МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн: Хаврын шар ус тамир муутгадаг
Морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн Баянбараатын хэмээх хурдан угшлын талаар нэг бус удаа сонсож байсан нь лавтай. Эзэн Чингисийн үед аян замын холыг туулж, атаат дайсантай тулах үед хамгийн сайн нөхөр нь байдаг байсан Боржигон угшлын адуу одоо Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Төв аймгийн Баянцагаан, Баянбараат сумдад байдаг. Эрт цагт хурд хүчээрээ гайхуулж явсан Баянбараат адуу эдүгээ ч гэсэн тод магнай торгон жолоогоо өргүүлсээр буй. “Тод магнай” энэ удаагийнхаа зочны олбогт МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнг урин хуучиллаа.
-Нутгийнхан чинь таныг удам дамжсан уяач гэж байна. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ хурдан тууртынхаа хийморьт сүсүглэж явсан хүмүүс. Би тав дахь үеийн уяач. Өнөөдрийн хүртэл таван үе дамжсан өөр уяачтай уулзаж байсангүй. МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуай л гэхэд гурав дахь үеийн уяач. Аав маань наймайг таван нас хүрэв үү үгүй юу морин нуруун дээр тавиад морь унуулах болсон юм. Аавынхаа үлдээсэн буянг олонтойгоо хуваалцаж явдаг хүн дээ. “Шим” группын захирал Цандэлэгт хүрэн үрээгээ, эцэгтэй нь өгсөн. Зүүн бүсийн Даншиг наадамд хүрэн азарга гуравт давхиж айрагдлаа. Бас нэг буурал азаргаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цогтбаяр гэж хүнд бэлэглэсэн. Аймагтаа эхлээд түрүүлж, Төв аймгийн наадамд айрагдаад, Өмнөговийн наадамд аман хүзүүдсэн. Энэ хоёр ах дүү байгаа юм. Ерөнхийдөө манай адуу чинь Баянбараатын хурдан буурал адууны угшил байгаа юм. Манайх буурал голдуу адуутай. Миний үед л хүрэн зээрд болоод байна.
-Адууны зүс өөрчлөгдөж байгаа нь юутай холбоотой вэ?
-Ах нь Төв аймгийн Баянбараатын хүн л дээ. Уяачид андахгүй дээ. Бараатын угшил гэдэг чинь манай унаган адуу байгаа юм. Миний өвөг эцэг Магсар гэлэн гэж хүн даагандаа Даншиг наадамд түрүүлж байсан Төмөр буурал гэж хурдан азаргатай байж л дээ. Түүний удам явсаар Баянбараатын угшил үүссэн гэдэг юм. Яагаад ч манай буурал адуунууд илүү хурдан байдаг болохоор тийм зүсмийн адуунд их хайртай. Магсар гэлэнгийн буурал адуунаас их морь улсад гурав түрүүлж байсан юм билээ. Харин адууны зүс өөрчлөгдсөний тухайд бол би 1997 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Балжий гэдэг хүнээс нэг хүрэн азарга авсан юм. Дараа жил нь 1998 оны Даншигт аман хүзүүдэж, 1999 оны Говьшанхын наадамд түрүүлсэн л дээ. Түүнээс болоод адууны зүс өөрчлөгдсөн байж болох юм. Энэ сайхан хурдан буянаа 2000 онд Цандэлэгтээ бэлэглэсэн дээ.
-Удам дамжсан уяаны эрдмээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Би эцгийнхээ уядаг байсан арга барилаар зөөлөн уядаг. Ер нь адуунд ширүүн хандаж үзээгүй. Дунд нь жаахан чангахан үзүүр дээр нь зөөлөн уядаг. Ингэх нь давхар уяандаа ч их тохиромжтой байдаг юм. Ер нь давхар уяагаар уяж байсан нь цөөн дөө. Тиймдээ ч юм уу миний уясан адуунаас уралдаж ирээд ямар нэг асуудал гардаггүй. Миний аав насаараа морь уясан ч улсын наадамд тоотой ирж байсан хүн. Тиймээс аавд маань ямар нэг алдар гуншин байдаггүй юм. Би л нааш цааш ганц нэг явж наадсаны буянд 2000 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Миний сайных гэж юу байхав гайгүй давхичихдаг, очсон наадмуудаас ганзага хоосон буцуулж байгаагүй алтан тууртын маань л буян. Манай Баянбаатарын адуу чинь боржигоны богино хөлтэй адуу шүү дээ. Боржигоны адууг хоол бага иддэг, холч түргэн гэлцдэг юм. Ийм төрлийн адуу Дундговийн Цагаандэлгэр, Өндөршил, Төв аймгийн Баянцагааны урд тал Баянбаатарын урд талд байдаг. Хүрэн азарга ч тэр буурал адуу маань тэр аль аль нь Боржигон зүгийн адуу байгаа юм.
-Яриаг тань сонсож байхад танай азарга их хурдан байдаг юм даа?
-Тийм шүү. Манайхны уясан азарга гайгүй давхичихаад байдаг юм. Цөөхөн хоногтой биенд нь зүдэргээгүй уях нь азарганд их зөв байдаг юм болов уу гэж бодогддог шүү. Азарга уяж байхдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол хавар шар ус, худгийн хүйтэн ус уулгалгүй амьтай буюу урсгал усаар услах хэрэгтэй. Уучихвал хамраас нь шингэн нус гоожоод, тамир нь муудаад байдаг муу талтай.
-Тэгвэл хамгийн их айраг түрүү хүртсэн юм уу онцгой хурдалсан ямар адуу байдаг вэ?
-Онцгой хурдалж байсан адуунууд бий шүү. Хоёр буурал азарга маань байна. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байна шүү дээ. Их хурдан байгаа адууг нэг жил олон удаа уралдуулах нь дэмий юм шиг санагддаг юм. Одоо чинь жилийн дөрвөн улирал нааддаг болсон байна. Морио хайрлахгүй уралдаан болгонд оролцоод байвал морь амархан гэмтэж бэртдэг. Тэгээд ч хурдан морь гэдэг 2-3 жил л хурдалдаг шүү дээ. Ид хурдан үед нь хайрлаж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Намайг хамгийн их баярлуулсан морь маань нөгөө хүрэн азарга маань юм шүү. Морь хурдлахад хүүхэд маш чухал үүрэгтэй. Миний бага охин Цэнджаргал маш сайн унасан.
-Тэгээд яагаад өөрийг чинь олон удаа баярлуулсан азаргаа бэлэглэчихсэн юм бэ? Нэлээд сул гартай хүн үү? Ер нь морины наймаа хэр хийдэг вэ?
-Морины наймаа гэвэл ганц нэг азарга л авч байснаас өөр зүйлгүй. Хээр азаргаа 1990 онд 36.000 төгрөгөөр Баяндэлгэрээс авч байлаа. Түүний буянаар манай адууны цус солигдоод их аятайхан болоод байгаа юм. Тууртынхаа буян хишгийг олонтойгоо хуваалцана гэдэг үүднээсээ найз, нөхөддөө бол их бэлэглэнээ. Нэг сонин юм үзсэн шүү. 2001 онд байхаа таван хүнд таван даага өгсөн чинь тэр жилээ таван сумын наадамд тавуулаа айрагдсан.
-Уулзсан хүн болгон маань морьтой нөхөрлөөд өдий зэрэгтэй явна даа хэмээн бэлгэшээлийн үг хэлдэг юм. Харин таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Морь малтайгаа нөхөрлөснийх олон сайхан найз нөхөдтэй явна. Сайд дарга нараас нь эхлээд жирийн уяач ч байна. Тэгээд ч аав маань тууртынхаа буянг олонтойгоо хуваалцаж яваарай гэж захидаг байсан. Түүнийг нь биелүүлж яваа. Манайд бусад шиг идээ цагаа, морь мал гаргахгүй өдөр гэж байдаггүй. Уралдаж ирсэн мориныхоо хөлсийг нь арчаад зогсож байхад өгье гэсэн хүн ирвэл шууд л бэлэглэчихдэг.Тэглээ гээд надад муу байгаагүй. Тэр бүү хэл айрагдаад ирсэн азаргаа гэсэн бэлэглэчихэж л байсан.
-Олныг баярлуулсан тэр буян хишиг ирэх байхаа. Танд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна