“Манлайн хурд” МСУХ-ны тэргүүлэгч, уяач М.Алтангэрэл: ААВ БИД ХОЁРЫН БАХДАЛТ НААДМУУД ОЛОН
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, "Манлайн хурд" МСУХ-ны тэргүүлэгч, уяач М.Алтангэрэлийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Манлайн хурд” МСУХ-ны хоёр дахь тэргүүнээр ажиллаж байсан юм байна. Тэр үеийн түүхээс яриагаа эхэлье?
-2014 оны цагаан сарын дараа манай сумын МСУХ-ны гишүүд хуралдаж, хаврын уралдаан зохион байгуулах талаар ярилцсан юм. Тэр үеэр аймаг руу шилжчихсэн холбооны тэргүүнийг орлох хүнийг сонгох тухай асуудал мөн яригдаж, уяачдын олонхийн саналаар миний бие тэргүүнээр, одоогийн тэргүүн Мөнхтайван дэд тэргүүнээр сонгогдсон. Мөн 2009 оноос хойш манай суманд уяачдын дөрвөн ч гал уяа байгуулагдчихсан байсан учраас галын төлөөлөл болон нутгийн бизнесмэнүүдээс оролцуулан есөн хүнийг тэргүүлэгч гишүүнээр сонгосон юм.
-Холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийгээд ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-Ажил аваад хэдхэн хоногийн дараа хаврын уралдааныг зохион байгуулсан. Цаг хугацаа давчуу, ивээн тэтгэгч олж амжихааргүй байсан болохоор хуучин тэргүүн Батбаяр, дэд тэргүүн Мөнхтайван, бид гурав ярилцаж байгаад нэг нэг насаар нь хуваан авч бай шагналыг нь хариуцан, дээд гурван насны морьдын уралдаанаа амжилттай сайхан зохион байгуулж чадсан. Энэ хамгийн эхний ажил. Түүний дараа овоо тахилгын болон бусад уралдааныг сум орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран зохион байгуулж, хэвшүүлсэн. Мөн ММСУХ болон Өмнөговь аймгийн МСУХ-ноос зохион байгуулж буй хурал, зөвлөгөөнүүдэд тогтмол оролцдог болсон. Үүнээс гадна жил бүр уяачдаа алдар цолонд тодорхойлж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлүүлэх, урамшуулах бодлого баримтлан 2016 он гэхэд манай сумаас аймгийн Алдарт уяач цолтон 10-аад төрөн гарсан байсан.
-Одоо холбоондоо ямар алба хашиж байгаа вэ?
-Тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
-Морь уядаггүй хүн холбооны тэргүүлэгчээр ажиллах нь ховор. Та уяачийн гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Миний аав Балдоржийн Маамаа Манлай сумын Өехий багийн малчин. 1970-аад оны үеэс нэгдлийн мал маллахын зэрэгцээ морь уяж монгол төрийнхөө наадамд оролцсоор ирсэн. Энэ нутгийн нэрт уяач, морь шинжээч Занданбал агсны адуунаас азарга авч, адуугаа сайжруулсан гэдэг юм. Аавын морьдыг ид хурдан байх үед би унаж сум орон нутгийн чанартай наадмаас олон айраг, түрүү хүртэж байлаа. Жишээлбэл 1976 онд Дорноговь аймгийн Мандах сумын баяр наадамд хар азаргаа аман хүзүүдүүлэн, халзан соёолонгоо гуравлуулж, харлаг хязаалангаа түрүүлгэчихээд намар найман сард Манлай сумынхаа баяр наадамд таван насны морьтой ирээд тавууланг нь айрагдуулж байлаа.
-Сумын наадам тийм хожуу болж байсан юм уу?
-Тухайн жилийн газрын гарцаасаа шалтгаалаад харилцан адилгүй хугацаанд наадмаа хийдэг юм. Манай говьд чинь цаг орой дэлгэрч, намар орой сэрүүн унадаг.
Нээрэн тийм шүү. Хэдэн жилийн өмнө намар оройхон ирэхэд нялх ногоо хэнзлээд ид зунаараа байсан.
-Тиймээ. Намайг хурдан мориноос хасагдах үед хоёр дүү маань залгаж хоёр ижилхэн хар даагаа аман хүзүү, айргийн гурваар давхиулж байлаа.
-Олон жил хурдан морь унасан уу?
