй залуудаа үхрийн фермд ажиллана. Хуучин цагт төлөвлөгөө нормоо биелүүлэх гээд цаг нартай уралдах нь бий. Хажуугаар хүүхдүүдээ асарч тойлно. Хэдэн дүү нартаа туслана гэхчилэн ажил эс мундана. Тэр тоолонд охид голдуу дүү нар нь эгчийн гар харалгүй арын ажлыг гялалзуулна. Энэ тухай “Дүү нар маань одоо сайхан хүүхнүүд болж, эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч байна. Дорноговьд нэг их эмч хүүхэн бий. Энэ аймаг дээр бас нэг их эмч байна. Миний доод талын хүүхэн дүү тэтгэвэртээ гарсан” гэж ярих том эгч нь цаанаа л жаргалтай. Арга ч үгүй биз дээ. Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэчихээд жаргалаа эдэлж суугаа хойно ийнхүү аашлахаас ч яах билээ.
Тухайн үед аав ээж нь цэгийн мал гээд маллалаг. Ажлынхаа хажуугаар аав нь сонин зөөнө. Хоёр мориныхоо нэгийг уначихаад сонингоо богцонд хийж үүрээд Наран бригадын айлыг долоо хоногт нэг тойрно. Харин ээж нь дүү нарынх нь хамтаар цэгийн мал маллахын сацуу охид эгчдээ туслана. Харин нөхрийн дүү нар үнээ тугал ивэлгэх ажилд тусална. Болоогүй хадам ээжийнх нь аав, ээж болох хөгшчүүл ч үхэр саалцаж тусална. Тухайн үедээ 3000 гаруй литр сүү саалийн нормтой. “Манайх чинь 38-аас 41,42 үнээ саадаг байлаа. Өглөөд хоёр ивэлгэж саана. Ингэхээр 42 үхэр ивэлгэхэд 80 гаруй удаа босож сууна. Бас л амаргүй ажил байжээ. Гэхдээ залуу байсан болохоор хэзээ ч түүртэж байсангүй. Яг л эрэгтэй хүн шиг морио унаад л унаа малаад юүлээд давхиана шүү дээ” гэж эзэгтэй ярина. Ингээд төлөвлөгөө нормоо биелүүлчихвэл ферм дээрээс нүүнэ. Харин хавартаа хөөврийн төлөвлөгөө биелүүлэхээс эхлээд ажил ахиад л өрнөнө дөө.
”Найран дундаа амьдрах” өөрийн зарчимтай
Манлайн хувьд айл гэр болсон цагаас эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ. Харин эзэгтэй бага залуудаа энэ тухай бодож байгаагүй ч морь уях гэсэн нөхрөө хорьж цагдсангүй. Эмэгтэй дүү нараас нь багадаа айлын хурдан морь унадаг байсан болохоор бага сага гадарлах болохоор олон юм ярьж үглэхийг ч үл хүснэ. Тэгээд ч одоо шиг олон наадахгүй. Жилдээ нэг наадна гэдэг бас нэр хүндтэй. Олны ярьдагчилан амьд явбал улсын наадам үзнэ гээч л болно. Нөгөө талаас тэрээр тэрээр хань ижилтэй болохын цагтаа эвтэй найртайгаар амьдарч, хэн хэн нь дуртай ажлаа хийж, өөрийнх нь хэлсэнээр ”найран дундаа амьдрах” өөрийн зарчимтай. Тиймдээ ч морь уяхад ундууцах биш болоогүй өөрийн хэмжээнд дэмжээд өгөхийг хүсдэг байсан гэх. Өглөө морьдоо барих үед нь очоод хазаар авч өгөөд л морьдыг нь барилцана. Хөлслөөд ирсэн морийг нь хөтлөөд явна. Морины хэдэн хүүхдээ асарч тойлно. Хүүхдүүд л болсон хойно босох дургүй. Үзээгүй нас биш болохоор загнаад байхыг хүсэхгүй. Тийм болохоор унтаагаар нь шахуу бушуухан хувцаслаад, өргөж аваачаад уяаны наахна тавиад орхичихно. Өнөө хэд нь жаахан зогсож байгаад дороо л сэргэчихээд хэдийнээ уяа руу гүйлдээд л өгнө. Ингэж цаг хугацааны эрхээр өөрөө ч мэдэлгүй “Өндөр ээж” болж орхих нь тэр. Гэхдээ багаасаа л хэдэн дүүгээ наана цаана гэж өссөн болохоор төвөгшөөх ажил биш байлаа. Яваандаа нөхрийнхөө эзгүйд хэдэн хүүхэдтэйгээ нийлээд морь мал уяад явчихдаг болох нь тэр. Наадмын өмнөх шөнө морины хоолоо тааруулж, ”манаанд” бас гарна. Бүүр нэг удаад Манлайг Говьшанхын наадамд явсан хойгуур бага хонгор моринд нь засал хийлгээд наадамд түрүүлгээд авчээ. Тодруулбал, бага хонгор нь морины ажил хийж байхад хурдан байх ч уралдах болоход хадуурчихдаг байж. Олныхоо яриаг сонсож байхнээ ийм болдоггүй адуунд засал хийлгэдэг гэх. Хэдийгээр багадаа намын гишүүн ээжийн охин байж, лам хараас хөндий өссөн ч сайхан хурдан буянг зүгээр орхимоор санагдсангүй. Нэг өдөр Эрдэнэдалайгаас гарч Улаанбаатар хот орлоо. Гэрийн эзэн Өмнөговь руу наадамд яваад эзгүй байж таарчээ. Хотод өөрийнхний Бандгай лам дээр очоод учраа хэлбэл, ном уншиж, аравнайлсан идээ будаа өгчээ. “Аваачиж өргөөд зүгээр. Давхиулаад бай. Тэгж байгаад давхина” гэх нь тэр. Зорьсон хэрэг бүтсэн болохоор хотод удахыг ч хүссэнгүй. Тэр дороо л нутаг буцлаа. Ирээд хүүтэйгээ Рашаантад болсон суварганы наадамд оролцохоо зэхжээ. Наадмын урьд орой хүүгээ мориныхоо хүүхдийн хамтаар өнөө “хэргийн эзэн” хонгортойгоо явуулчихаж. “Айлын захад шөнө очиж хоноод морио шөнө 1:00 болгоод тавьчих. Тэгээд өглөө эрт босоод бариад уячихаарай. Ээж нь өглөө хүрээд очъё” гэж захилаа. Уг нь хамт явмаар авч гэрт эзгүй болохоор өөр арга олсонгүй. Ингээд өглөө эртлэн босож, саарал 69-өө унаад, саахалтын хоёр найз бүсгүйтэйгээ гарлаа. Өнөө хоёрынх нь нөхөр нэг нь Эрдэнэчулуун уяачтай явж, нөгөө нь адууны эрэлд гарсан байж таарчээ. Наадам ч эхэллээ. Уг наадамд хонгор морь түрүүлж ирэх нь тэр. Гэхдээ морь будилж, гурван морь түрүүлж эргээд үлдсэнийг нь олсны цаагуур оруулж байгаад эргүүлэв. Тэгээд уралдаад ирсэн аман хүзүүдсэн морийг түрүүлгэж, түрүүний Жамьянсүрэнгийн зээрд, Очир гуайн саарал, Цагаан-Овооны Нүрдэв гэж мундаг уяач өвгөний хүү Ундрахбаярын хүрэн морийг тус тус хасчихлаа. Тэр дунд “хөөрхөн” хэл ам болцгоов. Ингээд хонгор морийг аман хүзүүгээр тооцож, бай шагналыг нь өгчээ. Их морины дараа соёолон уралдах болов. Мөн л нөхрийнхөө “голоод” үлдээсэн хул үрээгээ аваад очсон байдаг Улгүй болохоор нь уланд нь ногоон дрожийг шар цавуугаар наагаад явуулсан гуравлажээ. Хэдийгээр түрүүгээ алдсан ч одтой наадсан болохоор баяртайгаар буцлаа. Ирсэн оройноо хонь малаа ялгачихаад сууж байхнээ Өнгөтөд наадам болох яриа сонслоо. Хүүдээ “Явах уу” гэвэл дуртай байна. Өмнөх шигээ урьд орой нь хонгор морьтойгоо явуулаад, “Дэрсэнд нь морио идүүлчих. Ээж нь өглөө хүрээд очно” гэлээ. Өөрөө мотоциклио унаж чадахгүй болохоор айлынхаа хүргэнийг л гуйвал зөвшөөрлөө. Ингээд Өнгөт тийш хамтдаа гарав. Өнгөтийн наадам ч эхэллээ. Төдөлгүй хонгор морь түрүүлэх нь тэр. Түүнээс хойш хонгор морь хэд хэдэн удаа түрүүлж, хурсан олон, уясан эзэн, уралдаанч хүүгээ баярлуулсан гэдэг юм билээ. Энэчлэн хүүтэйгээ эсвэл нөхөртэйгээ наадамд явна. 1995 онд улсын наадамд анх явсан жил нь Адаацагийн наадамд хоёр хүүтэйгээ, хоёр, гурван морио хөтлөөд очиж байжээ. Гэхдээ Эрдэнэчулуун гуайн уяаны багш Дашдэлэг болон түүний хөгшинтэй гарчээ. Одоо шиг машинаар ачихгүй. Тэмээн хөсөгтэй гарах бөгөөд ачаа хөтөлнө, галч хийнэ. Шөнө нь морио манаад хоночихно. Өглөө ирэхэд багшийн хөгшин аагтай сүүтэй цайгаа чаначихаад хүлээж сууна. Тэр наадамд хүрэн азарганыхаа үзүүрийнх нь ажлыг буруу хийж алдаад санасандаа хүртэл давхиулж чадсангүй. Нөгөө соёолон үрээ нь арван хэдээр давхисан амжилттай гэртээ иржээ. Түүнээс яг 12 жилийн /2008 онд/ буюу улсад хар морь улсад түрүүлж байхад, нутагтаа үлдсэн ээж, хөвгүүд нэг түрүү, хоёр аман хүзүү, гурав дөрвөн айрагтай одтой наадсан түүх ч бий. Мэдээж энэ тоолонд нөхрийн зөвлөгөөг мартаж болохгүй. Ногооны гарц ямар байхаас шалтгаалаад уяач хүний ажил ямар их билээ. Тэгсэн атлаа жижигхэн алдаанаас бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэхгүй өнгөрөх ч удаатай. Гэрийн эзэгтэй “Одоо ч энэ бүхэн түүх болон ард үлдэж дээ. Хөвгүүд маань том болсон болохоор намайг гар хүргэхээ байсан. Аавыгаа ийшээ тийшээ наадамд явчихвал хөвгүүд уяаны ажлаа хийчихэж байна. Би ч одоо хашааны хүн болсон. Ногоо, мод бут тарьдаг болохоор арчилж тойлно. Өөрийн мэдлийн хэдэн үхрээ хариуцана. Тэгээд болоогүй өнчирсөн унага, тугалаа тэжээдэг ажилтай” гээд говийн хүний хээгүй зангаар инээд алдана.
“Аливаа хүн амжилт гаргахад ар гэрийнхний дэмжлэг асар их нөлөөтэй. Хэдий чинээ туслаж дэмжинэ тэр хүний амжилт төдий чинээ сайн байх шиг харагддаг. Эзэгтэй нар бидний хувьд уяаны ажилд гар бие оролцож чадахгүй ч уяаны ажлаа хийх цагийг нь гаргаж өгөхөөс эхлээд уралдаанч хүүхдүүдээ сайхан тордоод, ар гэртээ санаа зовоод байхааргүй туслах хэрэгтэй юм.”
“Ай даа, адуу сайхан амьтан даа. Ямар ухаантай гээч. Уралдаад ороод ирэхийг нь харахаар өөрийн эрхгүй л нулимс ойрхон болчихдог юм. Гэхдээ түрүүний морийг барих хүн зөндөө л байдаг болохоор сүүлийн морьдыг тосож авдаг. Тэгээд ирэхэд нь дагуулж явсаар сая нэг санаа амардаг” гэж ярина. Тэрээр энэ он жилүүдэд уралдаанч хүүхдүүдтэйгээ хамгийн ойр явж иржээ. Хоол ундыг нь зохицуулахаас эхлээд тухайн өдөр сэтгэл санаа нь ямархан байгааг ч ажиглах хэрэгтэй болно. Охид байвал үсийг самнаж өгнө. Зарим нэг үсээ самнуулах дургүй нөхдөд “Наадмын талбай дээр нүүрээ угааж, үсээ самнаагүй явж болохгүй” зөвлөөд бяцхан бас онгироогоод авна. Хүүхэд л болсон хойно дорхноо сэргээд ирэх аж. Энэ тухайгаа “Наадамд явж байхад бороо шороо орвол хэцүү. Тийм болохоор уралдаанч хүүхдүүдийнхээ солих хувцсыг бас авч явна. Тэр дундаа дотуур хувцсыг нь орхигдуулж болохгүй. Гадуур хувцас бол яах вэ болно. Харин дотуур хувцсыг нь солихгүй бол санаа амардаггүй юм. Шалба нороод ороод ирэхэд нь сайхан хуурай алчуураар биеийг нь хаттал арчаад, дотуур хувцсыг нь солиод дулаан хөнжилд унтуулчихна. Өглөө сайхан халуун цай хоол хийгээд өгөхөөр хацар нь гэрэлтээд л ирнэ, андашгүй. Хүүхдүүдэд зуны халуунд хонины мах л ихээр идүүлбэл зохимж муутай санагддаг. Мэдээж тодорхой хэмжээгээр өгдөг юм. За тэгээд яг уралдаанд гарах гэж байгаа бол ундаа алим гэхчилэн амттан дэмий. Ам нь цангана, дотор нь муухайрна. Тэрний оронд цангаа тайлах хүйтэн хар цай тохиромжтой. Гэхдээ олон жил уралдаанд оролцоод ирэхээр хүүхдүүд өөрсдөө мэддэг болчихдог юм. Тэд чинь айхтар улс. Уралдааны үед газтай ундаа, нялуун чихрээс өөрсдөө л татгалзана шүү дээ. Хүүхэд шиг сайхан нас хаа байна даа. Мэдээж уяач хүн бол уралдаанч хүүхдэдээ тэр бүр анхаарал тавьж чадахгүй. Бидний үр хүүхдээс ялгаа юу байх билээ. Уяачдын ар гэр болсон бид л арын жижиг юм шиг атлаа том энэ ажлыг амжуулдаг юм. Тэднийг тордохгүй орхиж болохгүй” гээд дуржигнууллаа. Одоо ч Манлайнхаар уралдаанч хүүхдүүд нь үе үе ирнэ. Эд ч том болсон гэлтгүй өнөө хэдийнхээ араас чих тавьдаг нь илт. Хулдын нэг уралдаанч хүү байсан. Уржнан эхнэр хүүхдээ дагуулаад ирээд явсан. Өөр нэг маань оюутан болсон. Хараахан төгсөөгүй байна. Удаах нь энэ жил 12-р ангийг төгсөнө гээд л сэтгэл догдлонгуй сонирхуулах аж.
Адуу сэтгэлээ өгсөн бүхний хийморийг өөдөө бадраадаг
Ингэхэд эдний наадам өглөө хэрхэн эхэлдэг юм бол гэсэн дэггүй асуулт хариулт нэхээд амраадаггүй. Асууж орхивол “Морь гарахаас өмнө эртлэн босож цайныхаа дээжийг очсон газрынхаа хангай дэлхийд өргөнө. Мэдээж сэтгэлдээ олон зүйлийг хүснэ шүү дээ. Уяж ирсэн морь, унаж уралдах хүүхдүүдийг минь эсэн мэнд явуулж хайрла” гээд л эхэлнэ дээ. Тэгээд уралдахаар гарч байгаа морь, хүүхдийнхээ араас сүүнийхээ дээжийг өргөж, залбирна. Адуугаа манаад ирж байгаад улсдаа цай ундыг нь бэлтгэж тавина. “Хэт халуун дээж өргөдөггүй гэдэг. Жаахан зөөтгөсөн маягтай байна шүү” гэх нь залуу эзэгтэй нарт мэдэхэд илүүдэхгүй санагдсан юм. Орон нутгаасаа хол явбал бараан цайгаа чаначихаад цагаан идээгээ үйрүүлж хийгээд л өргөчихдөг юм. За тэгээд морь давхиад ирэхэд сайхан шүү дээ. Адуу гэдэг амьтан сэтгэлээ өгсөн бүхний хийморийг өөдөө бадрааж байдаг сайхан амьтан. Би адуунд хайртай. Бага байхад аав морь мал уяж байгаагүй ч олон жил адуу малласан. Би чинь хоёрдугаар ангийн жаахан охин байхдаа л гүү саадаг байлаа. Мэдээж номхныг нь би саана. Арай хэцүүг нь ээж минь саадаг сан. Магадгүй энэ бүхэн өнөөдрийн хувь тавилангийн маань эхлэл байсан мэт санагддаг л юм гэнэ. Эрдэнэчулуун Манлай бол Дундговь аймгаас төрсөн цөөхөн Манлайн нэг бөгөөд энэ цаг үедээ одтой наадагсдын нэг билээ. Уяачдын хувьд адуу намайг олонтой болгосон хэмээн ярьдаг даа. Түүн шиг гэрийн эзэгтэйг ч нутаг оронд нь мэдэхгүй хүнгүй байх бөгөөд ихэд хүндэтгэлтэй хандах нь үдлээд буцахад л мэдрэгдсэн юм.
Нас ахисан ч сурах юм их юм
Шав шув хийсэн Алтаа эгч багаасаа л “айхтар” нэгэн явсан бололтой. Дунд сургуулийн долдугаар ангид байхдаа багштайгаа санал зөрөлдөөд сургуулиа орхиж, малчин болсон гэж байгаа юм. Сургуульдаа сурлагаараа толгой цохидог түүнийг багш нь цаашаа сургуульд суралцах хэрэгтэйг зөвлөхөд, малын эмч болно гэж зөрүүдэлжээ. Бага байхад хүсэл мөрөөдөл гэдэг ямар үнэтэй билээ дээ. Ингээд багшаасаа зөрж, “Илгээлтийн эзэн” бүхий улаан хавтас өвөртлөөд хөдөөг зорьсон юм билээ. Тэр бол 1975 оны тавдугаар сарын 25-дын үе. Үүнээс хэдхээн хоногийн дараа Сайнцагаан сумынхаа Наран бригадад очиж, төллөх 150 малтай болох тэр. Ийнхүү арван хэдхэн настай жаахан охин хөдөлмөрийн улаан дэвтэр нээлгэж, ажлын гараагаа эхэлж байснаас хойш гавьяаныхаа амралтад гартлаа мал маллажээ. Харин одоогоос таван жилийн өмнө МУ-ын Манлай малчнаар шалгарсан байна.
Харин сүүлийн жилүүдэд “мэргэжлээ солиод” тариаланч болоод зургаа, долоон жил болж байгаа аж. Болоогүй аймгийн МСҮТ /мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/-д нэг ойн инженерийн эчнээ ангийн оюутан болж, жил сураад төгсчээ. Тэгээд хашаандаа 30 –аад чацарганы мод, дөрвөн үхрийн нүдний бут суулгаад, хүнсний ногоо тарьж, ач зээ нарынхаа жилийн хэрэгцээг хангачихдаг болсон байна. Амьдрал гэдэг дандаа л сургаж байдаг хойно доо. Тарьж ургуулсан ногоо, жимсээ боловсруулах аргад бас суралцахаар шийдэж, МСҮТ-ийнхээ тогоочийн нэг жилийн курсийг ч төгсчихөж. Тиймдээ ч Алтаа эгчийн “шошготой” дарсан лууван, манжин, варень хийгээд ойр тойрныхноо дайлах аж. Шинэ ажлынхаа амтыг мэдэрсэн эзэгтэй “Нас ахисан ч сурах юм их байдаг л юм байна” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.
Урилгыг маань хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн “ХАТАНГОО” танд баярлалаа.
П.Ундраа
8 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
5 цагийн өмнө Д.Ганзоригийн хээр
-
5 цагийн өмнө Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
Баасан, 13:31 минут Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
Баасан, 12:53 минут Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
Баасан, 12:43 минут Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
66.181.161.42
Гайхалтай юмаа. Миний найзын том эгч байна. Мундаг шүү дээ миний найз ч бас... удмаа гэж....сайхан юм шүү. Аз жаргал хүсье.
Reply150.129.140.253
Сайхан хүмүүстээ аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Reply150.129.141.166
Бидний үеийн ийм Сайхан хүмүүс олон шүү. Тэр Сүхбаатар уяачийн эхнэр нисэхийг самарч байгаа сурагтай. Энэ бүсгүй шиг сайхан амьдарч болноодоо.
Reply202.179.7.90
малч ухаантай аргагүй л ажилсаг хөдөлмөрч 2 сайхан ахмадууд мөн. Малын буян заяагаа тэгшитгэн үлгэр жишээ амьдарч буй манлайлагч тэднээсээ суралцах зүйл их бий. цаг үеийн түүх болсон сайхан нийтлэл байна.
Reply202.179.7.90
jj
Reply202.9.40.8
Сүрхий хүн юмаа. Хүнд нэлээдийг бодогдуулах сайхан нийтлэл байна.
Reply64.119.23.55
Адинаа гуай гэж нэг их урт цагаан хөмсөгтэй өвгөн, хонинд их явж бхд нь хааяа тааралддаг, үлгэрт гардаг өвгөнийг л гэж боддог бж билээ.
Reply150.129.140.253
Ѳвѳѳг минь дурссанд гялайлаа. Нээрэн л урагшаа урт ургасан хѳмсѳгтэйг нь их гайхдаг байж билээ