Алтай сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Заан С.Доржготов:Сүүлийн жилүүдэд нутгийн адууны тоо толгой өсөж байна


Говь-Алтай аймгийн төвөөс хамгийн хол буюу 360 км алслагдсан Монгол Алтай нурууны салбар уулсын нэг Аж богд хайрханы өвөр бэлд орших байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Алтай хийморилог уяачдын төлөөлөл болгож, МСУХ-ны тэргүүн, аймгийн заан Сангаарагчаагийн Доржготовын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-ны тэргүүний албыг хэзээ авсан бэ?Албаа авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулаач?
-2011 онд Алтай сумын уяачдын холбооны гуравдугаар бага хурал хуралдаж, миний бие тэргүүнээр сонгогдсон. Ажлаа авахаасаа өмнө сумынхаа адууны удам, угшлыг сайжруулах үүднээс хоёр удаагийн давтамжтай Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сэлэнгэ аймгийн Шаамар, Төв аймгийн Алтанбулаг, Архангай аймгийн Жаргалант, Төв аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Халхгол зэрэг сумдаас өөрийн хөрөнгөөр 13 үрээ, 13 байдас авчирсан. Хамгийн анх 2005 онд 13 байдас, найман үрээ, 2008 онд таван үрээ авчирсан. 2012 онд тэргүүний албаа авсныхаа дараа найман үрээ, дөрвөн байдас авчирсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд нутгийн адууны чанрыг сайжруулах зорилгоор 21 үрээ,17 байдас авчирчээ.
-Авчирсан үрээнүүд уягдсан уу? Ямар амжилт үзүүлсэн бэ?
-2008 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас авчирсан Баадуу угшилтай алаг морь Алтай сумын баяр наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдан, бага наадмуудад 12 удаа уралдахдаа нэг л удаа айрагдаас хасагдсан. Энэ хавьдаа цуутай адуу. Тухайн үед миний авчирсан үрээнүүдийн ихэнх нь азарга болсон. Сүүлийн гурван жил тэдний үр төлүүд Алтай сумын баяр наадамд уралдаж байна.
-Тэргүүний албаа аваагүй байхдаа нутгийн адууг сайжруулахаар зориг шулуудсан гэж байсан. Юу таныг өөрийн хөрөнгөөр адуу зөөхөд хүргэсэн юм бэ?
-Би аймгийн Заан цолтой бөх хүн. 2005 оныг хүртэл бэлтгэл гээд сумынхаа наадмыг тэр бүр үзэж чаддаггүй байлаа. Тэр жил сумандаа ирж наадтал Цээлийн уяачид ирээд 30 айраг, түрүүний 27-г нь аваад явчихсан. Нутгийн адуу яагаад айрагдаж чадахгүй байна вэ? гэдэгт дүгнэлт хийгээд цус сэлбэх шаардлагатай байгааг ойлгосон. Тэгээд нэгэн үе хамт бэлтгэл сургуулилт хийж байсан Цээл сумын харьяат МУ-ын начин Баатар, улсын Заан Мягмарсүрэн болон Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Мөнхтөр нартаа хандсан. Бид сайхан найзууд л даа. Эхний адуунуудыг сонгоход улсын начин Баатар, Тод манлай уяач Мөнхтөр нар маань их тус болсоон. 2005 оны дөрвөн сарын 15-наар зүүн тийшээ яваад хүний нутгаас тарга хүч муутай хэдэн адуу авч, хээр гадаа хоносоор дөрөв хоногийн дараа нутагтаа ирж байлаа.
-Хэдэн километр зам туулсан гэсэн үг билээ?
-Манай сум урд говиороо явахад Улаанбаатар хотоос 1250 км зайтай. Аймгийн төвөөрөө дайрвал бүр 1400 км туулна. Бид говиороо явж адуунуудаа буулгаж амраагаад дөрөв хоногийн дараа нутагтаа ирж байлаа.Эхний ээлжинд ирсэн адуунуудын ихэнхийг Уртын багийнхан авсан. Тэгэхдээ бас бэлэн мөнгөгүй гээд тэмээ, бог оролцуулан наймаалж байлаа. Энэ мэтчилэн нутгийн адуугаа сайжруулахад хүчин зүтгэж ирснийг минь үнэлсэн үү бага хурлаас намайг тэргүүн болгохоор шийдвэрлэсэн.
-Холбооны тэргүүн болсноосоо хойш ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-Хамгийн түрүүнд гарааны төхөөрөмжтэй болсон.Ингэснээр морь дутуу эргэх, будилах тухай асуудал гарахаа больсон. Түүний дараа морь барианыг газрыг тохижуулах санаачлагыг гаргаж, айргийн таван морийг хөлслөх хашаа, үзэгчдийн аюулгүй байдлыг хангасан хаалт зэргийг хийсэн. Дараа нь хаврын уралдааныг анх зохион байгуулж, одоо хэвшүүлээд байна. Түүнээс өмнө манай суманд хаврын уралдаан зохион байгуулагдаж байгаагүй. Мөн бид жил бүрийн 6-р сарын 1-нд дааганы бооцоот уралдааныг хийдэг болсон. Бас уяачдаа зохион байгуулж, ойр зэргэлдээ сумд, цаашлаад аймгийн баяр наадамд зохион байгуулалтайгаар явж оролцож байна. Эдгээр ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн дээ.
-Алтай сумын хэмжээнд морь уях төрийн хэрэгт оролцож буй хичнээн уяач байна вэ?
-Морь гардаад уяж байгаа 80 гаруй хүн бий. Тэрнээс албан ёсоор уяачдын холбоондоо бүртгэлтэй хоёр аймгийн Алдарт, 32 сумын Алдарт уяач байна. Манай сумаас түүхэндээ таван аймгийн Алдарт уяач төрсний хоёр нь бурхны орноо одож, нэг нь зүүн тийшээ шилжин, хоёр нь нутаг орондоо морио уяж байна.
-Дөрвөн багийн аль нь арай илүү хурдтай вэ?
-Дээхэн үед Уртын багийнхан хурдаараа арай илүү байсан бол одоо ерөнхийдөө өгөө аваатай нааддаг болсон. Манай сумын уяачид зургаан гал уяанд хуваагддаг. Би холбооны тэргүүн болсныхоо дараа уяачдаа уриалж, бригад, баг, ах дүүс,нутаг хошуугаараа нэгдээд галын зохион байгуулалтанд орохыг хүссэн юм. Түүний дагуу зургаан гал байгуулагдсан ч миний санасанд хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна. Холбооны тэргүүний ажлаа авснаас хойш хэрэгжүүлж байгаа өөр нэгэн ажил бол тухайн жилийн шилдгүүдээ тодруулж, урамшуулах явдал. Манай сумын хэмжээнд жил бүр шинэ оны дараахан өрхийн тэргүүний зөвлөгөөн гэж болдог.Сумын эрчүүд цуглаж тухайн жилийнхээ хийх ажлын төлөвлөгөөг ярилцдаг арга хэмжээ л дээ. Тэр үеэр цугласан хүмүүсийн ихэнх нь уяачид байдаг учраас шилдэг гал, шилдэг уяач, шилдэг унаач хүүхдээ шалгаруулж хувийн зүгээс шагнадаг уламжлалтай.
-Энэ нутгийн нэртэй сайн уяачдыг гурван үеийн төлөөллөөр нэрлээч гэвэл...?
-Өөрийнхөө мэдэхээс л нэрлэе дээ.Би бие томтой хүүхэд байсан учраас гурван жил л хурдан морь унасан. Намайг морь унадаг байхад уяаны эрдмийн А үсгийг зааж сургасан хүн бол миний хүргэн ах Дүгэрцэрэн. Одоо Дархан хотод амьдарч байна. Дүгэрцэрэн ахын найз Жамсран гэж уяач байлаа. Дунд үеийн төлөөлөл гэвэл Баянцагаан бригадын харьяат сумын Алдарт уяач Ваанжил, Уртын бригадын уяач Петр нарыг нэрлэж болж байна. Энэ хүмүүс мөн л надад зааж зөвлөдөг байсан. Залуу үеийн төлөөлөл гэхээр олон чадварлаг уяачид гарч ирж байна. Жишээлбэл “Мөнхийн хурд” галын залуусаа нэрлэж болж байна. Би энэ галд харьяалагддаг юм.
-Энэ нутгийн цуутай хурдан азаргануудын тухайд...
-Ембүү хул гэж манай суманд дархан хурдан азарга байлаа. Тэрний үр төлүүд сайн давхиж байна. За мөн уржнан авчирсан уяачдын холбооны тэргүүн асан Энхтайваны хүрэн азарга. Өөрөө ч тэр үр төлүүд нь тэр хурдалж байна.Нуугаад яахав судалгаа хийгээд ажиглаж байхад яг манай Алтай, Аж хайрханд тэнцсэн унага тэгтлээ хурдан байдаггүй. Түрүүлж, айрагдсан морьдын угшил гарвалыг хөөгөөд үзэхэд дан худалдаагаар ирсэн адуу байдаг. Жишээлбэл Хоовонгийн хар гээд энэ суманд найм есөн удаа түрүүлчихсэн хурдан хар морь байлаа. Тэр Халиун сумын унага. Цэдэндоржийн хар морь гэхэд Төгрөгийн унага байх жишээтэй. Ваанжилын алаг гэж Алтай сумын олон түрүүлсэн сайн морь мөн л Халиун гаралтай адуу.
-Ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулаач ?
-Санхүүгээ сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна. Холбоо өөрийн гэсэн хөрөнгө, мөнгөтэй болохгүй бол ажил хийх аргагүй байна. Наанадаж бусдаас гуйлгүй уралдаанаа зохион байгуулчихдаг болмоор байна. Өнгөрсөн жил би өөрийн адуунаас алаг зүстэй хөөрхөн даага сургаад хүүхдийн баярн сугалгаанд оролцуулж супер азтандаа өгсөн. Сугалаа борлуулж олсон ашиг болох 900.000 төгрөгөө дансандаа байршуулж байгаад наадмаар соёолон насны морийг байллаа. Энэ мэтчилэн өөрөөсөө голдуу гаргасаар өнөөдрийг хүрсэн. Саяхан нарийн тооцоо гаргаж үзсэн. 2008 оноос хойш Алтай суманд хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд 27 сая төгрөг зарцуулсан байна лээ.
-Чамлахааргүй хөрөнгө гаргажээ. Тэргүүн өөрөө морь уяна биз?
-2005 онд анх Жаргалантаас гурван гүүтэй, шарга халзан азарга авчирсан. Хойтон жил нь халиун гүүнээс нь эр унага гарч, түүнийг дааганд нь уяж сумын наадамд таваар харайлгаж байлаа. Айхтар зудтай жил ганц шарга халзан даага онд орж түүнийгээ зун нь уяад айрагдуулах үнэхээр сайхан байсан. Уяаийнхаа хувьд хүртсэн анхны айраг тэр. Түүнээс хойш сайн гэсэн олон адууг авчирч уяж үзсэн. 10,20 дотор л харайдаг юм. Харин 2012 онд зүүн талаас авчирсан алаг морь маань сумынхаа наадамд түрүүлж, Асгатаас авчирсан хээр морь маань таваар давхин нэг дор нэг түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадаж байлаа. Түүний дараа жил алаг морь ахиад түрүүлсэн. Алтай сум байгуулагдсаны 90 жилийн ойд дөрвөөр давхилаа. Газар газрын олон сайн морьдтой уралдаж тийнхүү сумынхаа нэрийг гарган айрагдсанд баяртай байгаа. Энэ мэтчилэн би одоогийн байдлаар том жижиг нийлсэн наадмаас есөн айраг, түрүү хүртэн сумын Алдарт уяач цолны болзолд ойртоод байгаа. Өнгөрсөн жил гэхэд л Дорнодын Халхголоос авчирсан цоохор азарга маань таваар давхисан. Цоохор азарганы маань төл цоохор даага мөн дөрвөөр харайлаа. Одооноос л морьд маань давхих янзтай болж байна.
-Аж нутаг адуунд хэр ээлтэй вэ?
-Манай сум аймгийнхаа хэмжээнд цөөхөн адуутайд тооцогддог. 2016 онд 2645 адуу тоолуулсан байдаг. Анх намайг уяачдын холбооны тэргүүн болоход 640 адуу тоолуулсан байсан. Сүүлийн жилүүдэд адуу сайхан өсөөд дээр хэлсэн тоонд хүрч байгаа юм. Үүнд дан ганц байгал цаг уурын таатай нөхцөл бус малчид уяачид маань адуундаа анхаарал хандуулж хоньчилон хариулдаг болсон нь бас нөлөөлж байгаа. Түүнээс манай нутаг ирвэстэй, чонотой, урт хөлийн мал өсөхөд бэрх. Зүүн талаас ирсэн адуу хамгийн багадаа сая төгрөгийн үнэтэй. Сая төгрөгөөр авсан адуугаа чононд өгчихье гэж хэн бодох билээ. Дээр нь чоно гээч амьтан үнэтэй болсон учраас агнадаг алдаг улс олон болж. Энэ мэт байдал нөлөөлөөд сүүлийн жилүүдэд адууны тоо толгой харьцангуй өсөж байна.
-Аймгийн заан цолтой бөх хүн. Танай удамд бөхчүүд олон уу?
-Миний аав бие жижигтэй ч сумын Начин цолтой бөх хүн. Харин ээж маань бие хаа сайтай том хүн л дээ. Бид эцэг эхээс наймуулаа. Дээрээ зургаан эгчтэй, хүсэн хүлээж төрсөн айлын ганц хүү. Эрх дураараа өсөж, багаас бөхийн спортоор хичээллэсэн. 18 настай 10 дугаар ангиа төгссөн жилээ суманд түрүүлж сумын Заан цол хүртээд 1992 онд аймгийн Заан болж байлаа. Түүнээс хойш аймгийн Арслан болчих санаатай зүтгээд бараагүй ээ. Би Алтай сумынхаа баяр наадамд гурав түрүүлж, дөрөв үзүүрлэсэн. Зэргэлдээ Бугат сумын баяр наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Аймгийн баяр наадамд таван жил барилдахдаа гурван удаа тавын даваанд унасан. Тэр жил намайг хаясан бөхчүүд аймагт үзүүрлэдэг байсан гэхээр муу хүнд унаагүй юм байна гэж боддог шүү. 2005 онд нас 40 гарч харих маягтай болсон болохоор бөхийн спортоо орхиж морь сонирхон уяж байна. Гэхдээ монгол бөхийг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн барилдаанд зорин очиж барилаад хоёр давж, гурвын даваанд Өсөхбаяр аваргад унасан.
-Ингэхэд танай дээдчүүл морь мал уядаг байв уу?
-Манай аав морь уяна, сайхан морьд унаж гангарна.Алтай сумын “Хөгжил” нэгдлийн даргаар 17 жил ажиллахдаа аймаг явахаас бусад үед машин унадаггүй. Өвөлдөө тэмээ, зундаа морь унадаг. Миний хувьд аавыгаа дагаад адуу малтай ойр өсөж, даага, шүдлэнг чихдэж байгаад сэрвээн дээрээс нь бариад авахад дараад уначихдаг л байсан.
-Таны хүүхдүүд эрийн гурван наадмын хэдээр нь наадаж байна вэ?
-Ах нь ганц бандитай хүн. Хүүхэд байхдаа надад тусалдаг л байсан. Одоо 25 хүрчихсэн том залуу эхнэр аваад ажил амьдралын мөр хөөн хотод амьдарч байна. Амьдрах гэж яваа хүүдээ саад болоод яахав гэж бодоод нутаг орны ах дүүс, галынхантайгаа хамжиж дэмжээд морио уядаг. Зөвхөн өөрийн гэлтгүй, энэ нутгийн хүүхдүүдээ адуу малтай зөв харьцдаг, адуугаа гэсэн сэтгэлтэй сайн уяач болгохын төлөө санаж бодсоноо харамгүй хуваалцана. Мөн морь унадаг хүүхдүүдэдээ наадмын дараа эр даага, охин даага бэлэглэх гэх мэтээр урамшуулна. Ингэж л залуу хойч үеэ бэлтгэж байна даа.
-Нутгийн адууны хөгжилд санаа тавьж явдаг хүнтэй ярилцах таатай байлаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
-Баярлалаа.МУ-ын хамгийн холын сум, алсад амьдарч суугаа Аж нутгийн уяачдыг маань зорин ирж ярилцсан "Тод магнай" сэтгүүлийн хамт олондоо ажлын амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:14 минут “Залуу” Алдарт Жаажаа
-
Өчигдөр, 13:46 минут АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
Өчигдөр, 13:34 минут Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
Өчигдөр, 13:29 минут Гоё хээр
-
Өчигдөр, 13:17 минут Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
Өчигдөр, 13:12 минут Х.Бат-Эрдэнийн хээр
-
Бямба, 11:29 минут Алаг адуут Равжаа
-
Бямба, 11:15 минут Г.Чинзоригийн хээр
-
Бямба, 11:10 минут Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Бямба, 11:04 минут Булган хонгор
-
Лхагва, 19:01 минут Б.Баярдоржийн хүрэн
-
Лхагва, 18:53 минут Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Лхагва, 18:15 минут ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
Лхагва, 18:05 минут Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
Лхагва, 17:48 минут Г.Тэмүүлэнгийн зээрд
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
1-р сарын 18 -нд Ц.Гантулгын хул
-
1-р сарын 15 -нд 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
1-р сарын 15 -нд Д.Ганзоригийн хээр
-
1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
2020 оны 12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
2020 оны 12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
2020 оны 12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
2020 оны 12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
2020 оны 12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
2020 оны 12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
Сэтгэгдэл бичигдээгүй байна