Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан удаа азарга шөвгөрүүлсэн хүн
Бүрэнтогтох сумын уугуул, Туяа IV багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чогдойн Балжинням нь 1943 онд Бүрэн сумын I баг, Түвшинмандал уулын энгэрт айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Тэрээр 2014 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан бөгөөд АХ-ын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медальтай Ардын авьяастан юм.
-Уяач таны хурдан морьтой холбогдсон түүх яаж эхэлдэг вэ. Таны удамд уяач олон байв уу?
-Би чинь 1943 оны хүн. Өвөө маань морь уяж байсныг мэдэхгүй. Аавын аав алаг Лодой гэж Алаг уулаар нутагладаг алаг адуутай хүн байсан юм билээ. Тухайн үедээ годон Дампил гуайн морь малыг адгуулдаг, өөрөө барилддаг нэгэн байж л дээ. Харин миний аав Чогдой, түүний ах Шагдар нар ах дүүсээрээ морь уядаг байсан. Дээр үедээ жасын адууг аав, ах хоёр харж байсан. Шагдар ахын тухайд 1958 оноос хойш мэднэ дээ. Ямартаа ч Хонгот гэж улаан азаргатай байсан юм. Чононд уруулчихаад ийм нэртэй болсон гэдэг. Энэ азарганы удам их түгсэн. Ер нь хүн, адуу хоёр угшил хөөх нь онцгой гэдэг нь үнэн байх гэж би боддог. Хамгийн сүүлд миний аймагт гурван удаа түрүүлсэн морь тэр л удмынх.
-Таны аавын ямар, ямар хурдан хүлгүүд байв?
-Аав цайвар улаан, Ойдог улаан, Ааш цавьдар, Цэхэр нүдэт гэдэг морьдтой. Эдгээр адуунаас нь эхэндээ аймагт хойно л ирдэг байснаа сүүлдээ ганц нэг шөвгөрсөн гэсэн. Алдарт уяач Цэдэнсамбуу гуай, Дамдин нарын хүмүүс аваад аймагт бүгд шөвгөрсөн. Гэхдээ айхтар гоц уяж чаддаггүй байсан. Өөрт нь байсан Цахир нүдэнг би унадаг байлаа. Хамгийн сүүлд 1959 онд манай Хөвсгөл аймаг төлөвлөгөө тасдаад намар наадмаа хийдэг юм. Тэгэхэд аймагт даага, их нас уралдаж, би хөгшин Цахир нүдэнтэйгээ 13-т ирсэн.
-Хэд хүртлээ морь унасан юм бэ?
-Анх 8-9 настай морь унасан юм болов уу. Ямар ч байсан 14 хүрээд хасагдсан. Энэ хугацаанд аав, ах хоёрын уясныг л унадаг байлаа. Гэхдээ нэг жил энэ хоёр маань мориноос унаж хөлөө гэмтээгээд морь уяагүй. Тэгээд би Мөнгөнтүдэв гэдэг хүний морийг унаж байлаа.
-Хонгот улааныг унаж байв уу?
-Тэр их ааштай, гүйдэггүй, онгон, их урт, тарган азарга байсныг би муухан санадаг юм. Манай аав моринд сайн хүүхдийг сонгодоггүй байсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ. Бусад нь морь уяж байна уу?
-Аав маань дөрвөн хүүхэн, ганц хар хүүтэй. Ганц хүүгийн хувьд аавыгаа залган 1968-2012 оныг хүртэл морь уяв даа.
-Цэргийн гурван жил морь уяагүй юу?
-Би чинь цэргийн алба хаагаагүй. Кино механик, клубын эрхлэгч хийнгээ морь уядаг. Уг нь 1963 оноос морь уясан ухаантай ч 1968 оноос шөвгөрүүлсэн. Түүнээс хойш аймгийн долоон түрүү, 42 айраг авчээ. Аймгаас гадна Бүрэнтогтох, Арбулагт голдуу, Алаг-Эрдэнэд цөөхөн, Түнэлд хоёрхон удаа очсон. Тэгээд аймгийнхаа баярт наадаж байсан. Би чинь анхны аймгийн Аварга болж байлаа даа.
-Хэдэн онд юм бэ?
-1992 онд болсон юм уу даа.
-Та Бүрэнтогтохдоо байхын аймагтаа нааддаг байв уу?
-1968 онд Мөрөн сум “Сүхбаатарын алдар” гэж нэгдэл байхад энд морь уяж байсан. 1968, 1969, 1970, 1971, 1972 он гээд таван жил Мөрөн суманд хурдлуулсан байна. Тэгээд Бүрэнтогтохыг 1973 онд томсгосон.
-Өнгөрсөн хугацаанд онцгой амжилт үзүүлснийг нь онцолбол?
-Лэгшигдоржийн адууны удамтай хонгор азаргыг авч таван удаа шөвгөрүүлсэн. Түүнчлэн 1985 онд аймгийн ойгоор миний нэг их морь түрүүлээд, нөгөө нь удаалж, бас нэг нь тавласан. Тухайлбал, миний ах Баасанцэрэнгийн хүрэн морь түрүү, миний борлог удаалж, дүү хул алаг морь тавласан ч хүүхэд нь унаад Алаг-Эрдэнийн Улсын Алдарт уяач Галбадрахын хээр морь орсон юм. Би гурван хул алаг, гурван хээр алаг морьтой. Манай Хөвсгөл аймгийн анхны баяр Хатгалд болоход ооно хулангийн хурдтай долоон хул морь түрүүлж байлаа. Манай аав цагдаа байсан юм. Тэр үед “хонин” Даваачүлтэм гэдгийн ах дүүгээс аймгийн анхны баярт түрүүлгэсэн хул морины удмын алаг азаргыг авч, аймагт бас шөвгөрсөн.
-Борлог морь танай унаган адуу юу?
-Тийм ээ, Хонгот улаан азарганы удамтай 1981 оны унага. Тэр их учиртай. Хадам ээжийн ээж “говь” Гомбо гэж үйлгүй хурдан адуунуудтай. Тэгээд манай эмгэний өмчинд ирсэн борлог үрээгээр азарга тавьж, Хонгот улааныхаа удмын хул алаг гүүг хураалгасан. Эндээс борлог морь гарч, аймагт гурван удаатай, нэг шөвөгтэй.
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан адуунууд байв?
-Товчхондоо би аймагт азарга зургаан удаа шөвгөрүүлсэн хүн. Түрүүлгэж байгаагүй. Эндээс хонгор азарга маань тав шөвгөрсөн бол зургаа дахийг нь алаг азарга авчирч байлаа. 1980 онд гуравласан юм. Харин соёолон аймагт 13 оруулсан юм билээ. Үүнээс хоёр түрүүтэй. 1980 онд хар соёолонгоо түрүүлгэж, Сүхээ гэдгийнх удаалж байлаа. 1983 онд ахынхаа Том хүрэн соёолонг түрүүлгэсэн бол Хандгай алаг, Том хул алаг, Жижиг хул алаг гээд өнөө “хонин” Даваачүлтэмийнхнээс авдаг алаг азарганы төлүүдээр сайхан наадсан. Ер нь хамгийн олон оруулсан нь соёолон. Хязаалан бол тэрнээс бага. Шүдлэн бол түрүүлгээгүй. Харин даага 1973 онд Хандгай алагийг түрүүлгэсэн.
-Ингэхэд таны хурдан азарганууд төлүүдтэйгөө уралдсан тохиолдол бий юу?
-Том алаг төлтэйгөө уралдсан л даа. Гэхдээ Том алаг өөрөө аймагт шөвгөрч, хүү нь Арбулаг, Бүрэнтогтох суманд шөвгөрсөн. Нас нийлсэн жил нь аймагт тавьж ес бил үү, наймд давхиулсан. Өө, Том алаг 1980 онд аймагт гуравласан юм байна. Тэгэхэд Лувсаннямын хээр азарга түрүүлж, “өмсдөг” Пүрвээгийн хонгор удаалан, минийх гуравласан юм даг.
-Хонгот улааны удам тасраагүй гэлээ. Гэхдээ энд тэндээс азарга авч сайжруулсан биз дээ.
-Хонгот улааны удам бий, бий. Дээр нь би Хэнтийгээс хоёр дахин азарга авч тавьсан. Манай эндхийн Батжаргал гэгч шоронгийн ажил хийж байгаад Хэнтийд айлын охинтой нийлсэн юм билээ. Тэгээд нутаг бараадаж 10 хэдэн адуу тууж ирэхэд нь нэг даага авсан нь гоё хар азарга болсон. Аймагт шөвгөрөөгүй л дээ. Зургаа, долоо, найм, аравт давхисан. Харин суманд олон орсон адуу байгаа юм.
-Тэр ямар удам угшилтай азарга юм бэ. Танд хэлсэн үү?
-Ёстой мэдэхгүй. Их үнэтэй авсаан. Унагатай гүүн дээр эр хонь өгч авч билээ. Төлүүдээс нь түрүүн ярьсан өнөө гуравласан хар үрээ байна. Сүүлд нэг хонгор азарга авсан. Мааяа, Алаг-Эрдэнийн Ичинхорлоо гэдгийн адуунд орж их хурдан төл гарсан. Тэгээд 2011 онд Үүлэн бор гэдгийг энд түрүүлж байхад өлдүүлээд тиймэрхүү болчихсон. Манайх чинь бас жороо адуутай айл байлаа. Жороо удамтай байсан юм билээ. Бас жороо оруулна. Жороо морийг шөнө сартайд жороо оруулбал зориг орно. Цэмбийтэл уяж байгаад шөнө оруулна. Өдөр жороо оруулах нь муу.
-Түрүүн та тойрсон 2-3 суманд очиж наадаж байсан гэж ярина лээ. Одтой наадсан уу?
-Алаг-Эрдэнэ, Түнэл рүү нэг, нэг очсон. Түнэлд шөвөг байхгүй. Алаг-Эрдэнийн шөвөгтэй. Бага хүрэн, Шаазгай алаг гэж хоёр үрээтэй очоод нэг нь тавласан ч зургаад барьсан. Би шөвгөрсөн гэж тооцдог юм. Арбулаг, Бүрэнтогтоход ч шөвгөрүүлж явлаа.
-Таныг цээж сайтай хүн гэсэн. Хөвсгөл аймгийн данжаад адуунуудыг нэрлээч?
-Манай Хөвсгөл аймагт азарганы хамгийн олон түрүү авсан сум бол Түнэл. Улсын Алдарт уяач Зоригтын бор азарга. Дараа нь тав түрүүлсэн Арбулагийн харьяат, Улсын Алдарт уяач Цэдэнсамбуугийн цагаан азарга. Дөрөв түрүүлсэн нь Янжингийн саарал. Гурав дахь нь Балдандорж гэж Түнэлийн, 1973, 1974, 1975 онд түрүүлж, шөвгөрсөн. Тэгээд Доржпүрэвийн дүү Галсангийн хээр 2014, 2015, 2016 онд дөрөв түрүүлсэн. Ийм таван азарга бий. Их насны моринд Пунцагийн буурал гэж гурав түрүүлж, нэг удаалж, дөрөв шөвгөрсөн. Анх 1971 онд 50 жилийн ойгоор аймагт гуравласан. 1972 онд Түнэлдээ түрүүлээд, 1973 онд энд түрүүлж, Бүрэнханы Доржготовын хар удаалсан. 1974 онд бас түрүүлээд, Санчигийн Даваасүрэнгийн улаан удаалсан. 1975 онд түрүүлж явсан ч Жамъяндоржийн цагаан түрүүлээд удаалсан. 1976 онд түрүүлээд, Тосонгийн Хонинхүүгийн хээр морь удаалсан. Тэр үед “Хавчиг морь удаалчихлаа, би хойтон жил үзнэ” гэж хоёр өвгөн хоорондоо маргахад, би хажууд нь сууж байлаа. Тэгээд хойтон жил нь ирсээн, хөөрхий. Тэр хоёр хоёулхнаа гарч ирж Хонинхүүгийн хээр морь түрүүлж, өнөө Пунцагийн буурал удаалдгийн даваан дээр “өндөр” Шагдарын морь дайрч, тэгээд гуравласан. Пунцаг гуай бүр дуугүй, нам болсон. Гурав түрүүлж, нэг аман хүзүүдэж, гурав шөвгөрсөн “өндөр” Шагдарын саарал морь бас байна. Миний ах дүү Цэрэнгийн Чулуун гэдгийн шар хээр морь даага, шүдлэн, хязаалан, соёолон түрүүлж, тэгээд 1997 онд бас түрүүлсэн. 2003 онд Галаагийн алаг түрүүлж, Эрдэнэдалайн морь удаалсан. Дөрвөн түрүү, хоёр удаатай. Цэрэнгийн Чулууны шар хээр гуравт ордог юм. Дөрөвт Түндэвийн буурал морь. Энэ нь 1989 онд хязаалан түрүүлж, миний борлог удаалсан. Дөрөв шөвгөрсөн морь. Дараа нь манай хүрэн морь орно. Даага, хязаалан, соёолон, нас нийлээд түрүүлсэн. 1960 оноос авахуулаад 58 жилд Түнэлийн 21 азарга, 10 их нас түрүүлсэн байдаг. Манай Бүрэнтогтохын 10 азарга, 13 их насны морь түрүүлсэн байдаг.
-Ой сайтай байна шүү. Таныг бас дуулдаг гэж сонссон юм байна.
-Хобби юм даа. Манай аав чинь их сайхан дуулна л даа. Залуудаа их дуулж хуурдаж “Ардын авьяастан” болж байлаа. Сургуульд байхдаа баян хуур хөгжим тоглож сурсан. Тэгээд сумдын улаан буланд тоглодог. Сүмбэр сум гэж байхад хөгжимчнөөр очиж байлаа. Бас кино механик хийж байсан. Миний ганц авьяас бүжгэнд их дуртай. Хөгшинтэйгөө бүжгээр тэмцээнд ороод нэгдүгээр байр эзэлсэн. Нийтийн бүжгийн 12, чөлөөтийн 13 төрлийг мэднэ. За тэгээд морь, бөх сонирхох гэж найгүй. Яривал хэдэн хоногоор сууна.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Таван хүүхэдтэй. Эднээс хоёр хүү маань морь уяна. Тэгэхдээ 10 дотор давхихгүй л байна. Үнэндээ морь уяна гэдэг их нарийн, ухаан зардаг ажил л даа. Сүүлийн үед тэжээж, янз бүрийн тариа хийдэг болчихож.
-Та уяаны ямар онцлогтой уяач вэ?
-Чавх адууг усаар болон шөнө уядаг хүн дээ. Хөрс зузаан адуу гэсэн үг. Хөрс нимгэнтэй адууг бол яах вэ, яг л монгол ёсоороо л уяна. Их иддэг адууг шөнө голдуу уяна. Барагтай гүү дандаа үүрээр, шөнөөр унагалдаг. Хоёрт, би адуугаа шөнө дагаж явдаг байсан. Унага гарч тэнцээд эхийгээ хөхөхөд ямар өнгө зүстэй байна. Яг тэр өнгөн дээрээ очиж байж жинхэнэ уяа нь ханадаг.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа Алдартын хамгийн сайхан наадмын дурсамжаар дуусгах уу?
-1985 он юм даа. Том хүрэн морь түрүүлээд, борлог морь минь удаалж, нэг нь тавд давхиж байгаад зургаалсан. Бага улаан алаг соёолонд гуравласан. Хязааланд түрүүн ярьсан алаг азарга дөрөвлөсөн. Ингэж нэг жил таван айраг, түрүү хүртэх их сайхан байж билээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт наслаарай.
У.Энхмаа
11 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.126.88.66
Mundag hvn shvv
Reply66.181.161.46
Сайхан хүн дээ эрүүл энх урт удаан наслаарай
Reply66.181.161.30
1931ond aimgiin naadmiin ih nasnii morind Tsetserleg sumiin uyach Banjil zaisangiin ih nasnii 2 saaral mori tvrvv udaagaar irseniig yaj onoo dansii ni uurchilj chadwaa Baljinnym guai ter aimgiin anhnii naadam bsan meddeg gehed arai bishee tvvhiig hudlaa uurchilj bolohgvi ee ah dvv naraas ni uuchlal guiwal taarna tvvhiig hvn guiwuulj bolohgvi ee
Reply66.181.161.46
Чи зүгээр хуц аа
203.91.115.55
Нутгийн сайхан буудалдаа эрүүл энхийг хүсье Мундаг малч сайхан буурай
Reply202.9.40.174
Балжгаа ахдаа эрүүл энхийг хүсье. ёстой л лй сайтай, эртэч,ажил
Reply103.229.123.48
Хайрт аавын минь найз Балжинням ахдаа эрүүл энх урт удаан наслахыг ерөөе.
Reply202.179.21.215
Bi 7 jil hurdan mori.n unsan daa
Reply202.126.89.81
Mundag hvndee. bas yggvi meregleneshvv.
Reply139.5.216.244
Малч хүн бна энгэж хөдлмөрөлсөн хүн амьжилтанд хүрнээ
Reply178.51.104.120
Nutgiin saihan ah maani yostoi aduugaa shunu dagadag baisan baih.Ailuud dunguj serj baihad ali hediin morindoo ajil hiigeed davhij yavdagsan.Tiim l ajilsag,tuushtai setgeltei hundee.Ahdaa eruul husie!
Reply