-Зургаан жил тасралтгүй морь унаад 14 настай хасагдсан. Тэр үед одооных шиг олон наадам болдоггүй. Сумандаа наадчихаад зав зай нь таарвал аймаг руугаа явдаг. За тэгээд их хол наадлаа гэхэд зэргэлдээ хэдэн сум руугаа л явна шүү дээ. Миний аав Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил сумдад очиж наадаж л байсан. Өлзийт сумын Цогт багт болсон мянган ботгоны баярт аав бид хоёр таван адуутай очоод, дөрвөн түрүү, нэг аман хүзүү авч л байлаа. Энэ мэтчилэн аав бид хоёрын бахдалт наадмууд олоон олон.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ? Хэд нь аавынхаа энэ сайхан амжилтын буухиаг үргэлжлүүлж, магнайг нь тэнийлгэж явна вэ?
-1984 онд сумын 60 жилийн ойн наадмаар манай ах Төмөрийн хязаалан, соёолон хоёр түрүүлж , бас нэг соёолон нь гуравлаж байлаа. Тэгэхэд аавын их насны морь бас айрагдсан юм. Ах маань одоо сумын Алдарт уяач цолтой. Мөн манай дүү Отгонбаяр, хүү Мөнхтулга нар морь уяцгааж байна.
-Таны хувьд хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бэ?
-Цэрэгт явж ирээд, ганц хоёр жил морь оролдож байгаад бизнес хийж мориноос хэсэг хөндийрсөн. Тэгээд 2009 оноос эргэн морь уяж, найз нөхдийнхөө бэлэглэсэн болон санал болгосон адууг цуглуулж эхэлсэн дээ. 2008 онд байх аа. Аймгийн Алдарт уяач Содномпилын Мөнхбат гээд миний нэг найз дүү байдаг юм. Түүнээс нэг ухаа азарга худалдаж авсан юм. Одоо тэр азарганы төлүүд сайн давхиж байна. Мөн аймгийн Алдарт уяач Батхүүгийн зөвлөснөөр Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Сумъяа гэдэг хүний хүргэнээс хүрэн шүдлэн үрээг тухайн үедээ нилээд үнэтэй буюу сая төгрөгөөр авч байлаа. Тэгээд тэр жил нь уялгүй өнжөөгөөд, хязааланд нь өөрийн гараар тэжээж, сумандаа аман хүзүүдүүлсэн. 2010, 2011 онд мөн л Батхүү найзтайгаа хамт явж, Дорноговийн Иххэт сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Нарангэрэлийн хүү Ононгоос гурав, дөрвөн адуу авч ирсэн. Тэдний үр төлүүд бас гайгүй давхиж байна. Сүүлд бас Айрагаас нэг хул даага Батхүүгээрээ шинжүүлж авсан. Уг нь “хэнзхэндүү гарсан юм, дааганд нь битгий уяарай” гэсэн боловч би сонирхолдоо хөтлөгдөж уяад, гурав уралдуулж 10,12-оор давхиулсан.
-Аргагүй бяр дутаж байгаа байх л даа?
-Тэгсэн байх. Дараа жил нь овооны наадамд гуравлаад, сумын наадамд аман хүзүүдэж, хязааландаа овооны наадамд түрүүлээд, Дорноговийн Мандах сумын 90 жилийн ойн баяр наадамд гурваар давхилаа.
Энэ жил Өндөршилээс авч байсан хүрэн азарганы төлүүд хурдалж байна. Ноднин сумын наадамд гуравласан даага маань энэ жил овооны наадамд аман хүзүүдэж, бооцоот уралдаанд гурваар давхин, Дорноговийн Хатанбулаг суманд түрүүллээ. Мөн хүрэн азарганы төл, бас нэг даага Дорноговийн Хатанбулагт аман хүзүүдлээ. Хүрэн азарганы төл бас нэг төл хязаалан аман хүзүүдлээ.
-Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа бололтой...
-2009 оноос хойш сумын наадмын нэг түрүү, дөрвөн аман хүзүү, нэг айраг, бусад жижиг наадмаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байх шив дээ.
-Танай сумынхан eрөнхийдөө гал уяаны зохион байгуулалтанд ороод байгаа гэж дуулдсан. Тухайлбал, танай галынхан сүүлийн жилүүдэд ямар амжилт үзүүлээд байна вэ?
-Манай гал дөрвөн багийн уяачдаас бүрддэг юм. Залуучууд голцуухан. Хамгийн ахмад нь манай аав. Аймгийн Алдарт уяач цолтой тав, зургаан хүн бий. Манайхан жил бүр гал дотроо амжилтаа дүгнэж шилдэг уяач, унаачдаа шалгаруулан урамшуулдаг.
-Та бүхний морь уях төрийн их хэрэгт тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна