Сумын Алдарт уяач С.Дүүбаатар: АЛТАНГЭРЭЛ АХЫНХАА ТАВАН НАСНЫ МОРИЙГ УНАЖ, ХОЁР ТҮРҮҮ, НЭГ АЙРАГ ХҮРТЭЖ БАЙЛАА
Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн харьяат сумын Алдарт уяач Сүндгээгийн Дүүбаатар 1966 оны өвөл төрсөн бөгөөд АХ-ын 90, Манлай сумын 90 жилийн ойн медаль, МУЗН-ийн Энэрэл, Нигүүсэл одон, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.
-Ардын хувьсгалын 96 жилийн ой, Түмэн адууны баяр аймгийн зүүн бүсийн уралдаанд одтой сайхан наадлаа. Хэдэн насны морь уясан бэ?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн хамт олон болон уншигчдад нь энэ өдрийн мэндийг дэвшүүльe. Миний хувьд энэ жил сумын баяр наадамдаа хоёр азарга түрүү, аман хүзүүнд хурдлуулж дэлгэр сайхан наадлаа. Ноднин жил сумын баяр наадамд айрагдсан Бага халзан гэдэг ухаа халзан азарга маань энэ удаад түрүүллээ. Би энэ азаргаа шүдлэнд нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагдаагийн хорих ангийн дарга Ням-Очир гэдэг хүнээс авч байсан юм. Надад ирэхдээ эмнэг шахуу адуу ирээд хязааландаа сумын 90 жилийн ойн баяр наадамд давхисан. Гэхдээ олигтой нутагшаагүй байсан болоод ч тэр үү, амжилт үзүүлээгүй. Тэгээд 2015 онд өнжөөд, ноднин жил сумын баяр наадамд уралдуулахад гурваар хурдалсан юм. Энэ жилийн хувьд дан уяагаар ийнхүү хурдаллаа.
-Говь нутагтаа дасан зохицоод, одоо л жинхэнэ хурд хүчээ гайхуулж эхлэх нь дээ?
-Тийм ээ, эхний хоёр жил бол ургамал ногоондоо дасахгүй, тамир тэнхээ нь ч сайнгүй байсан. Одоо орон нутаг, бэлчээр усандаа дасан зохицоод боломжийн сайхан хүчтэй байна.
-Энэ жил давхар уяагаар уралдуулахаар төлөвлөсөн уралдаан олон байв уу?
-Би бусад шиг наадмын мөр хөөгөөд явдаг хүн биш. Хорхойгоо дарах үүднээс болон Монгол сайхан уламжлал, адууныхаа залгамж халааг алдагдуулахгүйн тулд жилдээ ганц хоёр удаа л уралдуулдаг юм. Халзан азарганы хувьд тэжээлгүй, дан өвс ногоогоор уралддаг учраас энэ жилдээ дахин уралдуулаагүй.
-Энэ жил сумын баяр наадамд аман хүзүүддэг нь Их халзан уу?
-Тийм ээ. Би Их халзан азаргыг 2010 онд Сүхбаатар аймгийн Асгат сумаас улсын Начин Жанцангийн Чулууны дүүгээс авсан юм. Дааганаас хязаалан хүртлээ олигтой нутагшаагүй учраас ойр зуур сэргээгээд л буцаагаад тавьчихдаг байлаа. Тэгээд 2014 онд Манлай сумын 90 жилийн баяр наадамд соёолондоо гуравласан. Мөн сумын баяр наадмаас гурав хоногийн өмнө болсон ургийн баярт түрүүлсэн. Хойтон жил нь сумын баяр наадамд түрүүлсэн. Тэгэхэд манай унаган хонгор азарга бас таваар хурдалж байлаа.
-Өнгөрсөн жил ч бас морьд хурдан, уяа эвлэг, сайхан наадсан байх нь ээ?
-Бага халзан азарга гурваар давхисан. Их халзан болон хонгор азаргаа уялгүй өнжөөчихсөн юм.
-Азарга мордуулсан л бол айргийн тавд хурдалчихаад байдаг юм аа даа?
-Тохиолдол нь л тэгж таараад байдаг байх. Түүнээс биш азаргыг онцолж уяад байдаггүй. Харин сүүлийн хоёр, гурван жилийн наадамд гайгүй л давхиад байна.
-Энэ жил хонгор азаргаа мордуулсан уу?
-Энэ жил хонгор азарга маань энэ хоёртоо арай л хүрэхгүй байх шиг санагдаад, үсэргээ өнгөрөөгөөд тавьчихсан юм.
-Та ингэхэд хэдэн наснаасаа хурдан морьтой нөхөрлөсөн юм бэ?
-Манай ээжийн нагац ах аймгийн Аварга адуучин Алтангэрэл гэдэг хүн байсан юм. 14 билүү, 17 жил аймгийн Аварга малчны болзол хангасан гэдэг. Би 1976 онд тэр хүний таван насны морийг унаж, хоёр түрүү, нэг айраг хүртэж байлаа. Ээжийн маань аав Дашзав ч бас Занданбал гэдэг хүний туслах уяач явсан хүн. Хүү Гэндэнсүрэнтэй нь хамт тэр хүний морины ажлыг хийдэг байсан гэдэг. Өвөө маань шарга мориороо аймгийн баяр наадмаас айраг хүртэж байсан санагддаг юм. Гэхдээ би бага байсан болохоороо их сайн мэдэхгүй л дээ. Одоо тэр хүний хойч нь Өөдөсийн Мөнхтайван гээд манай сумын МСУХ-г ноднин жилээс ахлаад явж байна.
-Аав тань морь уядаггүй байсан уу?
-Аав маань залуудаа адуу маллаж байсан. Сумын баяр наадамдаа хааяахан морь айрагдуулчихдаг л эр хүн байлаа. Гэхдээ тэр бүр морь уяад байдаггүй байсан л даа. Сумын наадмаар жороо мориор гангараад л очно.
-Та өөрөө хэдэн оноос морь уяж эхэлсэн бэ?
-Би 1990,1991 оноос морь уяж эхэлсэн. Алтангэрэлийн Тогтоол гэдэг хүний хүргэн болсоноор тэдний хурдтай адууны суурь адуутай болсон юм. 1990 онд хадам аавынхаа бэлэглэсэн хонгор халзан даагыг хойтон жилийнх нь сумын баяр наадамд айрагдуулж байлаа. Түүнээс хойш сонирхолдоо хөтлөгдөн морь уяж байгаа ч аймаг, бүсийн уралдаануудад төдийлөн явж байсангүй. Сум орон нутгийн том, жижиг наадмуудаас 40 гаруй айраг, түрүүтэй. 2013 он буюу Манлай сумын Адууны баяр болдог жил сумын Алдарт уяач цол хүртсэн.
-Бүсийн чанартай уралдаануудад оролцож байгаагүй юм уу?
-Өнгөрсөн хавар зүүн бүсийн уралдаанд Их халзан маань зургаалсан.
-Зүүн зүгээс адуу мал авч уралддаг юм байна. Eр нь олон адуу цуглуулсан уу?
-Айл гэр болсоны дараа адуу сонирхож эхлээд Монгол Улсын Алдарт уяач Цэдэвийн Жанж гуайн унаган хүрэн азаргыг худалдаж авч байлаа. 2007 онд сумын баяр наадамд манай сум таван түрүүгээ алдчихаад байтал хүрэн азарганы маань төл шүдлэн үрээ наадмын сүүлийн өдөр түрүүлж, орон нутгийнхаа нэрийг хамгаалсан сайхан үйл явдал болсон.
-Та азарга сайтай юм байна. Төлүүд нь хэр хурдалж байна вэ?
-Онцгой тодорчихсон адуу одоогоор алга. Гэхдээ ойр зуур, хаврын уралдаанд айрагдсан ганц, хоёр адуу бий. Энэ жилийн хувьд хүн бүл муутай учраас бага адуунуудаа барьж чадсангүй. Уг нь уявал болмоор л юм шиг санагддаг юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ах нь хүү, охин хоёртой. Охин энд, хүү маань аймгийн төвд амьдарч байна. Хүү энд амьдарч байхдаа туслах уяачийн үүрэг гүйцэтгэдэг л байлаа. Сургууль соёл, амьдрал ахуй гээд тусдаа гарсанаас хойш хүн бүл жаахан муутай л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна