МУ-ын Алдарт уяач Г.Нагааранз: Хүрэн халзан морь газар хол, морьд олон байх тусам давхидаг байсан


Завхан аймгийн төрийн цолтнуудын нэг МУ-ын Алдарт уяач Г.Нагааранз гуайн ярилцлагыг хүргэж байна.
-Сайхан зусч байна уу. Бие данги уу?
-Сайхан зусаж байна аа. Бие жаахан тааруу л байна.
-Уг нь тантай ихийг хөөрөлдмөөр байна. Гэвч лагшин тааруу байгаа учраас цөөн хэдэн асуултанд хариулт авъя. Танайханд олон сайн уяачид байсан хэмээн нутгийнхан тань ярих юм билээ?
-Манай аав Гомбожов гэж их сайн уяач байсан. Аав маань үнэтэй адуу авдаггүй. Харж байгаад битүү адуу авдаг. Тэр нь сайн давхидаг хүн байсан. Өөрөөр хэлбэл адуу сайн таньдаг, авснаа уяж чаддаг байж дээ. Аавын унаган хээр морь дааган цагаасаа эхлээд дандаа түрүүлдэг адуу байлаа. Би тэрийг нь унаж Баяхайрхан, Баянтэс, Зүүнхангай сумдад түрүүлгэж байсан.Ер нь манайхны удамд сайн уяачид цөөнгүй байсан. Гаваа, Дугарсүрэн, Дамдин, Александр гээд нутаг орондоо нэртэй бас ч үгүй үнэлэгдсэн уяачид байсан юм шүү.
-Тэгвэл таны хувьд уяачийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би анх Агваан гэж хүний хээр морийг уяж түрүүлгэж уяачийн гараагаа эхэлж байлаа. 1972 онд Тэс сумын наадамд миний уясан хээр, цавьдар, хар, хүрэн дөрвөн морь дараагаараа ирж шүдлэн халзан түрүүлж олон түмэнд магтуулж байсан юм. 1995 онд Тэс суманд хээр азарга тавлаад, хээр морь түрүүлж, хүрэн морь аман хүзүүдэн , соёолонд Даян түмэн эх хүрэн халзан маань түрүүлж бас нэг хээр үрээ дөрөвлөж байсан. Уяач хүнд од нь гийсэн он жилүүд байдаг шүү дээ. Надад ч гэсэн хурдан хүлгийн буянаар баярлах хувь бишгүй тохиосон.
-Морьтон түмний бахархалт хүлгүүдийн нэг хүрэн халзан мориныхоо талаар жаахан дэлгэрүүлж яриач?
-Эцэг нь хойноос орж ирсэн Тува хүрэн азарга, харин эх нь манай унаган хээр гүү байсан юм. Анх хязаалан үрээг гурван жил дараалан сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Хавчигтаа сумандаа түрүүлчихээд Увсын Зүүнхангай сумын сургуулийн 60-н жилийн ойд очиж тавласан. 2000 онд нас нийлээд сумынхаа ойд тавлаж, сургуулийн ойгоор түрүүлээд, Баянтэс суманд зохиогдсон баруун бүсийн уралдаанд бас түрүүлсэн юм.
-Монголын морины их олимп “Их хурд-2” уралдаанд аман хүзүүнд хурдлахад нь учир мэдэх олон хүн нүд унагаж байсан гэдэг юм билээ?
-2001 онд Монголын шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд Ононгийн Аварга хээр морьтой уралдаж аман хүзүүдсэн. Тэгэхэд Даваахүү гуай харчихаад “энэ халзан морь баруун монголоос төрсөн үнэхээр хурдан адуу байна” гэж байсан юм. Тэгээд 2002 оны хавар эртээс бэлтгэж байгаад улсын наадамд очиж уралдсан. Сүхбаатар аймгийн харьяат, МУ-ын Алдарт уяач Усны-Эхийн хонгор, Төв аймгийн даалуу адуунуудын нэг Тод Манлай уяач Хэнмэдэхийн хар, Ононгийн Аварга хээр гээд тухайн үед тоос үздэггүй байсан морьдыг дийлж халзан морь маань төрийн түмэн эх болсон. Тэгээд давхар уяагаар Дундговь аймаг үүсч байгуулагдсаны 60 жилийн ой, говийн бүсийн уралдаанд улсад түрүүлж байсан Манлай уяач Батчулууны хээр халзан болон тэр үеийн говийн дархан адуунууд болох Доржжанцангийн цагаан, Манлай уяач Эрдэнэчулууны хонгор зэрэг морьдтой уралдаж аман хүзүүдэж байсан юм. Тэрнийхээ дараа жил Хэнтийн хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ.
-Ер нь ямархуу уяатай адуу байсан бэ?
-Их урт уяатай. Олон хоногийн уяатай байх тусмаа чангараад байдаг. Зүрх зориг сайтай. Газар хол морьд олон байвал давхил нь илүү гардаг адуу байсан даа. Хэдэн ч морины ард гарсан урагшаа л зүтгэж уралддаг байсан. Би халзан мориныхоо ажлыг хээр,цавьдар хоёр мориор хийдэг. Нөгөө хоёр нь хүрэн морио алдчихалгүй ханилж уралдаад их эрч өгдөг байсан юм. Гэхдээ хүрэн халзан илүү гэдэг нь мэдэгдэнэ л дээ.
-Нөгөө хоёр морь нь сум орон нутагтаа эвтэйхэн давхичихдаг байсан байлгүй?
-Хээр нь 1994 онд хавчигтаа сумандаа аман хүзүүдэж, нас нийлээд дөрвөн удаа айрагдсан. Цавьдар нь шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлээд нас нийлж бас их олон орсон адуу байгаа юм. 2001 онд сумынхаа наадамд цавьдар нь түрүүлж, хүрэн халзан нь аман хүзүүдэж байсан.
-Их хурдтай жил юм байна шүү дээ?
-Тийм. Тэгээд “Их хурд”-д очиж ахиад аман хүзүүдсэн. Хөдөөний хүмүүс хүн бүл муутай хажуугаар нь морины хүүхэд ховор болохоор тэр үедээ цавьдар морио авч яваагүй юм.
-Тэс голын хурдан хүлгүүд хэзээнээсээ цуутай. Алдарт энэ угшлын адуугаар л голдуу наадаж байсан байлгүй?
-Манай нутгийнхан тэр чигээрээ Тэсийн голын унаган адуугаараа нааддаг. Тэсийн голын адуунууд хурдалж олон хүнийг баярлуулсан даа. Манай энүүгээр өвөлдөө голоо дагаад их хүйтэрч, цас их ордог учраас төл цөөн авдаг муу талтай. Байгаль цаг уурын тэр хатуу хөтүүг үнэхээрийн сайн амьтан л тэсч гарна шүү дээ. Тэгээд гарсан нь аргагүй хурдан байдаг юм.
-Алдарт адуу мал шинжихдээ хэр вэ. Таны авч өгсөн адуунууд хурдан байдаг гэлцэх юм билээ?
-Би өөрөө бол унаган голдуу адуугаараа уралдсан хүн. Харин хүмүүс сайн адуу олж өгөөч гэхээр нь ганц нэг адуу олж өгч байсаан. Авга ах Лхагвынхаа унаган цавьдар морийг Жамъян гэж найздаа мотоциклиор авч өгсөн нь Сантмаргаз суманд тасралтгүй 11 түрүүлж босоогоороо талийсан гэнэ лээ. Энэ мэтчилэн улс амьтанд хэлж зааж өгсөн адуу давхиад л байдаг юмаа.
-Бие тань чилээрхүү байгаа хэдий ч бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.26.193.105
Сайн морь байсаан..Түүхийн мэднээ ..жоохон өөр түүх ярьсан байна.
Reply117.111.16.112
Сайхан сайхан нутгийн унаган хүлгийн түүх уншиж сайхан эрч хүч авлаа даа. Үнэхээр л хүн болгонд хий морь далалсан хүлэг байсан юм даа.
Reply202.55.188.44
Их хашин.хатуу явдалтай хэрнээ Сайхан давхидаг анд минь унаж уралдаг байлаа
Reply